Чи&Би💕

22 4 0
                                    

Амь минь тасарч
Амьсгал минь хураагдахаас өмнө
Анзаарч чамайг л сонгон
Анхны хайраа болгож билээ

Нэгэнт үхэхээс хойш гээд
Нээгээгүй хадгалсан зүрхээ
Нэг л мэдэхэд чамд өгөөд
Навч шиг л доош хийссэн дээ

Өөрөөсөө ч харамлан байж
Өр зүрхнээсээ чамд дурлахдаа
Өвдөнө гэдгээ мэдсэн ч
Өнөөдөртөө л жаргая гэж бодсон

Одоо тэгээд ирээдүй
Орсон бороо шиг л гунигтай
Оройтсон гэдгээ мэдэх ч
Оргүй хоосон гэдгийг мэдээгүй

Болох бүхэн болсон ч
Болдоггүй зүрхээ  хаячихмаар
Борооны дараах мөөг шиг
Бусдын хажууд онцгойрох зүйл үгүй

Өнгөрсөнд байсан тэр л дурсамж
Өнөөдрийн  намайг аргацааж
Үүрд гэсэн тэр л амлалт
Үүрийн гэгээ хаяарахад туслана

Өнгө өнгийн цэцэгсийн адил
Өөр өөрийн өнгөтэй
Өнгө дотроо хар ба цагаан
Өөр өөр төрлийнх

Мянган удаа гуйвч
Минийх болоогүй чиний төлөө
Маргаашийн нарыг хараан
Магад өөрийгөө ч хараав

Чиний дотор агуулах нууцуудыг
Чамтай л байж судлахсан
Чамайг мартаж чадаагүйнхээ төлөө
Чин зүрхнээсээ чамд аз жаргал хүсье

💕Эморита💕Where stories live. Discover now