Schizophrenia~г монгол руу орчуулбал Дэмийрэл гэх бөгөөд энэ өвчин нь ямар нэг бодит баримт нотолгоон дээр тулгуурлаагүй, үнэн байдалд огт тохирохгүй, сэтгэцийн эмгэгтэй холбоотойгоор зөвхөн өөрт нь үнэн бодитой зүйл гэх итгэл үнэмшлийг төрүүлсэн, сэтгэцийн дотоод ертөнцийг нь бүрэн эзэмдсэн, ухуулан залруулах гэж оролдох үед заларах боломжгүйгээр хүлээн авах чадваргүй болгох эмгэгийг хэлнэ.
Энэ өвчинийг одоогоор ген болон хүрээлэн буй орчноос үйдэлтэй гэж үздэг ба хүрээлэн буй орчноос болж үүсэх нь элбэг ба энэ нь өвчин зовлонд нэрвэгдэх нэг зүйлд хэт туйлшран итгэх, гүн цочирол, удаан хугацааны ажилгүйдэл, сэтгэл санааны дарамт, ганцаардал зэргээс болж үүсэх нь элбэг. Харин генийн хувьд бол маш цөөн тохиолддог байна.
Энэ өвчнийг оношлохдоо уг хүний онцлог байгаа байдалыг харгалзан үзэж гаргах ба Schizophrenia өвчинтэй хэмээн оношилсон тохиолдолд шууд хяналтанд ордог юм.
Эмчлэхийн тулд:
Солиорол өвчиний эсрэг эм эсвэл төсөөт эмтэй хавсран олон нийттэй ойр байлгах нийгэмийн харилцаанд шахалтаар оруулж эмчилдэг ба гол хүчин зүйл нь энэ болдог байна. Хэрвээ бүүр хүндэрсэн тохиолдолд тусгай эмнэлэгт сэтгэл зүйч эмчийн тусламжтайгаар эмчилдэг юм.Энэ өвчинөөр өвчилсөн хүмүүсийн ихэнх хувь нь эрэгтэйчүүд байдаг ба даруй эмэгтэй хүнээс илүүтэйгээр эрэгтэй хүн өртөх магадлал 15-20%аар илүү ажээ. Мөн иймэрхүү өвчиний улмаас амьдрах хүсэл унтрах амиа егүүтгэх гэж оролдох өвчинтэй холбоотойгоор биеийн байдал мууддагаас болж энэхүү Дэмийрэл хэмээх өвчнөөр өвчилсөн хүмүүсийн дундаж наслалт эрүүл хүнийхээс 30-35% аар буурдаг юм.