Нэг

65 3 0
                                    

ХХХ: Их жанжин минь. Хаантан энэхүү айлтгалыг танд аваачиж өг хэмээн намайг илгээлээ.

Аваад харвал одоо ч тулалдсаар байгаа их дайнд намайг цэргүүдээ дагуулан явахыг хүсэж ээ. Хааны хүсэл тул эсэргүүцэх бодол ч байсангүй.

Би: Чи очоод хаан эзэнд намайг маргааш үүрээр дайнд мордоно хэмээн хэл.

Гэсээр хааны элчийг явууллаа. Энэ шөнө сайн амрах хэрэгтэй тул шадар тайганыг л үлдээж бусад бүх шивэгчид тайгануудыг явууллаа.

Шадар тайган: Жанжин минь энэ удаагын дайн ойрын хэдэн зуунд болоогүй маш том дайн бөгөөд таныг бэртэлгүй яваад ирээсэй хэмээн хүсэж байна.

Би: Ойлголоо. Одоо унтаж болох уу? Маргааш үүрийн 4 жингээр явах ёстой.

Шадар тайган: Мэдээж бололгүй яахав дээдэс минь. Би ингээд гаръя даа сайхан амраарай.

Бөхийсөөр гарах түүнийг нүднийхээ булангаар харчихаад дээшээ харан хэвтлээ. Одоо л амрахгүй бол энэ дайнаас эсэн мэнд ирэх эсэх нь ч тодорхойгүй юм. Угаас гэр бүлээ ч мэдэхгүй учраас энэ асуудлыг тоохоо больчихсон.

Үүрээр 3 жинд босоод бэлтгэлээ хангаж эхэллээ. Тэд 4 жинд миний үүдэнд ирнэ тэгэхээр ингэж бэлдэхгүй л бол болохгүй гэсэн үг.

Гадаа морьдын янцгаах, хүмүүсийн шуугилдаж эхлэх дуунаар гарахад тус бүр мянган цэрэг хариуцдаг 6 жанжин ирчихсэн хоорондоо тактикаа ярьж байгаад Пак жанжин наашаа харан намайг ирснийг мэдэгдээд бид цаашаа хөдөллөө.

Хэдэн цаг явсны эцэст сэлэмнүүдийн харшилдах, амь гуйн орилох, морьдын янцгаах, тушаах захирагчид зэрэг том дайн дээр л харж, сонсож болох зүйлс байлаа.

Би эдгээр зүйлс дунд л өссөн. Энэ л миний хүслээрээ байх газруудын минь нэг юм шиг. Яг л гэр шиг минь дотно газар.

================

Бодолд минь одоо ч амь гуйх захирагчын хоолой сонстож байсан ч үл тоон ордондоо очиж хаанаас амралт авахыг хүсэх өргөмж бичгээ хэнээр бичүүлэхээ бодлоо. Шадар тайганаар бичүүлэхээр "Хамт явъя жанжин минь!" гээд л эхлэх учраас надтай холбоогүй хэнээр ч хамаагүй бичүүлэхээ төлөвлөчихөөд илүү хурдан давхиж эхэллээ.

Хэдэн цагын дараа гэхэд би аль хэдийн өргаандөө ирсэн тул шадар тайганд "Хаанд маргааш очиж ёсолно" хэмээн хэлүүлчихээд орондоо орон хамаг бодлоо цэгцлэхийг хүслээ.

Удалгүй үүр хаяаран, нар ч цаанаас гунигтай нь аргагүй цухуйж байгааг харан санаа алдлаа.
Өглөө болгон эрт сэрдэг гэхгүй ч хааяа нэг өглөө эрт босохоороо нарыг хардаг зуршилтай юм.

EnchantedWhere stories live. Discover now