Амлая

101 22 0
                                    

Уйтгар гунигийг минь эсгэн, гэгээ татуулан орж ирдэг охины минь цангинасан инээд.
Хэзээ ч дуусашгүй аз жаргалын ундарга мэт бяцхан амьд бурхан минь
Чинийхээ төлөө би амьдралд алдах ёсгүй.
Алдлаа ч бууж өгөх эрхгүй.
Уужим нь дэндсэн хорвоод чи, бид нэг нэгэндээ ганцхан юм шүү дээ.
Охиноо хэзээд үүрээд алхаж чаддаг байхын тулд цээжиндээ тэнхээтэй, хэцүү бүхнээс нөмөрлөхийн төлөө сэтгэлдээ хаттай явна аа.
Амлая.
...
Урьдын эдгээр үгсээ өөрөө ч мэдэлгүй нэхэн санаж, ухаангүй хэвтээ хөгшин эрийн гарыг нь атгаж, хөлийг нь дэрлэх залуу эмэгтэй "хийсэн бүхэнд тань баярлалаа, одоо үр нь алзахгүй ээ" хэмээн шивнэх аж.

ЭнхрийWhere stories live. Discover now