3.

18 2 0
                                    

Нэг л өдөр хорвоо орвонгоороо эргэж, нэхэл хатуу орчлонгийн өмнө дэндүү хүчин мөхөс гэдгээ ухаарахад бүх зүйлс шудрага бус мэт санагдаж, доголон нулимс нүдэнд торж байж билээ. Олон улсын дуудлага ирдэг тэр өдөр чи бид хоёрын сүй тавьсны 3 жилийн ой байсан сан. Чамайгаа залгаж байна гэж бодон хөөрсөөр утсаа авахад аавын чинь хоолой чихэнд биш зүрхэнд хүрсэн. Тэр надад чамайг осолд орсон сэхээнд байгаа гэж хэлсэн. Үүнд би хамгийн ихээр буруутай болов уу? гэж боддог юм. Чамтайгаа хамт 3 жилийн ойгоо тэмдэглэмээр байна гэж гуйгаагүй бол, чамайгаа надтай цуг байхыг хүсч байна гэж урваганаагүй бол бид өдийд хуримаа хийх гээд байж байх байсан.

2020 оны 10 сард бидний хурим нэжгэр болж өргөн хүрээг хамруулан найр наадам, дуу хөөр цангинаж бидний эцэг эх бидний хэрхэн өсөж томорсон тухай хуучилж жаргалд умбах байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

2020 оны 10 сард бидний хурим нэжгэр болж өргөн хүрээг хамруулан найр наадам, дуу хөөр цангинаж бидний эцэг эх бидний хэрхэн өсөж томорсон тухай хуучилж жаргалд умбах байлаа. Харин тэр 1 зун би сүйд залуугаасаа хагацаж, чиний минь эцэг эх хамгийн нандин хүүгээ алдсан харуусал дүүрэн зун болсон. Бүгдийнх нь нүүрэнд инээмсэглэл тодруулдаг байсан тэр л хүн үгүй болоход ихэнх нь харуусаж гуньсан. Бүгд биш ихэнх нь. Чамайг минь дайрсан тэр жолооч шүүхээс гаргасан 3 сарын гэрийн хорионд орж, 3000 ам. долларын торгууль төлөөд л жаргалтай амьдарч байхад чи минь эмнэлгийн цагаан өрөөнд эм тарианы эхүүн үнэрт дахиж хэзээ ч сэрэхгүйгээр гүн нойрссон. Эмгэнэлтэй. Бүр ямар их гээч. Тэр хүйтэн орон дээр сүүлчийн амьсгал хүртлээ намайг хичнээн их хүлээж, хэдэн мянган удаа нэрийг минь дуудсан болоо? 2 тив, 2 том далай, өчнөөн мянган гол горхи, өндөр өндөр уулсаар тусгаарлагдсан бидэн 2. Дэндүү хол ч сэтгэлд дэндүү ойр байсан тэр газар.

Тэнд л чи амьгүй болсон. Тэнд л би амьгүй болсон. Чиний бие махбодь хөрж, цайн хөхөрсөн бол би бие сэтгэл оюун бодлоороо үхсэн. Чиний амьгүй болсон тэр өдөр би ч бас үхсэн. Бид хамтдаа ертөнцийн төгсгөл рүү явсан. Гэхдээ чи намайг буцаагаад өөрөө тэндээ үлдсэн.

Өнгөрсөн
Хадам аав: сайн уу миний охин
Би: *тод цоглог дуугаар* сайн та 2 сайн уу? Ээжийн бие хэр байна даа??
Х.аав: Бид тийм ч сайн биш л байна. Надад чамд хэлэх чухал зүйл байна. Гол нь миний охин сэтгэлээ бариарай.
Би: Яасан бэ? ааваа. Та хоёрын бие гайгүй юу? Хурдлахгүй бол би одоо Одког тосож авч чадахгүй нь.
Х.аав: Одко онгоцонд суугаагүй ээ. *дуу нь сулрах* Тэр осолд орсон. Одоо команд байна.
Би: Та тоглоогүй биздээ.
Х.аав: * хоолой нь зангирах* Ийм юмаар тоглож болно гэж үү?
Би: За би ойлголоо.
Хэдий утас тасарсан ч тэр үед тархи минь зогсонги байдалд орж нулимс минь захиргаагүйгээр урсаж байсныг л санадаг юм.

