01 ━ A NEW BEGINNING
here's to a new beginning. a new school, new friends, new life.
eunsang could've swore he spoke the same thing less than a year ago."Яагаад энэ жил дахиад л шилжиж байгаагаа би ерөөсөө ойлгохгүй байна." гэж нэгэн охин машины цонхоор гадагш харж байхдаа бувтналаа.
"Хэлсэн шүү дээ хонгор минь, дүү чинь илүү сайн шинэ сургууль руу шилжиж байгаа болохоор"
"өмнөх сургуулиасаа хөөгдсөн гэх гэсэн байлгүй дээ"
Инсан энэ хов живээс өөрийгөө тусгаарлан, цонх руу харав. Түүнд эгчтэйгээ маргалдах сонирхол байсангүй ━ эгчдээ таалагдах эсэх нь түүнд хамаагүй гэхэд болно. Оронд нь Инсан байнга байх нь тодорхойгүй танил бус газрыг сонирхон харж байлаа.
"Тэр өөрийн гэсэн мөн чанартай, бүх сургууль түүнийг байгаагаар нь хүлээж авахгүй шүү дээ" Тэдний ээж өнгөрсөн жил ч бас Инсан сургуулиасаа хөөгдөхөд нь хэлсэн шалтгааныг дахин хэлэв. "Бид бүгд тэгж боддог болохоор, дүүгээ онцгой гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү"
"Шалтгаан нь юу ч байлаа гэсэн, би яагаад энэнд чинь орооцолдож байгаагаа ойлгохгүй байна. Би одоо төгсөх ангийн сурагч шүү дээ! Би ирэх жил их сургуульд орно! Би Сөүлийн анагаах ухааны их сургуульд орох хүүхдүүдийн хүчтэй өрсөлдөгч байсан━"
"Тийм байгаагүй ээ." Инсан цонхноос харцаа салгалгүй эгчийнхээ үгийг таслав.
"Өршөөгөөрэй?"
"Ким Мингюү тэнд байхад та хэзээ ч шилдэг өрсөлдөгч болохгүй. Өөрөөр хэлбэл, танд ямар ч боломж байгаагүй." Тэр ямар ч сэтгэл хөдлөлгүй хэллээ.
"Би дүүтэй чинь санал нийлж байна." гэж жолоо барьж буй аав нь хэлэв.
"Би- Ким Мингюү- би түүнийг үзэн ядаж байна," Эгч нь уурандаа амьсгаагаа хүчтэй гаргаад үргэлжлүүлэн, "За яахав. Гэхдээ та хоёр миний бүх хичээл дээр хувийн багш хөлсөлж өгнө шүү!"
Ээж нь тайвнаар санал нийллээ. "Тэгнэ ээ, хонгор минь. Өөр хэрэгтэй зүйл байвал бидэнд хэлээрэй."
Инсан санаа алдав. Эцэг эх нь асуудалтай хүүхдүүдээ сургуульд оруулахын тулд яг л sky castle дээр гардаг шиг аяглах нь түүнд дарамттай санагдана.
━
"Чи хэтэрхий их найдаад байх шиг байна Сынёон. Биднийг байхгүй жил ямар нэгэн өөрчлөлт гарна гэж бодоо юу?"
Сынёон удаанаар духаа илэн, бодлоо цэгцлэхийг хичээнэ. "Би хэлсэн шүү дээ, би ямар нэг зүйл мэдэрсэн. Энэ жил яг нэг юм болох гээд байна. Шилжиж ирсэн сурагч ч байж болох юм, ямартай ч маш хүчтэй энергитэй. Түүнээс болж, сургуулиар чөлөөтэй хэсүүчилж байгаа бусад x1 хүүхдүүдийг олоход маш амархан болно."
"Сонсооч, чамд үнэхээр итгэмээр байгаа ч..." Сынү санаа алдаад, "Бид сурагч байхдаа чадах бүхнээ хийсэн шүү дээ. Ганцхан өдөр энэ бүхнийг өөрчилж чадна гэж үү?"
"Үгүй. Гэхдээ нэг сурагч бол чадна."
