Хажууд унт

181 12 1
                                    

Энэ муу н*вш яг яагаад байгааг мэдэхгүй ч надад үнэхээр хэцүү байна... Ариун цэврийн өрөө орж зарим зүйлсээ янзлаад дараагийн хичээл рүү явлаа. Яагаад ч юм би түүнд  уур хүрэх ёстой байтал харин бага зэрэг гомдож байна. Яагаад ингээд байгаа юм бэ?

Тэр өдөр Минутай дахиад таарсангүй. Өөрт нь наалддаг нөгөө охидуудтайгаа жаргаж байгаа биз. Түүнийг уг нь их сайн хүүхэд гэж бодсон ч тэр дэндүү хачин юм... Яагаад надаар оролдоод байгааг нь мэдэхээс ч айж эхэлж байна

Ээлжит нэг өдрийн хичээл дуусч номын санд орж хэрэгтэй гэсэн хэдэн  номоо аваад гэр лүүгээ явлаа. Намар болоод ч тэр үү гадаа үнэхээр сайхан байна. Нар жаргаж тэнгэр тэр чигтээ шаргалтан,  шаралсан навчис ганц нэгээр унан хотын хөдөлгөөн ил хуль байлаа.

Ингэж өөртэйгөө болзон алхсаар гэртээ иртэл гэрт хүн байхгүй бололтой харанхуй бас чимээгүй байлаа. Үүнтэй зэрэгцэн утсанд минь зурвас ирэн чичирхийлнэ. Ээж "Аавтай чинь цуг Пак сайдын гэр бүлтэй амралтанд явлаа. Эрт хэлж чадаагүйд уучлаарай. Ина найзындаа 3 хоног матьматикийн олимпиадад бэлдэнэ гэсэн шүү.  3хан хонох болохоор миний охин гэртээ байж байгаарай. Хайртай шүү😍😘"

ЮУ ВЭ???? Намайг хэдхэн цаг хичээлдээ яваад ирэхэд гэр бүлээрээ намайг хаячихаж байгааму?!?!?? гэж бодохтой зэрэгцэн дахин зурвас ирлээ. "Хөргөгчинд идэх зүйл хангалттай байгаа. Бас картанд чинь мөнгө хийсэн болохоор амралтын өдрөөр найзуудтайгаа дэлгүүр хэсээд хөгжилтэй байгаарай" гэсэн байлаа. Ээж бүр амыг маань таглах зүйл их хийжээ гэж өөртөө нэг хэлчихээд өрөөндөө орж хувцсаа солиод зөвхөн өөртөө зориулж хоол хийлээ.

Хөргөгч нээтэл нээрээ л идэх зүйл зөндөө байлаа. Хоол бага идсэн болохоор хөргөгчнөөсөө том савтай зайрмаг, шоколад, самар аваад зурагтны урд очин суулаа. Тухаа олсон дариудаа удирдлагаа авч үзэх дуртай киногоо сонгож тоглууллаа...

 Тухаа олсон дариудаа удирдлагаа авч үзэх дуртай киногоо сонгож тоглууллаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бөөн нус нулимс арилж буусан сормуусны будагтайгаар кино дууслаа.

Бөөн нус нулимс арилж буусан сормуусны будагтайгаар кино дууслаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Дөнгөж дуусаад босох гэтэл хэн нэгэн хаалга тогшив. Манайд ирэх хэн байгаа билээ гэж бодон хаалгаа очин тайлтал "БУРХАН МИНЬ😱😱😱😱 МИНУ ЧИ МАНАЙД ЮУГАА ХИЙЖ БАЙГААН" гээд бараг орилчихлоо.


Мину уусан бололтой нүд нь талимаарч хөл дээрээ тогтож ядан гуйвна. Ойртоод очиход сэнхийх архины эхүүн үнэр үүнийг батлах шиг. Намайг хараад инээмсэглэн " Хана... би чамайг санаад хүрээд ирлээ" хэмээн зогьсуулна. Миний нүд бүлтэрч ирүү бараг шалан дээр оччихов. "Ч-чи чинь юу балайраад байгаан" гэхэд "ядаж намайг оруулна биз дээ" гэж хэлээд малийна.

Яах ч аргагүй гэртээ оруулан өөрт хийсэн хоолноосоо аягалан хажуугаар нь хачир тавиад холдох гэтэл Мину босч ирээд араас минь тэврээд авлаа. "Ч-чи чинь я-яагаад байнаа" хэмээн түгдрэн хэлэхэд "ахиад жаахан... жаахан л ингээд зогсчих тэгэх үү" гэж гуйсан өнгөөр хэллээ. Хэдий би орилоод, зугтаах ёстой ч яагаад ч юм байрандаа таг зогссоор байлаа. Яг л оюун бодол минь нэг тийшээ явчихсан юм шиг.

Хэдэн минутын дараа Мину гараа тавиад "баярлалаа" хэмээн зөөлөн хэллээ. "юу чи ингэж их согтсон юм чинь өнөөдөртөө хоноод явдаа. Тэглээ ч ийм орой манай эндээс унаа олдохгүй. Би чамд ор засаад өгье" гэж хэлээд шүүгээнээс хөнжил дэр аваад ор засаж өглөө. Манайхан байхгүй байгаа ч гэсэн бусдын өрөөнд оруулаад дэмий байх гэж бодоод өөрийн өрөөнд газар ор зассан юм.

Учрийг нь мэдэхгүй ч аюулгүй санагдсан болохоор би түүнийг өрөөндөө унтуулахаар шийдсэн юм. Түүнийг өрөөндөө оруултал тэр зассан оронд орж хэвтээд унтаад өглөө. Би ч гэсэн орондоо орон элдэвийг бодохгүйн тулд зүүдний орон руу жолоо заллаа...

Өглөөний нар нүүрэн дээр тусахад би зовхио тал нээн бодолхийлээд өнөөдөр амралтын өдөр гэдгийг санаад буцаад унтахаар шийдэн өөр дээрээ байх гарыг холдуулан нүдээ анилаа. Байз! Энэ чинь юун гар билээ?!?!?!? И МИНУ!!!!!!!!!!!!


Zia hi guyssss... oird harin jhn huwiin asuudal garaad ogvvllegee oruulj chadsangvi uneheer uuchlaarai😊😊 odoonoos idewhitei oruulah bolohoor ta nar min ch gesen idewhitei baigaarai... hairtaishv❤❤

•$pe¢¡@/•Where stories live. Discover now