Дараа нь би эмнэлгийн цагаан тааз ширтэж сэрсэн юм даа. Хэт их цочролд орсноос болж зүрх минь ачааллаа дийлэлгүй түр хугацаанд хаагдаж би ч мөн 3 хоног сэхээнд орсон байлаа. Тэр 3 хоног бид хоёрт хамт өнгөрүүлсэн 3 жилийг минь нөхөж өгсөн байх. Ухаангүй амьсгалын аппраттай 2 тивд хоёул эмнэлгийн орон дээр хэвтэж байсан ч энэ ертөнцийн хаа нэгтээ бид уулзан учирч байсан. Магадгүй бие бие рүүгээ тэмүүлсэн сэтгэлийн гүндээ.  Инээмсэглэл бүрийн минь цаана орших үнэнг ганцхан чи л олж харж чаддаг байсан. Хэцүү шантрах үед хол ч гэсэн урмын үгсээр дэмжиж, буруу зүйл хийвэл зэмлэж, бусдын өмнө өмгөөлж нүднээс далдуур загнадаг. Өвдөөд хэвтэхэд хэдий хол байдаг байсан ч сэтгэл нь зовоод нойргүй хонодог. Хэцүү бүхний өөдөөс хэнэггүй инээ тэгвэл зовлон чамаас айна гэж зоригжуулдаг. Чиний минь сайхан сэтгэл, үнэнч зан, өөдрөг үзэл чинь чамайг өөрөөсөө гэрэл цацруулахад хүргэдэг байсан сан. Одоо бүгд зүгээр л дурсамж болон үлджээ. Чи минь дахиж хажууд байхгүй. Сэтгэл сэргээх урмын үгс, зөвийг ухааруулах зөвлөгөө бүгдийг нь ахиж сонсож чадахгүй. Бас энэ тэнэг чамд хайртай гэж хэлж байгаагүй, муухай аашлаж, ноцолдож зодолдож хэрэлдэж байсан уу гэхээс баярлалаа гэж ховорхон хэлжээ. Хайрт минь чи одоо ч намайгаа тэнгэрийн орноос харж байгаа байх тийм үү? Өнөөдрөөс энэ хором мөч бүрээс би өөрчлөгдөх болно.  #Хамгаас_хайртдаа_өдөр_бүр_сэтгэлийн_үгээ_хэлж_байгаарай. #Хайртай_баярлалаа_гэж_хэлж_амжаагүй_байхад_чинь_орхиод_одох_вий?

Амьдрал дэндүү баялаг бас тааварлашгүй. Чамайгаа алдаад удаагүй байхдаа мэдсэн аз жаргал, уйтгар харуусал нь бидний дундаас урган гарсан нэгэн амь хэвлийд минь өсөж бойжиж буйг мэдсэн явдал юм. Одоо би ганцаараа биш хоёулаа болсон. Яг чамтайгаа адилхан хүүтэй болсон. Нүд, хамар, уруул бүгд чамтай минь адилхан. Дэндүү баялаг амьдралын нугачаанд нугачуулах үедээ нугачуулж, зүдрэх үедээ зүдэрсэн бидний амьдралыг цааш нь үргэлжлүүлэн цэцэглүүлэх нэгэн бяцхан үр. 

Амьдрал дэндүү баялаг бас тааварлашгүй. Намайг энд инээж байхад миний дайсан уйлж байж магадгүй. Харин түүнийг инээж байхад би амьдралд бууж өгч байж болох. Маш олон зөрөг замын нугачаанд төөрч будилж, уйлж дуулж байж ухаардаг юм шиг. Хэтэрхий хожуу ухаарсан ухаарал. Даанч чамайг байхгүй болсныг одоо ч хүлээн зөвшөөрч чадахгүй зүрх, түүнийг үгүйсгэх тархи. Зүрх надад хэлнэ. Тэр одоо ч чиний сэтгэл дотор амьдарсаар байгаа. Цаашид ч тэндээ амьдарсаар л байх болно. Тархи надад хэлнэ. Бодит байдалтай нүүр тулаач новшоо. Чи дэндүү их хулчийгаад хийсвэр орчинд амьдраад байна. Одоо ухаар. Харин би алийг нь сонсохоо мэдэхгүй будилна. Та миний оронд байсан бол зүрхээ сонгох уу? Эсвэл тархиа юу????  Гэвч юу юунаас илүү одоо би ганцаараа биш. Хэцүү үед ч амьдралыг минь гийгүүлэх хүү минь дэргэд байхад амьдралын аль ч нугачаанд бүдэрч шантрах эрх надад байхгүй. Учир нь би хүүгээ чам шигээ сайхан сэтгэлтэй тусч нэгэн болгох болно. Чи минь бид хоёрыг тэнгэрээс хараад атаархтал аз жаргалтай амьдарна. Тиймээс бидэн хоёртоо санаа зоволгүй тайван нойрсдоо хайрт минь.





You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 31, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Бид бүгд л анх удаа амьдарч байгаа.Where stories live. Discover now