18.

465 46 2
                                    

Жиёон эгчийн шүүх хурал болж хамтлагаас гарах шийдвэр гарган хүн гэмтээсэн хэргээр 5 жил хорих ял авсан юм. Гишүүд мань ихэд шоконд орон жиёон эгчийг тийм юм хийсэн гэдэгт нь итгэж ядаж байв.

Жонгүгийн биеийн байдал сайжирч эмнлэгээс гарсан. Миний хувьд гэвэл би эмнлэгээс өнөөдөр гарч байгаа. Хугарсан гар мань ч хурдан эдгэж гипсээ авхуулсан.

Одоо би жиёон эгчтэй уулзхаар явж байна. Өөрийн машитай явсан тул хүмүүс хараагүй байх гэж дотроо бодож байлаа. Хаалгаар нь орон цагдаад нь Ан Жиёонтой уулзах гэсэн юм гэхэд тэр толгой дохин утсаар холбогдон хэлээд намайг нэгэн өрөөнд дагуулан орлоо.

Удалгүй жиёон эгчийг дагуулсан хоёр цагдаа орж ирэн '10 минутын хугацаа байгаа шүү"гэж хэлэн хаалгаар гарлаа.

-удаан уулзсангүй шүү гэхэд нь би инээх аядан тиймээ удаан уулзсангүй

-жонгүгийн бие нь яаж байна?

-зүгээр байгаа эмнлэгээс хэд хоногийн өмнө гарсан гэхэд тэр гунигтай инээн нүдэнд нь нулмис хурсан харагдана.

-уучлаарай гэж хэлэн нүүрээ даран мэгшиж эхлэв. Би өөрийн ухаангүй байсан. Юу хийж байгаагаа ч ухаараагүй. Цагдаа нарт баригдхад л ухаан орсон. Намайг үнэхээр их уучлаарай гэж хэлэн чангаар уйлав. Суудлаасаа босон түүнийг тэврэн тайвшруулахаар нурууг нь илэн

-зүгээрдээ эгчээ. Энэ бүгд миний л буруу гэж хэлэн нулмис урсгав.

Тэр бага зэрэг тайвшран 'би чамд тийм юм хийе гэж үнэхээр бодоогүй юм шүү. Би зүгээр л биеээ захирч чадаагүй юм. Үнэндээ би Жонгүгт 4 жилийн өмнө дуралсан. Анхны харцаар хараад л дуралчихсан. Тэгээд түүнтэй ойртхын тулд трэйнээ болон орсон.
Жонгүгт ойртох боломж олдлоо гэж баярлан ойртох гэсэн ч чамтай байхдаа үнэхээр жаргалтай харагдаж байсан. Тэр үедээ чамтай муухай харьцдаг байсан. Тэгээд цаг хугацаа өнгөрхөд чамд дасаж өөрийн охин дүү шигээ л харьцдаг болчихсон байсан. Надад үнэхээр хэцүү байсан. Би нөхөрлөл хайр хоёрын яг алийг нь сонгохоо мэдэхгүй байсан. Тэр үед үерхэлийг чинь заралхад л би хайрыг сонгох хэрэгтэй гэж бодон чамайг дайрсан. Уучлаарай... Үнэхээр их... гэж хэлэн улам их уйлж эхлэв. Би гараас нь атган

-та харж байна уу? Би одоо үхээгүй таны дэргэд зүгээр байна шүү дээ. Би таныг уучилсан. Та санаж байна уу? Намайг гэрээ санан уйлхад та л хажууд минь байдаг байсан шүү дээ. Өвдхөд санаа тавин хажууд сахин үлддэг байсан. Тэр нэг өдөр халууран хэвтэж байхад би унтаж буй дүр эсгэн таныг шөнөжин хажууд минь байсаныг мэднэ. Та үргэлж гаднаа хатуу харагддаг ч дотроо үнэхээр зөөлөн. Би таньтай учирсандаа баярладаг гэж хэлэн нүднээс минь ахиад л нулмис урсав.

Жиёон эгч намайг тэвэрсээр 'би ч гэсэн чам шиг нэгэнтэй учирсандаа баярладаг. Гэхдээ би үнэхээр муу хүн бололтой. Миний төлөө Жонгүгтай сайхан амьдраарай за юу? Миний өмнөөс түүнийг минь хайрлаарай.

-Цаг дууслаа гэж гадаа байсан цагдаа хэлхэд тэрээр тэврэлтээ салган нулмисыг минь арчиж өгөн. "Над дээр ирж байна биз дээ" гэж нулмис цийлэгнүүлэн хэлхэд нь би толгой дохин 'мэдээж' гэхэд тэр инээн цагдаа нартай хамт буцан явяв.

...

IDOL lifeWhere stories live. Discover now