5.

122 16 3
                                    

"Хүсвэл чи надад чамд юу хэцүү байгааг хэлээч" гэж би түүнрүү ойртлоо. Бие минь багахан чичирч, амьсгал хурдасна. Коул хажууханд байсан том хадыг налан доош суув.
"Заримдаа бүх зүйл хэтэрхий хэцүү болохоор бачимдаад үхэх шахах юм" гэж хоолой нь чичрэн өгүүллээ.
"Юу тэр вэ? Юу чамайг зовоогоод байна" гэхэд тэр хурдхан шиг толгойгоо сэгсрээд "Юу ч биш" гэчихээд жоохон сууж байгаад, босон алхалаа.
Алхаа нь хурдасч, алхах тоолонд нь хөлөн доорх навчис, чулуу шороонууд хавиралдан дуугарч, энд тэрүүгээр шувуудын жиргэх дуу одооны байгаа байдалд чимэг ч юм шиг гутамшиг ч юм шиг хослон аялаж байв. Үй түмэн моднуудын завсраар харагдах зайнууд цагааран цацарч харагдан, салхи зүүн хойноос үлээн, сэрүүдэж эхэллээ. Хоёр хүн хамт байлаа ч тархи оюун бодол, эсвэл зүрх сэтгэл нь холбогдохгүй л юм бол хамаг дэлхийн жаргал хажууд нь байсан ч утгагүй байх гэх бодол шургаж орж ирэхийн сацуу тэнгэр муухайрч, удахгүй бороо орох мэт болов.

==

Коул зурагтын суваг эргүүлж, уйтгартайяа санаа алдах нь дуулдах хооронд би өдрийн хоол хийж зогслоо. Тэр зүв зүгээр байж байгаад гэнэт л дуугаа хураагаад, өөрийгөө тусгаарлаад салсангүй. Хэцүү байх үед нь илүү дутуу зүйл хэлэхгүй байсан нь дээр гэж бодон түрүүнээс хойш би мөн адил хэлээ цавчуулчихсан мэт даган дуугүй сууж байсан бол энэ удаад тэвчсэнгүй.
"Юу байна даа, зүгээр үү?" гэж би хажууд нь ирж буйдан дээр суухад тэр бодлогширон сууж байсан байдлаасаа цочин сэрээд толгой сэгсэрэв.
"Хоол болчихлоо. Идээрэй. Би гарчихаад ирье" гээд цуваа өмсөөд гэрээс гарлаа. Магад ингэх нь түүнд амар байж магад. Коулыг дотор хоолоо идэж байх зуур би ноён Уиллиамын ойр хавийг сонирхож энэ тэрүүгээр жаал алхав. Томоос том цагаан хашааны зүүн урд буланд бор модон амбааран байшин байдаг байсныг саяхан олж анзаарлаа. Учир нь үл мэдэгдэх тэр сүүмгэр амбаар сонирхлыг минь нэг их татсангүй ч аажим аажмаар тэр зүг рүү алхаж байв. Эргэж байшин руу харахад цонхоор Коул буйдан дээрээ байсан шигээ л сууна. Амбаарны хаалга, миний хөл хоорондийн зай гурав хүрэхгүй алхам зайтай байхыг би ажиглаг толгойгоо гудайлган зогсож байх үеэр хар хэрээний чихэнд чийртэй дуу дотор сэрдхийлгэм гуаглав. Би урагш алхах эсэхдээ эргэлзэж эхлэхэд, ямар нь мэдэгдэхгүй муудсан муухай үнэр үнэртэж, сэжиг хүрэн нуруугаар хорхой гүйх мэт боллоо. Тухайн үнэр хаанаас гараад буйг олж мэдэхээр энэ тэрүүгээр нохой шиг шиншлээд хэсэгтээ олсонгүй. Амбаар луу нэг алхам урагшлан сайн үнэрлэж автал гэнэтхэн өнөөх сэжиг хүргэм үнэр асар хурц болж, цочин гайхсандаа би хойш саван унав. Бороо бага багаар будааны ширхэг шиг асгарч эхлэн, духан дээр минь тусч, дуссан дусал нь хамраар минь доош гулслаа. Өндийн босохдоо алгандаа наалдсан шороог өмдөндөө арчаад, ахин модон амбаарны зүг урагшилав. Дотор муухай орхин, цутгахаа шахан байж арай хийн ойртоод, сониучханаар ахин үнэрлэлээ. Энэ удаад хамар минь ой гутам үнэрт дасч, толгой манарах нь гайгүйрхэв. Гаднаасаа хуучин мэт өнгө үзэмжгүй тэр амбаарны хаалга нь цоож сайтай, амбаарандаа гоёдсон хаалга байсан нь сэжгийг минь хүргэнэ. Лав хаалгыг нь дахиж солисон байх гэж би таамаглаад бариулыг нь доош татахад онгойсонгүй. Хэрэв тэр үнэр гараагүйсэн бол энэ амбаарыг би тоож ч онгойлгохгүй байсан байх даа. Дахин доош дарахад бас л онгойсонгүй. Ноён Уиллиам бараг л илүү дутуу сэлбэг, багаж хэрэгсэлээ хадгалдаг байх. Амбааранд ямар ч цонх байсангүй. Сайн танихгүй айлынхаа юмсыг оролдох нь хэтэрхий бүдүүлгийг санан, Коулын шалгахаар буцаж орлоо. Бороо ч шаагиад эхэлчихлээ.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 11, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

GeyserWhere stories live. Discover now