.15.

2.8K 310 8
                                    


➖Winter Bear➖

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.




Winter Bear

Өнөөдөр хичээлдээ явмааргүй байсан юм. Хэжиний өрөөнд орсон ч сэрээж зүрхэлсэнгүй.

Тэр минь ямар ч үедээ үзэсгэлэнтэй харагдана. Гэхдээ нүднийх нь доогуур хөхөрч, бага зэрэг ядарсан харагдана.
"Чамайг өөртөө бүрэн авахад жаахан л хугацаа үлдсэн" шивнэн хэлээд гарнаас нь атгахад тэр минь юу юунаас илүү хайрлан ургуулдаг, нарийхан хурууг нь улам нарийхан болгомоор урт хумсаа авчихсан байх нь тэр.

Би байрандаа гацан түүний гар луу гөлрөх аж. Тэр сүүлийн хоёр жил хэзээ ийм богино хумстай байсныг мэдэхгүй юм.
Тэр хүүхэддээ зориулж энэ бүгдийг хийгээд байгаа хэрэг үү? Үгүй юу?

Гэсэн ч гарнаас нь атган үргэлжлүүлэн түүнийг ширтлээ. Үүр цайгаагүй байх агаад би сэрдэг цагтаа сэрчихсэн учир л түүнийг харах гээд ороод ирчихсэн хэрэг.

Жаахан л шугамаа давчихъя. Түүний хажуугаар орон хэвтсэн ч тэвэрч чадалгүй түүнийг ажиглана. Удалгүй Хэжин зүүдлээд байгаа бололтой хөмсгөө зангидан, уйлагнаад надруу эргээд харчхав.

Зангирсан хөмсгийг нь суллах мэт би духыг нь хөнгөхөн илэн, үнсээд, гараа явуулан хөнжлийнх нь гаднаас түүнийг тэвэрлээ. Үнэртэй ус түрхээгүй ч яагаад ийм сайхан үнэртэй байдаг юм бэ? Хэжинаа?

"Сайн унтаад авдаа" духных нь урдуур орох үсийг зөөлхөн хойшлуулаад нүдээ аньлаа.

Жаахан л хэвтчихье.

Удалгүй нүүрэнд минь халуун амьсгал мэдрэгдсээр нойрноосоо сэрлээ. Нар аль хэдийн мандсан байх агаад бид үд хүртэл унтчихсан байх нь тэр.

Хэжин биенээсээ болоод их л ядардаг бололтой юм. Одоо хүртэл бөх гэгч нь унтах аж.
Хичээлд явах гэж эрт босох түүнд хүндрэлтэй байхад яагаад ийм биетэй хичээлдээ яваад байдаг юм бэ?
Хэжинаа?

[Completed]Winter BearᴷᵀᴴWhere stories live. Discover now