~3~

2.9K 354 128
                                    

"Ухаан орчих вуу??"

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

"Ухаан орчих вуу??"

Нэлээн өндөр хар үстэй цагаан халад өмссөн залуу инээмсэглэсээр ийн асуухад Тэхён толгой дохих аж.

"Залуу хүүхдүүд байн байн зодоон нүдээн хийгээд байж болохгүй шүү дээ. Энд хэд дэхээ ирж байгаа билээдээ"

Тэхён мөрөө хавчихад өнөөх өндөр залуу толгой руу нь няслаад "Нийт 4 удаа ухаангүй ирлээ. Бурхан минь ууг нь чи тийм ч зодоон нүдээн хийхээр харагдахгүй байх юм"

"Эмчээ намайг хүргэж ирээд авдаг залуу ирсэн үү?"

"Үгүйээ....хачин залуу байна лээ шүү"

Тэхён инээмсэглэн "Би гарч болно биздээ. Зүгээр л шалбарсан төдий"

"Болноо...гэхдээ нөгөө залууг ирж автал хүлээ....зза ......царайлаг эмч нь явлаа....хоолоо сайн идээд дахиад зодоон хийж ирвэл би чамайг эмчлэх биш алчихна шүү"

"Заааазааа"

Тэхён орон дээр суусаар үлдэж өөрийнхөө хөхөрсөн нүүрийг толинд харав.

"Үргэлж үзэсгэлэнтэй гэдэг байсан нүүрэнд минь өөрийн гэсэн тэмдэгээ чи тавьчихжээ"

Удалгүй Тэхёний утас дуугархад дэлгэцэн дээр гарч ирэх нэрийг хараад сандрах аж. Тэгээд хоолойгоо засан цэх суугаад утсаа авав.

"Байна уу? Ээжээ"

"Миний хүү ээждээ хэзээ ирэх гээд байнаа. Аав ээж хоёр нь санаад үхэх нь"

"Би жаахан завгүй байлаалдаа...тэгж байгаад очноо битгий санаа зовдоо ээжээ"

"Эмээгийн чинь бие бага зэрэг муу байна.....ойрын өдрүүдэд заавал ирээрэй....тэр чамайг үнэхээр их санаж байна гэсэн"

Тэхён зангирах хоолойгоо удирдаж үл чадан авиа гаргасан болоод утсаа тасаллаа.

Тэхён нүүрнийхээ урд хөнжилөө бариад уйлж эхлэв.

Яаж тэр ийм хөхөрсөн нүүртэй эцэг эх дээрээ очих юм.

Тэр ч гэсэн эцэг эх эмээгээ асар их санаж байлаа ч очиж чадахгүй байгаадаа үхмээр санагдаж байв. Гэхдээ ингээд үхчих юм бол өдий болтол тэвчсэн тэвчээр нь хий хоосон салхи шиг замхарчихвий гэхээс айж байлаа.

Handsome farmer 2 \in Seoul\ || Taekook || ДууссанDonde viven las historias. Descúbrelo ahora