Хоёр

47 4 4
                                    

Хачин хоолой сонссоны дараа бие арзайгаад нэг л тайван байж тэссэнгүй.

Охидод түр гарчихаад ирье гэж хэлчихээд бие засах өрөөнд орлоо. Бушуухан шиг л нүүрээ усаар норгоод доороос хүйтэн кола авч уучихаад дээшээ тэнхимрүүгээ явлаа.

Ороод удаагүй байхад кино дуусчихсан тул бид тэндээсээ гараад Лотте Ворлдд ирлээ. Энд ирэх замдаа буюу мэтронд тэнэгтээгүй гэж хэлвэл худал хэлсэн болох буй заа.

Дөрвүүлээ явж байгаа болохоор аль болох даруухан байхыг хичээсэн ч жисог жэри гэдэг хоёр далчгараас болоод амжилттай бүтэлгүйтсэн байдаг юм.

Хамгийн түрүүнд бёлын хүсэлтээр.....

++++++++++++++++++++++++++++++++

Би: Ёооё манайхаан авраарай би яг бөөлжлөө.

Жэри: Би ч хэрэг алга. Бёл гуай бид гурвыг зүрх судасны өвчтэй болгохоор шийдээ юу? Тэгвэл тэр чинь амжилттай бүтлээ.

Ххх: Уучлаарай өөрөөс тань дугаарыг чинь авж болох болов уу?

Би ч үл ялиг инээн " Чамд дугаараа өгчихөөр би өөрөө дугааргүй яах юм?"

гэж хэлэхэд нөгөө хөвгүүн чинь чимээгүй зогсож байгаад явах гэтэл бёл гэж нэг салгалсан дурак хүний дугаар цаасан дээр бичээд өгчихөж байгаа юм даа.

За за энэ ч яахав. Одоо бид хэдийн оргил хэсэг ккк. Зураг хөргөө авахуулъя даа энэ чинь одоо хаха. Гэхдээ би арай хөгшин яриатай болчихож уу үгүй юу ккк.

Өдөржингөө тоглоод энд тэнд нь кино зураг авалт хийгээд бие биенийхээ дээрээс хүйтэн ус асгаад өнөөдөр хөгжилтэй л өнгөрлөө. Даан ч манай ина алга байна л даа. Байсан бол жинхэнэ солиоруулж байхгүй юу тэ?

Гэртээ ирээд утсаа шалгатал инстаграм дээр бөөн зүрх фэйсбүүк дээр бөөн зүрх юүтүб дээр бөөн дараагын влогыг маань асуусан асуултууд. Би ч од юм аа ккк.

Өө сошиалаас биш өөр нэг зүйлээс мэдэгдэл ирэхээр нь онгойлготол шал танихгүй дугаараас мэссэж ирчихсан байв.

"Сайн уу? Миний хөөрхөн мадам"

Энэ нэг мэдрэл муутай новш чинь хэн юм бэ? Кино үзэхээс эхлүүлээд л намайг мадам гээд солиороод байсандаг.

Буцааж ямар нэгэн юм бичилгүйгээр интернет орж өнөөх мадам гэдэг зүйлийг нь хайлаа.

Мадам гэдэг нь өндөр угсааны/баян айлын хатад, гүнж/эхнэр, охид нарыг дуудахаас гадна өөрийнх нь амийг аврах хүнийг мадам гэж дуудаж болдог.

Би баян айлынх байж болно. Гэхдээ дээр үеийн аялагаар намайг ингэж дуудаад байхаар эвгүй л юм. Түүнийг тоолгүй орхиод оройд хийж дадал болсон зүйлсээ эхнээс нь хийж байтал нэг мэдэхэд шөнө дунд болчихсон байлаа. Нүдээ аниад л зүүдний ертөнцрүү шурган орлоо.

Шөнө нөгөөх сонин хөвгүүн чинь гараад ирсэн. Бор үстэй, гүн саарал өнгийн нүдтэй. Бас ш.шүдэнд нь с-соёо шиг юм байсан.

Намайг үнэрлэж байгаа юм шиг уртаар амьсгаа аваад л дээшилж байсан. Айсандаа нүдээ аньтал биен дээр минь жингээрээ дарж хэвтчихээд чихэн дээр ахиад л өнөө мадам гэх зүйлээ яриад эхэлсэн. Энэ хэн юм бэ?

Шөнө жоохон тавгүй унтчихсан болоод ч тэр үү бие нэг л сонин хөшчихсөн ч юм шиг.

Сэрчихээд хий дэмий л орондоо хэвтэж байгаад босоод цаг хартал 07:40 ээ бурхан минь гэж. Энэ хэн нэгэн намайг яг өдөөд байна тэ?

Хичээл орсон үед мянга сэрүүлэг дуугараад 07:30д сэрж чаддаггүй мөртлөө иймэрхүү үеүүдэд эрт сэрчих юм.

Бие тавгүй болоод ч тэр үү олигтой ч юм ярьж чадахгүй хэцүү байна. Тэгс ингэс гэж байгаад салхилхаар гарлаа. Гадаа ч сайхан байна шүү. Зуны адаг сар гэхэд.

20 минут алхаж байгаад жаал гүйлээ. Бас л сайхан болж байна шүү хог чинь.

Гэв гэнэт ахиад л нөгөө хүйт даамаар мэдрэмж. Хамаг бие арзайгаад л тавгүй байна. Ёооё ямар үйл лайгаараа ийм гажиг юмтай учирчихав даа.

Тайван байна гэж байхгүй юм даа.


================================
안녕하세요 우리 에미!
Үгүй нээрээ бодож бодож эми гэдэг нэрийг өглөө шт ккк. Ингээд хоёрдугаар хэсэг. Баярлалаа бас あいしてる♡

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 29, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

EnchantedWhere stories live. Discover now