7

1.4K 199 14
                                    

" Ах аа гуйж байна шдээ, Ийм хөөрхөн дүүгээ хүний газарт ганцааранг нь явуулах гээ юу! "

Ружэ багадаа хамт тоглодог байсан Хван Еэжи гэх найзынхаа үдэшлэгт уригдсан бөгөөд Жиминыг хамт явахыг шална.

" Үгүй ээ, би яаралтай бусан руу буцах хэрэгтэй байна. Чи Тэхёныг л дагуулаад явчихаач дээ! "

Жимин цээжээ тэврэн ширэв татвал Ружэ хэрхэн ятгахаа олж ядах аж.

Ружэ: За яахав. Хэрвээ дүү чинь хариуцлагагүй найзыг чинь дагуулж яваад хэн нэгнээс бөмбөг залгичихаад ирвэл тэр таны л буруу болно шүү!
Жимин: Юу гэсэн үг юм?
Ружэ: Бурхан минь! Иймхэн юмыг ч ойлгохгүй төмс царайлчихаад байж байгааг нь! Би жирэмсэн болоод ирвэл таны буруу шүү гэж байна!
Жимин: ЧИ ЯМАР МУУ ЁРТОЙ ЮМ БЭ! Ер нь битгий яв! Тэрний оронд надтай хамт бусан яв за юу, ямар сэтгэлд сэвтэй юм дуулгадаг хүүхэд вэ!

Жимин орилон тархиндаа өөрийгөө хэдийнээ дүүгээ цодгор гэдэстэй болголоо гээд аав ээждээ, ялангуяа эгчдээ алуулж байгаагаар төсөөлөөд эхлэчихсэн байх аж.

Жонгүг хумсаа мэрэн хоёр тийш холхих бөгөөд Жимин эсвэл Ружэг инстагаа шинэчлэхийг хүлээнэ.

Юнги: Чи ядаж нэг газар суу л даа. Би чиний алхаанд яг ховсдуулах гээд байгаа юм шиг санагдаад байна шд!

Тэд Юнгигийн гэрт ирсэн байх ба Жонгүг Жиминыг энэ том сөүлийн хаанаас хайхаа бодон толгойгоо гашилгасаар байгаа юм. Харин Юнги аль болох хэнэггүй зан гаргахыг хичээх ч тэр нэгнээс DM ирэхийг хүлээсээр. 

-Динг~~~

Утасны чимээнээр Жонгүг түргэхэн инстаграммаа шалгавал шинэ соргог зүйл байхгүй байх ба харин Юнгигийн утсанд зурвас ирсэн байв.
Жонгүгын хошуу урагш цорвойн утсаа ор руу шидчихээд өөрөө хажууд нь тааз ширтэн таван хошуу байрлалтай хэвтэх аж.

Юнги: Залуу минь хоёулаа ажилтай болчихлоо шүү!
Жонгүг: Юун ажил вэ?
Юнги: Еэжи биднийг үдэшлэгтэй урьсан байна. Өнөөдөр түүний төрсөн өдөр шдээ!
Жонгүг: НЭЭРЭЭ ТИЙМ ШДЭЭ! АШШ АНГИЙН ДАРГИЙН ТӨРСӨН ӨДРИЙГ МАРТАЖ БАЙГААГҮЙ ЮМ САН!

Жонгүг яаран босох ба авчирсан цүнхтэй хувцсаа ухан өмсчих юм хайна. Юнги ч мөн яарах ба тэд үдэшлэгнээс хоцроод бас бэлэггүй очвол тэдний ааш муутай атман ангийн дарга хэрхэн шүүсийг нь шахаж цусгүй алахыг төсөөлөх аж.

INSTA BABY /дууссан/Where stories live. Discover now