.24.

3.1K 321 27
                                    




➖Winter Bear➖

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.






➖Winter Bear➖




Зарим хүмүүсийн өдөр тутмын амьдралд нар мандаж, солонго татан жаргалтай сайхан байна гэж ярьдаг гэхдээ миний амьдрал үргэлж бараан тэнгэртэй, бүрхэг, ширүүн бороотой, хүйтэн салхитай байсан юм.
Анх энэ орчлонд хөл тавихдаа л би өнгөөр илэрхийлбэл бараан, саарал байсан.
Хэнтэй ч юм ярих хүсэлгүй, инээдэг ч үгүй хүүхэд байлаа. Ээж минь хайрлаж өсгөсөн ч ааваасаа хангалттай хайр хүртэж чадаагүй. Гэхдээ энэ бүүдгэр харанхуйг гэрэлтүүлэхээр гарч ирсэн тод нар нь Хэжин байсан юм. Анх над дээр ирэхдээ л тэр миний зүрхэнд зөвшөөрөлгүйгээр ороод ирчихсэн. Түүнээс болж л хуучны цэвдэг Тэхён бага багаар өөрчлөгдөж эхлэсэнсэн. Түүнээс хэзээ ч холдохгүй, хэзээ ч салахгүй л гэж бодож өдөр хоногийг аргацаан өнгөрөөдөг байлаа. Гэсэн ч амьдралд минь зөвшөөрөлгүй орж ирчхээд буцаад л явчихна гэж мэдсэнгүй. Хэжинийг явснаас хойш дэлхий нөгөө тийшээ эргээд байх шиг л санагддаг боллоо. Хэдий бяцхан Ёнхэ байгаа хэдий ч зүрх минь хоосон бөгөөд түүнийг харах болгонд базлан өвдөж байв.
Тэр яг л түүн шиг минь харагддаг. Түүний бүх зүйл Хэжинийг дуурайчихсан мэт. Би түүнээс Хэжиний тусгалыг олж хардаг.
Тэгээд ахиад л сэтгэл өвдөж эхэлнэ. Түүний байхгүй энэ өдрүүдэд би аль хэдийн өөрийнхөө төрхийг алджээ. Сахал минь ургаж, үс минь өрвийн, хичээлдээ ч явахгүй эмнэлэг дээр өнжиж би бүрэн утгаараа арчаагүй гэх тодотголтой болж байв. Түүнгүйгээр өнгөрөөсөн нэг сарын хугацаанд аав, ээж минь ирсэн тэд хүүхдээ авахуулаагүй мөн Хэжинийг хүүхдээ хаяаад зугтчихсан гэж аймшигтай ихээр уурласан ч юу ч хийж чадаагүй. Бас надад хань болж байгаа хүмүүс Жимин, Миён хоёр л байлаа. Тэдэнгүйгээр би яаж өдий хүртэл амьд байхаа ч мэдэх юм алга. Бас нэг гарсан ахиц дэвшил нь Ёнхэгийн бие сайн байгаа. Өдрөөс өдөрт тэр минь томорч, биеийн байдал нь сайжирч байгаа ч энгийн хүүхдийн хэмжээнд очсон гэвэл үгүй. Тэр одоо хүртэл бусдаасаа жижигхэн хэвээр.
Би Хэжинд амласнаараа түүнд Ёнхэ гэдэг нэрийг өгсөн.

[Completed]Winter BearᴷᵀᴴWhere stories live. Discover now