1.

2.2K 98 7
                                    

-547 дугаартай И Мина гэж хүн байна уу

"Байна" гэсээр миний нэрийг дуудсан хүнийг даган нэг өрөөрүү орлоо. Өнөөдөр бол  шалгаруулалтын өдөр. Юуны шалгаруулалт вэ гэвэл би idol болохоор ярилцлага өгөн авьяасаа харуулахаар ирсэн.

Өрөөрүү ороход гурван хүн мөн цаад талд нь нэг хар хувцас маск малгай өмссөн залуу байгаа харагдана.

-за өөрийгөө танилцуулаарай гэсээр гартаа цаас болон үзэг барьсаар нааш харах 40 орчим насны эрэгтэй хэлэх аж.

-намайг И Мина гэдэг 18 настай.

-За эхний асуулт...яагаад биг хитэд орохыг хүсэв бас яагаад idol болохыг хүссэн бэ?

-би багаасаа л дуу хөгжим урлагт их дуртай хүүхэд байсан. Байнга л дуулж бүжиглэж явдаг хүүхэд байсан. Тэгээд анх Big Bang ийн тоглолтыг үзээд би ч бас тайзандээр гарч дуулж бүжиглэмээр санагдсан юм. Биг хитийг сонгосон шалтгаан үнэндээ байхгүйлдээ... Зүгээр л орохыг хүссэн юм л даа...

-за тэгвэл бидэнд авьяасаа үзүүлээч.

Би суудлаасаа босон хоолойгоо засан өөрийн бэлдсэн дуугаа дуулж   бүжиглэж эхэллээ. Бүгд миний дуулж байгааг бас бүжиглэж байгааг анхааралтай харан хоорондоо ярилцаж байлаа. Би сандарсан ч тэрийгээ ил гаргахгуйг хичээн.  Дуугаа дуулж дуустал түрүүнээс хойш юу ч дуугараагүй хар маск өмссөн залуу "гарч болно" гэж хэллээ.

- хариуг чинь утсаар яриад хэлье гэж эмэгтэй нь хэлэв.
Би ч хаалга онгойлогсоор гаран нэг гүнзгий амьсгаа аван гарах хаалгаруу зүгэллээ.

Бас нэгэн хүнд давааг даваад гарлаа. И Мина сайн байна гэсээр өөрийгөө зоригжуулсаар дотроо өөрөө өөртөө хэллээ. Энэ хүнд давааг давсан ч би тэнцэх боловуу?
Ярилцлага дээр би үнэхээр муу байсан нь үнэн. Би тэнцэхгүй бол яах вэ!?

Утсаа асаан харвал миний хамгийн сайн найз болох Арагаас 4 дуудлага ирсэн байв. Араруу зөрүүлэн залгатал шууд л авчих нь тэр.

-за яасан амжилттай юу

-сайн мэдэхгүй байна хариуг нь утсаар  хэлнэ гэсэн

-чи одоо хаана байна

-биг хитийн үүдэнд байна.

-одоо очлоо

-хаяг нь...

-мэднээ...бараг бүх хүн биг хит хаана байдгийг мэддэг байх

-зза гэсээр тасаллаа. Араг хүлээнгээ
ойр байх кофэ шопд хүлээхээр шийдэн явлаа. Кофэгоо захиалахаар оочирлон зогсож байтал түрүүн шалгаруулалтын өрөөнд байсан хар хувцас маск малгай өмссөн байсан залуу байлаа тэр яг миний ард ирж зогсон дугаарлаж байв. Би түүнрүү одоо ч ширтэж байгаагаа анзааран ургаш харан бага зэрэг урагшилан зогслоо.  Хойшоо хартал утсаар ярьж байлаа. Хаана харсан билээ? Нэг л танил харагдаад байх юм. Ургаш эргэж харан захиалгаа өгөн удаачгүй захиалга мань бэлэн боллоо. Кофэгоо аван цонхны хажууд суун нөгөө залууруу харсаар л.. тэр залуу 4 аяга кофэ авсаар гарлаа. Түүнийг барилагруу орох хүртэл нь дагуулж харсаар л байлаа.

Сайна уу гэх цоглог хоолойгоор хэлэхэд нь бага зэрэг цочин дуу гарсан зүгрүү харлаа. Ара инээмсэглэн наашаа харж байв.

-сайн уу гэсээр кофэноосоо балган
Намайг энд байгааг яаж мэдсэн юм

-цонхоор харсан юмаа нэг залууг ширтээд ухаангүй байхыг чинь

-би юу?

-мхн тэр залуу хэн юм?

-шалгаруулалтын өрөөнд байсан залуу

-ммм

Бид 2 ярилцан суусаар аль хэдийн 2 цаг өнгөрсөн байлаа. Бид 2 хувцаа өмсөн гэр гэрлүүгээ харьсан  юм

IDOL lifeWhere stories live. Discover now