" Миний хайр татам Жонгүки, намайг сонсож байна уу? "
" З-За? " хэмээн Жонгүг түүний " Хайр татам " гэх ганц үгнээс болж, нүүр нь яг л шатаж буй мэт санагдан ээрэн байж хариулав.
" Тэд хэлэхдээ...'Ж' -гээр эхэлсэн нэртэй залуусыг ханхүү шиг гэх юм. Гэтэл чи лав тийм биш шүү дээ! " гэж Тэхён хэлсэн зүйл дээ гунигласан мэт санаа алдах аж.
" Засс...Тэд хэлэхдээ...'Т' -гээр эхэлсэн нэртэй залуусыг ч гэсэн ханхүү шиг гэсэн. Бас чи ч гэсэн тийм биш " Жонгүг яг л түүний хэлсэн зүйлийг эргүүлээд хэлэх нь тэр. Яагаад ч юм Тэхёний хэлсэн зүйлд Жонгүгт хүнд тусаад байлаа. Гэнэт өөрт нь хачин гунигтай мэдрэгдээд байгааг өөрөө ч мэдэхгүй байв.
" Миний хэлсэн зүйлийг надад дээр хэрэглээд байгаа хэрэг үү? " хэмээн Тэхён инээх аж.
" За тэр ч яахав, чи надаас өөрийнхөө ямар болохыг асуухгүй юм уу? " Тэхён түүнээс асуун жогтой гэх чинь хөмсгөө өргөв.
" Тэгээд би ямар юм бэ дээ? " Жонгүг түүний хийсэн үйлдлийг яг адилхан давтаж байлаа. Өнөөдөр түүнд юу тохиолдох нь энэ вэ?
" ЧИ бол ханхүү type - ны хүн биш, учир нь миний Жонгүки бол ХААН шүү дээ! " Тэхён үүнийг хэлчхээд баяртай нь аргагүй гараараа буу үүсгэн нүдээ ээлжлэн ирмэж байв.
" Oh, гайхалтай...Баярлалаа... Бараг л таамаглаж байсан юм..." гэж Жонгүг улайсан чигэндээ хэлчхээд өөр тийшээ явахаасаа өмнө инээмсэглэн зогсох Тэхён рүү харсаар байлаа.
Жонгүг өөрийн юу юугүй цээжнээсээ сугарах гэж байгаа зүрхээ даран, хана налан суух аж...'Тэхён'
Үгийн тоо : 247
YOU ARE READING
They say ♡ taekook
Short Story❝ Тэд хэлэхдээ...❞ + Зөвшөөрөлтэй оруулж байгаа болно кк + Original story by Junissi