Жэхён: Сохён аа чи ингэж болохгүй ээ.
Сохён: Намайг үнэхээр уучлаарай, найз минь. Би чамтай хамт байж яагаад ч чадахгүй нь. Өөр сайн охинтой учраад түүндээ бүх хайраа зориул. Дэргэд минь байж үргэлж тусалж дэмжиж байсанд баярлалаа.
Жэхён: Үнэхээр бид байх боломжгүй гэж үү?
Би: ХӨӨЕ! ТА ХОЁР ЯМАР ДРАМАНД ТОГЛООД БАЙГАА БИШ ДЭЭ. ЮУНДАА УЯНГАЛААД БАЙГАА ЮМ? БИ ӨЛСӨӨД БАЙНА.
Жэхён: Хүмүүсээ, би салах ёсоо нэр төртэйгөөр хиймээр байна за юу?
Тэюун: Жүхён ямар азаар надад найз хөвгүүний чинь талаар эрт хэлсэн юм. Түүний ачаар л Жэхён чи өдий зэрэгтээ явж байгаа шүү. Сээтгэнүүр золигийн хоёрдох удаагийн хаягдсан түүх болж байх шив.
Жэхён: Адилхан юм байж.
Би: И ТЭЮУН БИ ӨЛСӨӨД БАЙНА!
Тэюун: Манай Жүхён өлсөж байна гэнэ. Хоол идэхээр нисэцгээе.
Жэхён Сохёнд хаягддаг гунигт түүхээс хойш бид хэд одоо л нэг уулзаж байгаа юм. Манай Сохён угийн шулуун шударга хүн болохоор үнэнээ хэлээд ойлгуулахыг хичээж байх шиг. Гэхдээ Жэхён манай Сосогоор дутахгүй ээ. Ямар сайхан залуу билээ дээ.
Тэгээд ч ийм хурдан сайн болно гэж юу байх вэ. Хэрвээ үерхсэн бол удахгүй салчих байсан даа. Үерхэж, салаад л амьдардаг хорвоо юм чинь. Амьдраад л байна шүү.
Тэюун: Жүхён аа?
Би амаараа дүүрэн хоол чихчхээд Тэюун руу харав.
Сохён: Өлсөхөөрөө манай Жүхён хүн алж мэднэ. Тэюун аа яг одоо олзоо идэж байгаа бар гээд л ойлгочих. Жүхён өлсөх, өвдөх бүрт аашийг нь тэнгэр ниргээсэй гэж боддог.
Жэхён, Тэюун хоёр чанга чанга инээгээд ундаагаа уух нь тэр.
Би: Хөөе, ингэж байхаар хурмаст тэнгэрийн хорон сүнс рүүгээ яв. Над руу хаана байна гэж зурвас явуулаад байна.
Жэхён: Залуусаа, уучлаарай би явах болчихлоо. Манай нэг найз эрүүлжүүлэхэд орсон гэнэ ээ. Батлан даагч хэрэгтэй юм байх. Энэ хүн намайг амар тайван амьдруулахгүй нь ээ.
Жэхён ч яаран гарсаар бид гурав үлдэх нь тэр.
Би: Мартсанаас Тэюун аа, Жонни Юна хоёр юу болж байна? Би ойрд Жоннитой яриагүй.
Тэюун: Манай хүн амжилттай яваа л гэсэн. Бараг бид хэдээс хамгийн эрт үрийн зулай үнэрлэж ч магадгүй.