8

4.3K 240 2
                                    

"Тэгэхээр чи асрамжийн газраасаа яваад энд байсан юм биз дээ? Том эр гуй" гээд түүний мөрөөр тэврэхэд Жундэ инээн "Тийм ээ эндэх асрамжийнн газраас хамаагүй илүү шүү. Харин чи энд юу хийж байгаа юм?" гээд тамхиа гаргаж ирэн намайг авах уу гэхэд би толгой сэгсэрлээ.Тэр өөрөө л мэд гээд тамхиа асаан татаж эхлэв.

Тэр над руу асуулт эрсэн аятай нүд рүү минь хархад би инээгээд "Нэг хөгшин юм намайг үрчилж аваад тэгээд би энд байна" гэхэд тэр үл итгэсэн байдалтай над руу харав.

Би хөхрөөд гэдсээ барин "Явж юм олж идэе ээ! Танай энэ сургууль сайхан хоолтой гэсэн биз дээ ?"

Тэр тамхиа татаж дуусаад "Чи ч мөн дөө алив явья" гээд бид хоёр дээвэр дээрээс буугаад тэр намайг мөрөөр тэвэрхэд би гэдэс рүү нь тохойлдоод "Яагаад хүнийг тэврээд тэнэгтээд байгаа юм?"

Жүндэ гэдсээ барин "Чамайг л хамгаалах гэж байна надтай байвал аюулгүй шүү дээ? Энд хэд хэдэн эвгүй нөхдүүд бий шүү" гэхэд би тэрэн лүү үл итгэсэн байдалтай хархад тэр мөрөөр минь тэврээд "Би чамайг яавал гэж дээ! Хурдан явья өлсөөд байна" гээд бид хоёр сургуулийн рестарон шиг том цэлгэр хоолны танхимд орж ирлээ. Аргагүй л баячуудын үнэр үнэртэж байна аа.

Их завсарлагаан учир олон хүүхэдтэй байх авч Жундэ бид хоёрыг явхад хүүхдүүд бид хоёрт зориулж зам тавьж өгч байв. Тэгэхээр энэ нусанхай жаал энэ сургуулийг атгажээ.

Бид хоёр хоолоо аваад зэргэлдээ ширээнд суун идэж эхлэхэд ард талд хэдэн залуус шуугилдан орж ирэв. Тэд нар ч бас од залуус бололтой орж ирхэд нь охидууд шуугилдан хөвгүүд зам тавьж өгнө.

Бид хоёр тоолгүй хоолоо идэж байхад тэдний нэг нь "За тэгэхээр хэнийг ч өөртөө ойртуулдаггүй Ким Жундэ охинтой хамт хоол идэж байгаа нь ямар сонин хэрэг вэ?" гэхэд Жундэ тоолгүй чимээгүй суугаад хоолоо иднэ.

Гэтэл өөр нэг нь "Тэр охин арагшаагаа харж бидэнд царайгаа харуулахгүй юу?" гэхэд би ч бас тоолгүй хоолоо идэж байлаа. Танхим чимээгүй болж хүүхэд бүр тэдний чанга ярианд анхаарал тавьцгаав.

Тэдний нэг нь чанга инээн "Та хоёрыг тоохгүй байгааг харахгүй байна уу?" гэхэд нөгөө хоёр "Чимээгүй бол Чанёол" гээд тэр хоёрийн нэг нь над руу хоолны ширээнээм алимаа аваад шидчих нь тэр...

Би нуруугаа барин босох гэхэд Жундэ надаас түрүүлж босоод над руу алим шидсэн тэр залууг заамдан авч "Ёстой одоо жинхэнэ давраад байгаарай новш минь. Миний эмэгтэй рүү бузар шүлстэй алимаа шиднэ гэнээ! Хэн болхоо мартжээ новш чинь гээд түүнийг шанаадахад нөгөөдөх нь бас Жундэг цохилоо.

Хараал ид энэ эрэгтэй хүмүүс байдлыг улам дэврээж байх юм хүүхдүүд бид нарыг тойрч зогсоод утсаар бичлэг хийж, зарим нэг нь хоорондоо шивэр авир хийцгээж байлаа. Тэр хоёрын зодоон улам ширүүсч байдал улам бишдээд ирэв.

Нэгнийгээ өшилгөж цохиж хамар ам хөмсөг гээд нүүр хэсгүүд нь цус болон хамт явж байсан хэд нь салгахыг хичээнэ.

Жундэ тэр залууг доороо оруулан сандал шүүрч аван түүнлүү далайхад би тэсэлгүй "Жундэ одоо болиоч!"гээд чанга ориллоо.

Жундэ намайг сонсон сандалаа тэрний хажуу руу шидэхэд тэр залуу шууд Жундэг доороо оруулан цохиж эхлэхэд багш нар захиралууд хүрч ирэн "Ким Жундэ,Ким Жунин та хоёр больцгоохгүй юу дагаад яв!"гээд надруу заагаад хадагтай У Сэра та ч гэсэн хамт яв! гээд бид гуравыг дагуулаад явав.

Хараал ид би ямар буруутай юм бэ? гээд нэг юм бодход тогонд цохиулсан юм шиг боллоо. Миний аав гээд байгаа тэр хүн өглөө гархад минь "Анхны өдрөө үймээн дэгдээлгүй шиг байж байгаад ирээрэй. Чи мэднэ миний үгэнд орохгүй бол яадаг гэдгийг"

+ Him and I+Where stories live. Discover now