×10×

1.5K 174 14
                                    

Жин: чи хаана байж байгаад ирж байгаа юм!

Тэр доошоо харж зогсоод хэсэг чимээгүй байснаа "найзындаа очсон юм аа" гэж аяархан хэлэхэд би худлаа ярьж байгааг нь дорно мэдэв.

Жин: худлаа ярьж байгааг чинь мэдэж байгаа болохоор үнэнээ хэл!
Ийм орой болтол хаана байж байгаад ирж байгаа юм бэ?!!

Тэр хэдий 18 хүрч байгаа ч миний хувьд жаахан дүү минь хэвээрээ. Ямар нэг муу зүйл тохиолдох, наснаасаа хэтэрсэн зүйлтэй орооцолдох вий гэдгээс айж байна. Миний бодлоор түүнийг ингэтлээ оройтсон шалтгаан ганц л байна...

Жин: тэхён уу?

Жонгүг толгойгоо өндийлгөн намайг гайхсан харцаар ширтсэнээ нүдээ хурдан хурдан анивчаад харцаа өөр тийш хандуулан "үгүй ээ" гэтэл миний хамарт танил бус сүрчигний үнэр үнэртэж эхлэв. Түрүүнээс хойш бага багаар үнэртэж эхэлсэн үнэр яалт ч үгүй жонгүгаас л гарах шиг болохоор нь ойрттол сэнх хийсэн үнэр цамцнаас нь гарч байлаа.

Жин: энэ чиний цамц биш байна

Харанхуйд сайн харж чадахгүй байсан учраас гараа сунган коридорын гэрэл асаахад жонгүгийн нүд гялбасан бололтой нүдээ дараад "манай найзынх" гэсээр нүдээ нухална.

Харин түүний өмссөн цамц түүнийх биш байснаас гадна хүзүү нь нэлээн хэдэн газар улаан болсон харагдлаа.

Би бушуухан л жонгүгийг өөр рүүгээ харуулж зогсоогоод цамцны захын цаанаас цухуйх шимсэн мөрнүүд бас цагаан цамцных нь цаана бүдэг харагдах мөрнүүдийг ч олж хараад өөрийнхөө бодож байгаа буруу байгаасай гэсэн дээ шалгахын тулд цамцыг нь тайлах гэтэл "яагаад байгаа юм бэ ахаа! Боль л доо!!" гээд гараараа биеээ хаагаад унав.

Жин: жонгүгаа чи тэрэнтэй унтчихсан юм уу?

Тэр чимээгүй л миний нүдрүү эгцлэн харж зогсоно.

Жин: жонгүгаа ахдаа юу болсноо хэлчих л дээ...

Жонгүг:.. ахаа...би түүнд хайртай... Хайртай болчихсон. Тэгээд л...би хүссэн юм аа.

Жонгүгийн нүдэнд нулимс цийлгэнэж эхлэхэд би түүнийг тэврэн авч үсийг нь зөөлөн илээд " би чамд л санаа зовсон юм шүү"

...

Жин: хурдан гарч ирэхгүй бол хоцорлоо шүү!

Жонгүг: мэдэж байна аа

Нөгөө их дуу чимээ болон үсэрч цовхчин гарч ирдэг хүн өнөөдөр маш удаан алхасаар өрөөнөөсөө гарч ирэв.

T●T○R●      《Editing 》Où les histoires vivent. Découvrez maintenant