4. Мөрөө зээлж байна

6K 705 62
                                    

Хоолны дараа өрөөндөө ороход Санхён нэлээд ууртай байгаа харагдана. Би түүний хүрмийг аван өлгөх зуур "анхнаасаа хадам дүү хадам дүү гээд аальгүйтээд байсан одоо бүр хамт ажиллана гээд догдолж үхэх гэж байна уу? юу ч хийж чадахгүй юм байж зүгээр гэртээ хэвтэж байж болдоггүй юм уу? жаргал даадаггүй арчаагүй ш дээ" гэх хатуу үгийг унагаана.

Би их тэвчсэн ч түүний үг арай л хатуудаад байсан юм. Тэвчих гэсэн ч энэ удаад чадсангүй хоолой зангиран "би ямар ажилламаар байна гэж гуйсан биш дээ, аав л ажил гэж хэлсэн биз дээ?" гэж хэлэхэд

Санхён "тэгсэн ч гэсэн чи эсэргүүцэж болох байсан"

Би "эсэргүүцлээ гээд нэмэр байгаа юм уу? аавын хэлсэн үг хууль шиг байдаг биз дээ?"

Санхён "за за бүр ярих ч хүсэлгүй болчихлоо, хүний дургүй хүргэх аргаа их сайн мэдэх юм" гэж уурласаар угаалгын өрөө рүү орчихлоо.

Хааяа энэ бүхнийг тэвчих үнэхээр хэцүү санагдах юм. Гомдож уйлмаар. Зүгээр л энэ гэрээс гараад гүймээр хэцүү. Энэ гэрийн бүх хүн надад дургүй байсан ч хамаагүй гол нь миний хань намайг түшиж миний талд байх ёстой биш гэж үү? миний энэ гэрт тулж болох ганцхан хүн байж тэр бусдаас илүү хатуу үгээр сэтгэлийг минь зүсэх юм.

Санхён угаалгын өрөөнөөс гарч ирсэн ч надад уурлаад хөдлөх, бараг л амьсгаалах бүрд минь залхсан уурласан аяс гаргаад байхаар өрөөндөө түүний дэргэд байя гэсэн ч чадсангүй арга буюу өрөөнөөс гарлаа.

Бүгд эрт ажилтай байдаг болохоор хоолоо идээд л өрөө өрөөндөө ороод тэгээд эртхэн унтаж амардаг. Ер нь энэ том гэр оройн хоолны цагаас хойш эзгүй мэт л нам гүн болчихдог юм. Бусад гэр бүл шиг халуун дулаан амьд харилцаа бараг л байхгүй л дээ.

Хоёр давхарт бүх хүмүүс байгаа болохоор тэдэнтэй таараад эсвэл нүдэнд нь өртчих юм бол нөхрөө халамжлахгүй сэлгүүцлээ, хийх юмгүй ажилгүй гээд л олон янзаар хэлүүлэх байх. Яг одоо надад бусдаас хорон хатуу үг сонсох биш зүгээр л ганцаараа тайвшраад гүнзгий амьсгаа авах газар л хэрэгтэй байна.

Доош буун гал тогооны арын жижиг өрөөнд аяга кофе барьсаар орлоо. Хэзээнээс эхлээд гэдгээ мэдэхгүй ч бухимдахаараа кофе уудаг зуршилтай болчихсон.

Агуулахын жижиг цонхоор гадагш ширтэн суутал "юу хийж байгаа юм?" гэх дуугаар бага зэрэг цочин эргэж харвал Кай зогсож байв.

Би "юу ч хийгээгүй ээ, чи унтахгүй яасан юм?" гэхэд

Кай дэргэд суугаад "би тийм ч эрт унтаад байдаггүй л дээ. Харин чи яагаад унтаагүй ганцаараа сууж байгаа юм?" гэж асуулаа.

/Дууссан/ 🔥 TEMPO 🔥 [crazy in love❣️]Where stories live. Discover now