Дугаар №12 буюу Диү Кёнсүү
виртуал аялал №4
≠≠≠≠≠
Бэкхён багийнхны яаран очиж буй газар очиход цагаан шилэн хаалганы ард өндөр том алаг нүдтэй залуу шилэн хаалгыг нүдэж байх нь тэр. Бэкхёны очсон газар нийт 12 ширхэг өрөө байх ба бүгд шилэн хаалгатай, шил нь нилээн зузаан гэхдээ дуу нэвтрүүлдэг хаалга байв.
Багийн залуусын нэг нь Бэкхёныг өнөөх өндөр залуугийн хажуугийн өрөөнд оруулж хаалгыг нь карт шиг зүйлээр уншуулаад түгжчих нь тэр.
Багийнхан Чанёол Бэкхён 2т Суход хэлсэн шигээ зүйл хэлж чимээгүй болгоод оройн 19:50 минутанд багийнхан бүгд хурлын өрөөнд цугларцгааж бүгд дор бүрнээ ямар нэгэн зүйлийг бодоцгоож өрөө тэр чигтээ чимээгүй аниргүй, удалгүй нас тогтсон эрэгтэй орж ирэхэд бүгд босож түүнтэй мэндлэхэд тэр эрэгтэй хөмсгөө зангидан
: хамгийн хурдан шийдэх арга ямархуу арга байна ? гэж хэлээд багийнхан руу хархад бүгд чимээгүй сууцгааж байтал Миратай хамт программ бичсэн залуу
: хамгийн зөв шийдвэр бол ажлыг 7 хоногоор хойшлуулах, 7 хоног бол хамгийн бага хугацаа
Хэрвээ энэ чигээр үргэжлүүлвэл Мира тэсэхгүй байх
: тэгвэл 7 хоногийн дараа эхлэх нь дээ, энэ хугацаанд Мираг сайн асраарай
харин Ким Жүмён, Пак Чанёол болон Бюн Бэкхён 3ыг энэ чигээр нь сэрүүн байлгах хэрэггүй юм шиг санагдаж байна тэгсэн ч шударга бус зүйл болох гээд байх шиг байна
: яана гэсэн үг үү?
: тэднийг унтуул, хамгийн сүүлийн хүн дуусах хүртэл
: мэдлээ ...
Оройн 22 цаг болход Ким Жүмён, Пак Чанёол болон Бюн Бэкхён 3ын өрөөнд нойрсуулагч хий дүүрч залуус шилэн хаалгыг балбасаар удалгүй бүгд нойрссон бололтой хаалгаа нүдэхээ больж багийнхан хуваагдаж тэр 3ын өрөөнд орж орон дээр нь хэвтүүлэн тэр 3т толгойных нь 2 хажуу талд байрлах мэдрэлийн хэсэгт бөөрөнхий зүйл нааж удирдлага мэт зүйл гаргаж ирэн хөх өнгийн товчлуур дээр дархад залуусын нүүрний урд агаар дээр мэдээлэл нь гарч ирэх нь тэр ...
Биеийн жин, эрүүл мэнд, тархины мэдээлэл гэх мэт товч мэдээлэл нь гарч ирхэд багийнхан SLEEP MODE гэсэн зүйлийг ON болгоод өрөөг гаднаас нь түгжээд бүгд амрах өрөө рүү явцгаалаа.
Яг энэ цаг мөчөөс эхлэн бүхэл бүтэн 7 хоног агаар мандал дээр орших хөлөг 7 хоног хөл хөдөлгөөнгүй болсон юм. Агаар мандал дээр хэзээ ч өглөө орой гэх мэт зүйл болдоггүй үргэлж харанхуй ноёрхдог бөгөөд зөвхөн цагаар л барагцаалдаг юм.
YOU ARE READING
⊂...•O•V•E•R•D•O•S•E•...⊃ [Complete]
FanfictionТитан хөлөг Дэлхийн сүйрээд 50 жил өнгөрсөн ч хүмүүс бидний амьдрал үргэжлэсээр л... гэхдээ 50иад хүн л амьдарч байна бусад нь хагас үхлүүд буюу тархи нь үхэжсэн, бид тэдний тархинд хиймэл оюун ухаан, хиймэл дурсамжийг бий болгосон хуучин дэлхий дээ...