- Кай?- Кай надад чиний тусламж хэрэгтэй байна.
Сухо амралтын өрөөнд Кайг дуудсанд Тобэн Моннгү хоёртой тоглож байсан Кай түүн рүү гайхсан харцаар харна.
- Энэ тийм ч хэцүү биш ээ.
Кай түүнд хариулж амжаагүй байхад л Сухо өрөөнд ийш тийш холхиж маш олон асуулт асуусанд Кай алийг нь ч сонсож амжаагүй байсан юм.
- Хён! Та тайван хэлдээ. Би юу ч ойлгохгүй байна. Юу болсон юм?
Кай Сухог хүчээр доош суулгаад асууна.
- Надад Жэннигийн дормын хаягийг өгчих. Ахад нь маш их хэрэг болоод байна.
Сухо түүн рүү шийдэмгий харж хэлээд үргэлжлүүлэн
- Хэрвээ чи надад хэлэх юм бол би чиний хүслийг биелүүлье.
Сухогийн хэлсэн үгэнд Кай гайхах нь мэдээж. Хэн гайхахгүй байх вэ дээ. Дөнгөж болзож эхэлж байгаа бүсгүйнх нь гэрийн хаягийг ах нь асуугаад байвал гайхна шүү дээ.
- Хён! Та юу яриад байгаа юм бэ? Би яагаад танд Жэннигийн хаягийг өгнө гэж?
- Надад Жэнни хэрэггүй ээ. Яалаа гэж. Би Жисүүтэй уулзах хэрэгтэй байгаа юм.
Сухо Кайд бүх нарийн учраа тайлбарлаж дуусаад Кай Сухо руу сэжиглэнгүй харсаар хаягийг бичиж өгнө.