Оршил хэсэг

1.2K 77 0
                                    

Титан хөлөг

Дэлхийн сүйрээд 50 жил өнгөрсөн ч хүмүүс бидний амьдрал үргэжлэсээр л... гэхдээ 50иад хүн л амьдарч байна бусад нь хагас үхлүүд буюу тархи нь үхэжсэн, бид тэдний тархинд хиймэл оюун ухаан, хиймэл дурсамжийг бий болгосон хуучин дэлхий дээрхи дурсамжийг нь устаж үгүй болгосон гэсэн үг юм

Төсөл 1: сонгогдсон 12 залуус буюу EXO

Яг ямар зорилготой вэ гэхээр эдгээр 12 залуугийн тархинд үүсгэсэн виртуал дурсамжинд хайр дурлал бүх зүйл тусгагдсан байгаа гэвч эдгээр залуусийн дурсамжид нэг л эмэгтэй байна

эцэст нь тэр бүсгүйг ТИТАН хөлөг дээрхи төөрдөг байшингийн голд байрлуулах ба эдгээр залуус тулаанд орж ялсан ганцхан залуу өөрийн эмэгтэйтэйгээ шинэ дэлхий буюу TITAN WORLD-дод хамтдаа амьдрах юм... Адам, Эва 2 шиг ...

Энэ хөлөг дээр амьдарч буй 50иад хүмүүс TITAN WORLD-ийг өмнөх дэлхий шиг сүйрүүлэхгүйн тулд хичээж энэ төслийг хэрэгжүүлж байгаа юм. Дэлхий анх эр эмийн хайран дундаас бүрдсэн ч хөгжил нь туйлдаа хүрч давхар хайр гэхээс илүү эд хөрөнгөнд дурлагсад олширч үүний улмаас эх дэлхий сүйрсэн

за ингээд тэдний бяцхан тархинд бидний бүтээсэн виртуал ертөнцөөр аялцгаая... гэж нас тогтсон эр хэлэхэд дугуй ширээнд сууж байсан хэсэг бүлэг залуус суудлаасаа босож өрөөг орхиход өрөөнд нас тогтсон эр болон залуухан эмэгтэй 2 үлдэж

: за тэгхээр Мира чи өөрийн хүслээр энэ бүхнийг хийхээр болсон, харамсахгүй биз

Мира: тиймээ харамсахгүй

: хэрвээ тэдний хэн ч амьд үлдэж чам дээр очихгүй бол чамайг дахиж амь оруулахгүй

Мира: би мэдэж байгаа

Та санаа зовох хэрэггүй

: за тэгвэл ажилдаа орцгоох уу?

Мира: би бэлэн

Мира гол зааланд очиход 12 эгнээ төмөр орон дээр 12 залууг эгнүүлэн хэвтүүлсэн байх бөгөөд залуусыг эхнээс нь бүгдийг нь босоо байрлалтай устай шилэн хоргонд хийж, шилэн хоргонд хийхээсээ өмнө тэдний биеэнд цагаан өнгийн утаснуудыг мэдрэлийн цэгэнд нь нааж дараа устай шилэн хоргонд хийж тус бүрд нь компьютерт залгаж, залгасан компьютертээ бидний бүтээсэн үгүй ээ Мирагийн бүтээсэн дурсамжийг гаргаж ирэн уншуулахад бэлэн болгоод ...

: дугаар 1 буюу Ким Жүмён

виртуал аялал №1

: Мира бэлэн болоогүй байна түр хүлээнэ үү?

Мираг гаднаас нь дүрсэлвэл тэр тайрмал хар үстэй бөгөөд давхраагүй хэрнээ том нүдтэй, эх дэлхий сүйрэхээс өмнө бие тамираар хичээллэдэг байсан бөгөөд өндөр харваас чийрэг нэгэн юм ...

Мира: би бэлэн боллоо

: за гэж хэлээд залуусын толгойнд наасан зүйлээ наагаад түүнийг орон дээр хэвтүүлээд, түүнд хөх өнгийн шингэнтэй тариаг тариад

: за Мира тоолж эхлээрэй

Мира: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 20 20 20 ...

: тэр ухаан балартлаа

: тэгвэл эхэлцгээе гэж хэлээд Мираг орон дээрээс түшин цагаан өнгийн үстэй залуу буюу дугаар номер 1ийн хажууд байрлах хоосон шилэн хоргонд хийгээд

: ус хийж эхлээрэй

: Байж байгаарай Мира хараахан ухаан алдаагүй бололтой түүний тархи 20% ухаантай байна

19 ... 18 ... 17 ... 16 ... 15 ... 14 ... 13 ... 12 ... 11 ... 10 ... 9 ... 8 ... 7 ... 6 ... 5 ... 4 ... 3 ... 2 ... 1 ... 0 ...

Тэр бүрэн ухаан алдчихлаа

: тэгвэл усаар дүүргэ гэж хэлэхэд шилэн хоргонд 4 талаас ус дүүрч эхлэхэд танхимд байсан залуухан эрэгтэй Мирагийн шилэн хоргоны наана зогсож байсан бүсгүйд хандаж

: түүний мэдээллийг хуулж авах хэрэгтэй шүү

Магадгүй дараа нь хэрэг болох байх

: мэдлээ эрхэмээ

...

Мэдээлэл хуулалт

1% ............................................................................................................100%

Мэдээлэл хуулагдаж дууслаа ...

...

Дурсамж устгалт

1% ............................................................................................................100%

Мэдээлэл устгагдаж дууслаа ...

...

: эрхмээ

: аан за, тэгвэл Виртуал аялалыг эхлүүлцгээе ...

Хиймэл оюун ухааныг Ким Жүмён болон Юн Мирад уншуулсан уу?

Виртуал аялал №1...

Энэ их бэлэнчлэх сэтгэлгээнээс залхаж байна... Мөнгөнөөс болж надтай нөхөрлөдөг найзууд... хараал идсэн энэ бөөлжис цутгам амьдралыг бүхнийг өөрчлөх эсгүүл юу ч үгүй байхад минь хайрлах хүн надад хэрэгтэй байна ганцаардал гэх өтгөн мананд хүлэгдсэн хөөрхийлөлтэй Ким ЖүнМён ...

...

: эрхэмээ Юн Мирагийн хиймэл оюун ухаанд асуудал гарлаа, тэр усан дотор цус алдаж байна

Магадгүй ухаан алдуулах тариа тарьсан газраас цус алдаж байх шиг байна

: анхаарах хэрэггүй, тийм их цус гараагүй мөн хиймэл оюун ухаандаа тэр энэ шархаа эдгээчихвэл аюулгүй гэсэн үг ...

—MN4EVER—

⊂...•O•V•E•R•D•O•S•E•...⊃ [Complete]Where stories live. Discover now