𝑪𝒉𝒂𝒑𝒕𝒆𝒓 𝒇𝒊𝒗𝒆

1.4K 206 41
                                    

    Хичээлдээ явмааргүй ямар залхуурах нигууртай өдөр вэ? Даанч төгсөх анги шүү дээ... Арай ядан орноосоо босохдоо "намайг сэрүүлэг биш хүсэл мөрөөдөл минь сэрээдэг" гэх үгийг бодон инээд ч хүрэх шиг. Энийг яг ямар эрт унтдаг хүн нь хэлсэн юм бэ? Бие даалт, даалгавраа хийлгүй эрт унтчихаад өглөө нь эрт сэрэнгүүтээ нэг онч үгс зохих чинь шударга биш байна><.

   Өөрийгөө бэлэн болгоод гэрээсээ гарах гэтэл гадаа Сүбин дугуйтай намайг хүлээж байлаа. Өнөөдөр ч бас их юм болох нь дээ.

   Энэ жилээс Сүбиний сэтгэл, өндөр хоёр намайг дээрэлхэж эхэлсэн. Өсвөр нас угаасаа ийм байдаг юм уу?

"Сүбинаа~ юу хийж байгаа юм?"

"Чамайг харахаар ирлээ."

   Энэ хүүхдийн үсний засалт ямар өөр болчхоо вэ? Духаа гаргахлаараа илүү царайлаг харагдах юм. Гэхдээ сая надтай хүндэтгэлгүй харьцаад байна уу?

"Чамайг??? Хөөе жоохноо таныг гээч."

"Үгүй ээ чамайг"

  Тэр мөрнөөс минь цүнхийг минь шүүрэн аваад нүдээ ирмэв. Хүүе л дээ хэнээс ийм юм сурчихаа вэ?

"Чиний минь мөр өвдөх нь."

"Чи зүгээр үү, жоохон юм байж согтчихсон юм биш биз. Миний нялхад нь хэн ийм юм зааж өгөөд байгаа юм. Нүүнадаа хэлчих."

   Ингээд эрхлүүлэхээр хамгийн түрүүнд уруул ам нь сонин болтол гулжганаад сүүлд үнэнээ хэлээд надад алуулдаг юм даа. Одоо уруул нь жуумалзаад эхэллээ.

"Би заавал хэн нэгнээс сурсан байх ёстой юм уу?"

"Бүтсэнгүй °○°"

"Тийм ээ бүтсэнгүй."

"Яавал хэлэх юм."

"Надтай үерхвэл.. минийх болбол."

"Давраад байгаарай Сүбин гуай."

"Тэгвэл у-уруул дээр... үнсвэл"

 Юугаа яриад байгаа юм бэ? Хүн ичээгээд. Хацар улайчихлаа шүү дээ.

"Нүүна бие чинь өвдөө юу?"

   Духан дээр минь гараа тавин нүүр лүү минь ойртлоо. Хамаа алга. Нүдээ анин шууд хацар дээр нь үнсэв. Сүбин хэсэг гайхсан боловч түр холдон эгдүүтэй гэгч нь мөр лүү минь цохино.

"Сүбин-аа өвдөж байна боль."

   Тоохгүй дахиад улам хүчтэй цохив.
Үг ойлгохгүй муууу тэнэг

"БИ БОЛЬ ГЭЭД БАЙНА. МИНИЙ ГАРТ ҮХМЭЭР БАЙНА УУ? ЧИХМЭЛИЙГ ЧИНЬ ШАТААНА ШҮҮ АМЬДРАЛААР ЧИНЬ НААДНА ШҮҮ."

"Уучлаарай даа."

   Нүдэнд нь нулимс цийлгэнээд хамаг юмаа өмөлзүүлээд. Энэ дүр зураг саяхан мэт санагдчихлаа. Бага байхаасаа л надад загнуулахаараа уйлчихдаг хүүхэд байсан юм. Бид хоёр тэр өдөр миний хүссэн тоглоомоор тоглох өдөр байсансан.

~~

"Сүбинаа наадахыг чинь ингэж тоглодоггүй юм аа намайг хардаа.. яг ингээд."

    Барбиг зодолдуулах биш найзлуулах ёстой гэдгийг хичээнгүйлэн заан түүний гарт атгуултал дахиад л зодуулчихлаа.

"Дөшш~ яааааа~ пишиннн"

"ХӨӨЕ МУУ СҮБИН ЗОЛИГ МИНЬ НАА ЧИНЬ ЗОДОЛДОХ БИШ НАЙЗУУД ОЙЛГОВ УУ? БИ ЧАМД ХЭЛЭЭЭД БАЙГАА БИЗ ДЭЭ. ЧИХМЭЛИЙГ ЧИНЬ ШАТААНА ШҮҮ АМЬДРАЛААР ЧИНЬ НААДНА ШҮҮ"

"Уучлаарай нүүна."

    Нүднээс нь том том нулимс бөмбөрөхөд би түүнийг шууд тэвэрлээ. Би эгч учраас арай жоохон том биетэй болохоор энгэрт минь шигдэнэ.

"Нүүнагаа ч гэсэн уучлаарай би дахиж хашхирахгүй ээ"

~~

   Би түүнийг тэврэхийн тулд өндөр хашлаган дээр зогсон тэврэв. Өмнө нь тэврэхэд хүртэл амар байдаг байж дээ. Нэг метр наян дөрөвтэй хүнийг тэврэхийн тулд арван см өндөр юман дээр гарч байж тэврэх юм. Өрөвдөлтэй нэг метр тавин таван см....

"Сүбинаа ~ нүүнагаа уучлаарай."

"Хайртай шүү."

"Би ч гэсэн~"

Little bro ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now