Мөрөөдөгч💕

25 2 0
                                    

Энэ бол миний булан. Магад би мөрөөдөгч байх. Хэн бүхний л хүсдэг шиг цагаан морьтой ханхүү ирээд намайг аваад явахыг хүлээж буй өсвөр насны жаахан охин.

Хосуудын бичлэг үзээд хэрвээ би ийм сайхан байсан бол хэмээн хүсдэг нэгэн. Магад та бүхэн эцэг эх чинь байгаа хэмээн ярих байх. Гэхдээ хайр бөгөөд дурлал бүгд өөр өөрөөр оршин тогтнодог. Бид мэдээж эцэг эхээ хайрладаг ямар ч байсан. Чиний хүссэнийг биелүүлдэг байсан ч, чамайг аз жаргалаар дутаадаг нэгэн байсан ч, алуурчин яргачин гээд л хэн ч байсан бид хайрладаг. Гэхдээ энэ нь хүн хүнээ хайрлахаас өөр. Эцэг эхийн хайр бурханлаг оршихуйтай бол хүн хүнээ гэх хайр дивааажин адил гайхалтай оршихуйтай. Бид үүнийг л санаж санагалзах ёстой.

Аливаа зүйлд атаархаж би ийм байсан бол хэмээн хүсэж мэднэ. Бид хүсэх эрхтэй шүү дээ. Мэдээж бид төгс биш төгс төгөлдөр хүн байсан ч хайрлаж халамжлахад хэцүү. Харин дотроо бол бид төгс оршихуйтай.

Төгс төгөлдөр гэдэг нь чиний эцэг эх, эсвэл хамаатан садны чинь хөрөнгө биш, гоо сайхан болоод бие бялдар биш, өнөө л гайхалтай хөх өгзөг чинь ч биш. Бид өөрсдөө энэ дэлхий дээр 7 тэрбум хүн дунд ганцхан хувь амьдарч буй нь л өөрөө төгс төгөлдөр гэх үгний утга хэмээн зүрхлэн боддог юм.

Та энийг уншаад энэ чинь тэнэг юм байна, юу гэсэн ч үг юм хэмээн бодож магадгүй ээ, магадгүй ч гэж угаасаа бодох болно. Би үүн дээр хүний эрх ярихгүй. Гэхдээ мөрөөдөж суугаа 16тыг бага ч болов хүндлээсэй хэмээн хүснэ.

Кино болгоны төгсгөл аз жаргалтай байдаг шиг миний амьдрал ч аз жаргалтай байх болов уу?

Би одооноос бодож байна. Хэтэрхий эрт ч гэлээ хурим хайр дурлал агаад миний найз нөхөд. Харин хамгийн хэцүү нь юу гээч миний хурим болоход над дээр ирээд миний хуримын гэрч болох хүн байгаа болов уу? Гэрч нь байлаа ч надтай хуримлах тэр сүйт залуу минь байгаа болов уу?

Мэдээж би ирээдүйг зөгнөн хэлэхийг хүсэхгүй. Гэхдээ энэ мөрөөдөгч охин ямар ч байж болно. Магад үхлээ хүлээн суугаа өвчтөн ч байж болно. Хэн ч байсан өнөөдрийн өөрийгөө хайрла. Өчигдрийн өөрийгөө нандигна. Маргаашийн өөрийгөө хүс.



За ингээд миний мөрөөдөгч хэмээх булан өндөрлөж байна. Үүнийг уншсан хэн бүхнээс гуйхад эндээс өөрт тань юу хэрэгтэй юу хэрэггүй байснаа хэлээсэй хэмээн хүсэж байна. Мэдээж тэнэг мэт санагдах боловч надад болоод таньд бүр ирээдүйн хэн нэгэнд ч ямар нэгэн байдлаар тус болно гэдэгт итгэн сууна. Ахиад хэлье!

Өнөөдрийн өөрийгөө хайрла.
Өчигдрийн өөрийгөө нандигна.
Маргаашийн өөрийгөө хүс.

Та бүхнийг хүндэтгэсэн бяцхан мөрөөдөгч:

~Эмили Вэйланд💕

💕Эморита💕Where stories live. Discover now