Chapter thirteen: Осол

3.7K 500 37
                                    

Сэүн: Баяртай, хөөрхөн бүсгүй минь!

Би: Битгий олон юм яриад байгаарай У Сэүн.

Сэүн: Хөөрхөн нь үнэн л биз дээ. Маргааш уулзъя. Ингээд ордоо. Бас намайг зүүдлэхээ мартав...

Би: Битгий мөрөөд. Би яагаад маргааш чамтай уулзана гэж?

Гэтэл Сэүн дөхөж ирснээ хоёр хөмсгөө зангидах нь тэр.

Би: Я...яагаад байна аа?

Бид хоёр манай гэрийн гадаа ирчхээд ингээд зогсож байгаа юм. Шөнө болсон байх ба бид хоёроос өөр хүн байсангүй. Тэгээд л энэ У Сэүн гуай даварч байгаа хэрэг.

Сэүн: Уулзах л болно доо. Үхэн үхтлээ уулзах болно.

Би: Баяртай. Ахиж бит...

Тэр уруул дээр шоб хийтэл нь үнсчихээд гүйгээд явчих нь тэр.

Би: У СЭҮН!

Сэүн: ХАЙРТАЙ ШҮҮ, НАМАЙГ ЗҮҮДЛЭЭРЭЙ.

Энэ хүнийг би яах ёстой юм бэ? Үнэхээр ойлгохгүй нь. Яг л хуучны үеүд шигээ зан гаргаад байх юм. Ямар том ангал үүсгэчхээд, яаж хүн гомдоочхоод одоо ингэж чадаж байна аа, бурхан минь.

Гэртээ ортол манайхан бүгд унтчихсан бололтой гэрлээ унтраачихсан байсан юм. Өрөөндөө ороод хувцастайгаа орон дээрээ тэрийн хэвтэв. Бодох зүйлс их байна шүү, У цэцгээс эхлээд л.






____________________






Өглөө эрт босч шүршүүрт ороод өрөөндөө нүүрээ будах гээд сууж байлаа.

Бурхан минь, Жүхён аа шөнө Сэүнийг зүүдэлсэн гэдгээ л хэнд ч хэлж болдоггүй юм шүү. У Сэүн үзмэр ч юм уу, аль эсвэл шидтэн юм уу. Үнэхээр түүний хэлснээр Сэүнийг өөдөөс инээгээд, хайраа гэж дуудаад намайг сэрээлээ гэж зүүдэлсэн гээд л бодчих. Хог гэж, үнэхээр тоогүй явдал.

Хувцсаа өмсөж дуусчхаад хичээлдээ явав. Сонин юм даа, уг нь өдийд Сэүнээс ядаж нэг зурвас ирсэн байх ёстой доо. Яагаад алга болчхов?

Бурхан минь, тэнэг Жүхён!

Харин ч сайн л биз. Өнөөдрийг л давчихвал амралтын өдрүүд намайг нааш ир гээд угтана.
Өнөөдөр сүүлийн цагийн багш чөлөө авсан гээд эрт тарах нь тэр. Миний хувьд өдөржингөө жаахан уйтгартай л байлаа. Уг нь Сэүнтэй зурвасаар хэрэлдэж өнждөг юм.
Би Сэүнийг үгүйлээд байгаа юм байх даа?

Banana Boy 2 [completed]Where stories live. Discover now