siebenundzwanzig

148 31 5
                                    

Х О Р И Н  Д О Л О О  Д У Г А А Р  Х Э С Э Г

2 сарын дараа 

Өдрөөс өдөрт Sicheng өөрийн гуниг зовлонгоо үргээж хоол унд нь эргэн хэвийн байдалдаа шилжиж байлаа. Учир нь түүнд хажууд байх халамжтай ээж болон хамгийн их түшиг тулгуур болдог найз Yuta байгаа болохоор юм. 

Хаврын нэгэн үзэсгэлэнтэй бүтэн сайны өглөө, Sicheng диваажинд байх дүүгийнхээ оронд өөр зүйл бодож байлаа. 

Yuta миний хувьд яг хэн юм бол? Бид найзууд эсвэл найзаас илүү? Бид яг ЯМАР харилцаатай юм бэ? 

Sicheng түүний хаалганы өмнө ирэн бөөн бодол болоод зогсчхов. Дараа нь зүгээр л энэ асуудлаа хойш тавин, хэзээ нэг өдөр цаг хугацаа хариултыг нь хэлнэ биз хэмээн бодчихоод Yuta - ын хаалгыг тогшлоо. 

Удалгүй Yuta нүүр дүүрэн инээмсэглэсээр хаалга нээж өгөн " Сайн уу, хайрт минь " хэмээн мэндлээд түүнийг чангаар тэврэв. Sicheng түүний үйлдэлд амаа урагдтал инээмсэглэж, хэрэггүй зүйл бодож өөрийгөө зовоочхож  хэмээн бодоод өнгөрөв. 

" Өглөөний мэнд " хэмээн Sicheng түүнтэй мэндлэн эргүүлэн Yuta - г тэврэх аж. Yuta ахиад л инээж Sicheng - ын дух нь дээр үнсэн орохыг урилаа. 

Sicheng гэрт нь орж ирэн буйдан дээр суун, Yuta - ын үзэж байсан нэвтрүүлгийг цуг үзэж эхлэв. Yuta түүний хажууд сууж өөрийн идэж байсан попкорноо идэх аж. Sicheng өглөөхөн бодогдоод салахгүй байсан асуулт ахиад нь ухаан санааг нь эзлээд байсан тул Yuta руу харцаа шилжүүлэв. 

" Yuta..." хэмээн Sicheng бувтнан, Yuta үзэж байсан нэвтрүүлгээ болин анхаарлаа хайрт руугаа хандуулав. " За? " гэж хэлэн Yuta инээмсэглэн түүнрүү харан асуухад, Sicheng түүнрүү нухацтай гэх чинь харж байлаа. 

" Бид ямар харилцаатай юм? "

Yuta түүний хэлэхийг сонсон зүгээр л инээмсэглэж, Sicheng - ын хоёр хацар дээр гараа байрлуулан түүнийг улайлгах аж. Yuta хайрт руугаа улам ойртон ямар ч зайгүй байх тэдний уруул нийлэн хайрын бяцхан оч асаж байлаа. Хайраар дүүрэн байх тэдний үнсэлт Yuta - г холдох үед зогсон " Энэ чиний асуултын хариулт болж чадав уу? " хэмээн асуув. 

Час улаан хацартай Sicheng юу ч хэлэлгүй зөөлхөн толгой дохилоо. Түүний эгдүүтэй үйлдэлд Yuta инээмсэглэн,

" Тэгэхээр, Dong Sicheng, би юу хэлэх гэсэн бэ гэвэл..." 

Sicheng сандран шүлсээ залгин түүний юу хэлэхийг хүлээж байлаа. 

" Миний найз залуу болох уу? " 

Sicheng галзуурсан мэт инээмсэглэн " Мэдээж тийм ээ " хэмээв. 





Үгийн тоо : 381

A/N : Бараг дууслаа даа ккэ 

Kakao ❁ YuwinWhere stories live. Discover now