Сэтгэцийн өвчнийг оношлохдоо хүмүүсийн ярьж буй үг, хэллэгэнд тулгуурлах хэрэгтэй. Сэтгэцийн өвчин нь тодорхой шинж тэмдгээр илэрдэг бөгөөд үүнийг өвчтөн, түүнд ойр байгаа хүмүүс анзаарах боломжтой. Шинж тэмдгийг 5 том бүлэгт хуваана:
• Биемахбодийн - "биеийн" шинж тэмдгүүд. Энэ нь биемахбодид өвдөх, ядрах, нойргүйдэх шинж тэмдгүүдээр илрэнэ. Сэтгэцийн өвчнүүд нь биеийн зовиураар илрэх шинж тэмдгүүдийг үүсгэдэг гэдгийг мэдэх нь чухал юм.
• Мэдрэмж буюу сэтгэл хөдлөлийн шинж тэмдгүүд. Үүний тод жишээнд гуниглах буюу айх мэдрэмж ордог.
• Сэтгэхүйн шинж тэмдгүүд. Үүний тод жишээнд амиа хорлох тухай бодогдох, хэн нэгэн өөрийг нь хорлох гэж байгаа юм шиг бодогдох, сэтгэн бодоход хүндрэлтэй болох, мартамхай болох гэх мэтээр илрэнэ.
• Төрх үйл буй зан аашаар илрэх шинж тэмдгүүд. Тухайн хүн юу хийж байгаатай холбоотой. Үүний жишээнд догшин авир гаргах, гэнэтийн хурц ширүүн үйлдэл хийх, амиа хорлохыг оролдох зэрэг орно.
• Дүрслэн бодох буюу юмсыг хүртэн хүлээж авах үед мэдрэхүйн эрхтэнд мэдрэгддэг шинж тэмдгүүд. Энэ нь мэдрэхүйн эрхтнээр дамжин сэтгэхүйд хий үзэгдлийг үүсгэж буй процесс юм. Бусдын сонсож чадахгүй дуу хоолой, харахгүй байгаа зүйлүүдийг төсөөлөн хардаг болох.Сэтгэцийн өвчний өргөн хүрээний зургаан төрөл байдаг:
• Түгээмэл сэтгэцийн эмгэгүүдэд (сэтгэл гутрал, сэтгэл түгших) орно.
• Архидах буюу мансууруулах бодис хэрэглэх зэрэг нь "донтолт" үүсгэнэ.
• Сэтгэцийн хүнд эмгэг (солиорол)
• Оюуны хомсдол
• Өндөр настны сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд (мартах, үймрэх, орон зай, цаг хугацааны баримжаа алдагдах).
• Хүүхэд насны сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд (неврозтой болох буюу сэтгэхүй хямрах, сульдах).
Энэ бүгд нь сэтгэцийн өвчний гол төрлүүд ба цаашаа салбарлан маш олон сэтгэцийн өвчинд салбарлана. Гэхдээ зөвхөн энд дурдагдсан зүйлс анзаарагдахад бас сэтгэцийн эмгэг гэж үзэх нь маш буруу бөгөөд уг шинж тэмдэгүүд өөр маш олон өвчиний улмаас үүсдэг байна.