Үсог залхсан байдалтай, "Чи бас чиний хэт их итгэл, өөдрөг үзэл. Би энэнд чинь үнэхээр дургүй."
Сынёон инээмсэглэлээ. "Үсог аа, ийм хатуу байх хэрэггүй шүү дээ~"
Үсог түүнрүү муухай харахад, гараас нь мөс гарч модон ширээг хөлдөөж орхив. "Хэрэггүй байсан юм даа"
"Гэхдээ чамайг ингэж уурлахыг харах өхөөрдөм байдаг шүү. Чи шал хөлдөөж үзэх хэрэгтэй, би мөсөн дээр гулгах талаар байнга боддог." гэж Сынёон инээсээр хэллээ.
"Би Сынү хён сургуулийг шатааж байхыг харахыг илүүд үзнэ."
Сынү итгээгүй янзтай нүдээ анивчаад, "Галзуу бодол байна, би хэзээ ч тэгэхгүй."
"Ухаантай бай Сынёон. Чи баян бас хүссэн бүхнээ хийдэг гэдгийг чинь мэдэж байна гэхдээ!" Үсог анги дотор ийш тийш алхахдаа хоёр гарынхаа дунд ус гаргаж ирэн, "Өдрийн бодол шөнийн зүүд болж байгаа энэ зүйлээ хар даа? Энэ чамд тийм ч их нөлөө үзүүлэхгүй. Би чамайг бидэн шиг хүмүүст санаа зовдог гэдгийг мэднэ-"
"Тэднийг аюулгүй байлгах нь бидний үүрэг!"
"Гэхдээ тэд ил гаргахыг хүсдэггүй байж болно шүү дээ? Тэд бидэн шиг хүчээ бусдад хэлэхийг хүсдэггүй байх. Бид хувийн орох зайг нь хүндэтгэх хэрэгтэй."
"Намайг хүний асуудалд хошуу дүрж байна гэх гээ юу? Ёстой үгүй. Би тэдний аюулгүй байдлыг хангахыг л хичээж байна. Нэг бол бид түрүүлж олно, эсвэл imnet түрүүлж олно. Бас imnet тэднийг олох юм бол, тэд амьд үлдэхгүй байх гэдгийг сануулъя." Сынёон Үсогийн хэлсэн үгийг тэвчсэнгүй.
"Гэхдээ бид мэдэхгүй-"
"Энэ ганц тэдэнд ч биш бидэнд ч аюултай. Бусад хүүхдүүдийг олж болох, imnet-д байхгүй зүйл бидэнд байгаа."
"Юу?"
"Би бас шинэ хүүхэд." Сынёон үргэлжлүүлэн, "Би өөр шигээ бусад хүмүүсийг илрүүлж чадах ганц хүн. Сынёон мэдрэмж гэдэг юм."
Үсог толгойгоо хазайлган, "...Сынёон мэдрэмж гэнэ ээ?"
"Тийм ээ. Илүү дээр нэр байгаа юм уу?"
Сынү тэдний дундуур орон, "Үгүй дээ, Сынёон мэдрэмж нь зүгээр байна."
"Тэр яахав, шинэ хүүхдийн аура шууд мэдрэгдэж байна. Тиймээс өнөөдөр энд ирсэн нь яагаад ч хэрэггүй зүйл биш."
Сынёон өөртөө итгэлтэйгээр ингэж хэлэхэд Үсог, "Хэрвээ хэрэггүй зүйл мөн бол?"
"Тэгвэл аавын гуйлтыг биелүүлж компаниа өвлөж авах ажилдаа орно доо. Сургуулийнхаа дипломыг ингэж л ашиглана."
Сынёон Сынүгээс тодорхой бус байдал, Үсогоос дургүйцлийг мэдэрч байв. Жаахан дарамттай ч гэсэн, Сынёон урагшаа зүтгэсээр байх хэрэгтэй. Тэр байндаа маш ойрхон байна.
Бас тэр энэ удаагийн боломжийг алдахгүй.
![](https://img.wattpad.com/cover/199195917-288-k618070.jpg)