ᴍɪssᴏɴ

109 10 0
                                        

Jisoo POV
Өглөө сэрүүлгийн дуугаар босвол одоохондоо хэн ч сэрээгүй байлаа.Аргагүй дээ,өчигдөр энэ золигууд хэргээ амжилттай дуусгасан гээд өчигдөр орой жулдрайнууд нь нийлээд тасартлаа архидсан юм чинь.Бодвол дотор нь ч эвгүй болж байгаа байх,алив босч зутан хийж өгье.
Jisoo нүүр амаа угаан,үсээ шуун шууд хоол бэлтгэх ажилдаа орлоо.Ногоогоо хэрчих нь яг л мэргэжлийн хүн адил хэрчинэ.Аргагүй дээ,аав нь цагтаа тогооч байсан шүү дээ.
Удалгүй тэр хоолоо хийж дуусаад гэрээ цэвэрлэж эхлэв.Арван хэдэн хүн нэг дор амьдардаг болохоор гэр нь цэвэрхэн байх ховор.Үүний адилаар хог нь нэлээд хэдэн уут болов.Эхлээд тоосоо соруулаад,шалаа арчаад,тоосоо арчаад л дуусах юман дээр 2 цаг зарцуулав.Jisoo түр амсхийн суутал Jin  өрөөнд орж ирэв.
Jin:Толгой,толгой өчигдөр нь арай л хэтрүүлчихжээ.Уг нь би ууя гэж бодоогүй юм л даа,даан ч тэд нар шахчихсан.Jisoo~яа одоо яах вэ?
:Ахаа тэнд зутан бэлдээд тавьчихсан,халуунаараа байгаа.Хэрэв танд хэрэгтэй гэвэл би гарч эм авчрах уу?
Jin:Өө зүгээр зүгээр,баярлалаа Jisoo.*үсийг нь сэгсийлгэх*
:Ахаа,
Jin:Наана чинь хөөрхөн байна.*малийх*
Нээрээ цахим шуудангаа шалгасан уу?
:Үгүй ээ,одоо гялс шалгаад үзье
Jisoo компьютер асаан,цахим шуудангаа шалгаж үзвэл нэг мессеж ирсэн байв.
:Ахаа,шинэ мессеж ирсэн байна
Jin:Хэнээс,юу гэж байна?
:Мм,илгээсэн хүнийг нь MR.Mystery гэж байна,
From:MR.Mystery
Та бүхэнд нэгэн ажлын санал тавих гэсэн юм.Хэрвээ амжилттай гүйцэтгэвэл 7000$ тус бүрд нь өгнө.
Даалгавар нь:
Kj корпорацын гүйцэтгэх захирал болох Park Chanyeol-г барьцаалах юм.
Энэ даалгаврыг гүйцэтгэхээр шийдвэл хариу явуулна уу?
:гэж байна.
Jin:Боломжийн л юм,зөвшөөрсөн хариу илгээчих
:За
Хэдхэн товчлуур дээр түүний туяхан хуруу бүжих мэт гүйлдэнэ.Удалгүй үл мэдэх ноёнд зөвшөөрсөн хариу ирэв.
From:MR.Mystery
Дансанд чинь урьдчилгаа болох 3000$-г шилжүүсэн байгаа.Энд түүний товч мэдээллийг хавсгарав.
Park Chanyeol

Нас:26Эрхэлдэг албан тушаал:KJ корпораци,гүйцэтгэх захирал Сонирхол:Гольф тоглох,усанд сэлэхСул тал:???Цагийн хуваарь:6:00 цагт босох6:00-6:30 хүртэл гар нуураа угаах6:30-6:45 өглөөний цай6:45-7:00 өглөөний дасгал7:00-7:10 ажилдаа ирэх7:10-13:00 у...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Нас:26
Эрхэлдэг албан тушаал:KJ корпораци,гүйцэтгэх захирал
Сонирхол:Гольф тоглох,усанд сэлэх
Сул тал:???
Цагийн хуваарь:
6:00 цагт босох
6:00-6:30 хүртэл гар нуураа угаах
6:30-6:45 өглөөний цай
6:45-7:00 өглөөний дасгал
7:00-7:10 ажилдаа ирэх
7:10-13:00 уулзалтуудаа хийх
13:00-13:30 өдрийн цай
13:30-22:00 бичиг цаасаа янзлах
22:00-22:10 гэртээ харих
22:10-23:00 усанд сэлэх/интернэт орчин
23:00-00:00 үлдсэн ажил хэргээ янзлах/унтах
00:00-06:00 унтах
Шинэ мэдээлэл хүлээн авах бүрт цаг алдалгүй та бүхэнд илгээх болно.
Дараа долоо хоног эцсийн хугацаа,амжаагүй тохиолдолд мөнгийг 5 дахин нугалж авах болно.
ХҮН БҮР!!!
Та бүхэнд амжилт хүсье
:Ахаа энийг хийх зөв санаа гэж үү?Ганц хүний төлөө ийм их мөнгө гэхээр чинь...
Jin:Зүгээр дээ,их л мөнгө өгч л байвал аяндаа бүх юм болно.
гэж хэлээд суудлаасаа босон аяга тавгаа угаахаар угаалтуур луу эргэлээ.
?:ЭГЧЭЭЭЭЭ!!!Энэ юун мөнгө вэ?
хэмээн орилсоор ирэх хүн бол Lalisa
Jisoo тайван гэгч кофены машинд кофены үр хийх ба
:Сая шинэ даалгавар ирсэн,ах бид хоёр чинь зөвшөөрчихсөн болохоор наад мөнгө чинь урьдчилгаа болж ирсэн юм.Одоо бараг үд болох нь бусдыгаа сэрээ одоо яах талаараа ярилцгаая.
Lisa:За за
Өрөөнөөс гаран бусад өрөөнүүдээр орон ах эгч нараа сэрээх ба тэд ч бас нэг нэгээр цувран өрөөнд орж суун бусдыгаа дэрлэн зарим нэг нь үүрэглэнэ.
Jisoo тэдэнд нэг нэгээр нь зутан аягалж өгөх ба тэд дуртай дургүй идэцгээнэ.Зутангаа идэх зуур нь Jisoo урд нь гаран зурагтан дээр саяхан ирсэн мэдээллийг танилцуулан зогсоно.Гэтэл
?:Энэ удаагийн даалгаврыг бид гүйцэтгэе.Гайгүй амархан юм байна
Lisa:Итгэлтэй байна уу Jungkook?
:Тэднийг дутуу үнэлэх хэрэггүй,ганц хүний төлөө 70000$ гаруй төлөх нь цаанаа учир шалтгаантай л байгаа.Гэхдээ ах нар чинь зөвшөөрч байвал бид ч гэсэн зөвшөөрье.
Jin:Зөвшөөрч байна.
Hoseok:Би ч гэсэн
Namjoon:Адил
Suga:Надаа бол хамаа алга
Jisoo:За за ингээд бэлтгэлээ хийгээд байж дээ,хөвгүүдээ

𝙡𝒐𝒚𝒂𝙡Where stories live. Discover now