16

698 69 6
                                    

"Дөнгөж хавар ирж байна шүү дээ хайрт минь. Хоёулаа дахиад мянган хаврын нүүрийг үзэх болно. Би чамдаа амлаж байна." хэмээн нойрмог дуугаар сахиусан тэнгэр ханхүүдээ шивнэв.
Үүр цайж байхад залуу хос хоёул нойр нь сэргэсэн байв. Бэкхён Минагийн гэдсийг зөөлөн үнсээд "Миний Мина хамгийн шилдэг ээж болох болно." гэж хэлэхэд нь түүний хоолой зангирч байсан ч тэр Минад мэдэгдүүлэхийг хүсээгүйдээ хоолойгоо засав. Мина инээмсэглээд "Бэкмин минь үнэхээр азтай юм. Ийм сайн аавтай болсон нь бурхан түүнийг ивээсэн хэрэг. Тийм биз дээ хайрт минь,?" гэж Минаг асуухад Бэкхёны дотор хэрэв Бэкмин Минсүний хүүхэд байсан бол, Мина тэр үед Минсүнийг хөнөөгөөгүй байсан бол, Бэкхён ийм ажил эрхэлдэггүй байсан бол Бэкмин жинхнээсээ энэ хорвоо дээрх хамгийн азтай хүүхэд байх байсан юм. Харин одоогийн нөхцөл байдалд бол үгүй. Түүний ээж гэмт хэрэгтэн, аав нь түүнийг нууж шүүхийн өмнө гэм үйлдэж байгаа этгээд, тэдний гэр бүл өөр нэгэн гэр бүлийн амьдралыг орвонгоор нь эргүүлсэн... Аймшигтай юм.

Ингэж бодсон хэдий ч Бэкхён юу ч болоогүй мэт толгой дохиод "Ажилдаа явах цаг болчихлоо. Та хоёр өнөөдөр кофешоп руу явах юм уу?" гэж асуухад Мина толгой сэгсрээд "Жоохон ядраад байна. Өнөөдөртөө амарна аа. Бид хоёрт санаа зовох хэрэггүй ээ болгоомжтой явчихаад ирээрэй. Орой чиний идэх дуртай хоолны хажууд өргөст хэмх тавиад байж байя" гэж хэлээд инээд алдахад Бэкхён огиулж байгаа юм шиг царайлаад "Үнэхээр тэгэх юм бол юу болохыг мэднэ биз дээ?" гээд ширүүхэн царай гаргахад Мина инээхээ болин инээмсэглэсэн чигтээ толгой сэгсрээд "Тэгвэл миний уруул дээр үнсэх байх" гэж хэлээд уруулаа заахад Бэкхён "Орой ирэхэд өргөст хэмх харагдах юм бол уруулнаас бусад газарт чинь үнсэх болно шүү!" гэчихээд гараад явав.

 Орой чиний идэх дуртай хоолны хажууд өргөст хэмх тавиад байж байя" гэж хэлээд инээд алдахад Бэкхён огиулж байгаа юм шиг царайлаад "Үнэхээр тэгэх юм бол юу болохыг мэднэ биз дээ?" гээд ширүүхэн царай гаргахад Мина инээхээ болин инээмсэглэсэн чигтэ...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Мина цонх руу ширтэн хэвтсээр... Түүний оюун бодол дунд хар мянган бодол эргэлдэж, Бэкхёнаас бусад бүх хүмүүс түүний эсрэг байгаа мэт санагдах боловч тэр гутарсангүй. Хорвоо ертөнц дээр зөвхөн нэг л хүнд хэрэгтэй байхад хангалттай хэмээн боддог учраас ч тэр үү ийм зүйлийг үл тоогоод сурчихжээ. Тэр Минсүнийг бодов. Түүний өндөр нуруу, өргөн цээж, том нүд, дэгжин хувцаслалт... Гаднаасаа бүх зүйл нь төгс харагдах хэрнээ дотоод сэтгэл нь тэр чигтээ илжирчихсэн. Ингэж бодсныхоо дараа тэр гэдсээ илээд "Бэкминаа~ Ээжийгээ уучлаарай. Буруу зүйл бодчихлоо. Одоо хоёулаа хамтдаа аавыгаа бодоцгооё за юу~" гээд нүдээ анив. Түүнийг яг л Бэкхён тэвэрч байгаа юм шиг санагдаж байлаа. Тэр дахиад л зүүдний ертөнцдөө морилов. Гэхдээ тэнд Минаг үзэсгэлэнтэй биш хар бараан ертөнц угтан авлаа.

Мөрдөгч Б-004 [COMPLETED]Where stories live. Discover now