14

1.2K 197 37
                                    

Ханнам дүүргийн 26 давхар байрны гадна хоёр хөвгүүн зам харуулдан зогсоно. Тэдний байр байдлыг дүрсэлвэл хар үстэй өндөр хөвгүүн нь нэг гараа халаасалж нөгөө гараараа утсаа ухах ба хөлөөрөө газар сэндийчих бол арай биеэр жижиг шар үст нь хумсаа мэрэн хоёр тийш холхино.

Юнги: Хөөе Жон Жонгүг! Худ ураг болж магадгүй хүмүүс чинь ирж байхад чамд ямар ч бодол алга уу?

Жонгүг: Би юу бодох юм. Ямар миний хадмууд биш.

Юнги: Бараг мөн шд.

Жонгүг: Юу гэсэн үг юм?

Юнги: Ахх яах вэ. Хэлэхгүй байхаар хэл загатнаад хэлье гэхээр хов хүргэсэн болчих гээд байх юм.

Шар үст үсээ зулгаан газар дэвслэх бол Жонгүг хэдийнээ ямар нэг зүйлийн үнэр аван том дугуй нүдээ нарийсгасаар сэжиг бүхий харц шиднэ.

Жонгүг: Мин Юнги чи ямар хэрэг тарьчихсан юм? Бүх зүйл оройтоогүй дээр хэлчихсэн чинь дээр шүү!

Юнги: Б-Би юу гэж хэрэг тарьж байдаг юм. Угаасаа чиний л буруу. Бишээ, Ружэгийн л буруу. Эсвэл юу ч мэдэхгүй, мөрөөрөө явсан намайг холион бантандаа хутгалдуулсан Ким Тэхён ч юм уу?

Юнги толгойгоо маажин бувтнавал түүний үгнээс нэгийг нь ч ухаж ойлгож чадахгүй байгаа Жонгүг цээжээ тэвэрсээр түүнд тулан зогсов.

Жонгүг: Би нэг үгээ олон давтахгүй шүү Юнги! Юун Уружэ, Тэхён болоод явчхав?

Юнги: Айн?

Жонгүг: Юун Уружэ, Тэхён хоёр вэ?

Юнги: Яагаав дээ, Уружэ чинь нөгөө чиний унаж тусаад байгаа будааны боов шиг хөвгүүний дүү нь шд. Тэхён чинь болохоор МИНИЙ АРААС ГҮЙДЭГ жоохон царайлаг залуу. Нэмж хэлэхэд танай будааны боовны найз тхх.

Жонгүг: Чи одоо надад тэнгэр цэнхэр өнгөтэйг хэлээд байгаа юм уу! Тэр хоёрыг мэдэхгүй хэн байгаа юм!

Юнги: Сөүлээр дүүрэн тэднийг танихгүй хүмүүс байгаа шдээ.

Жонгүг: МИН ЮНГИ!!!

Юнги: Заза, миний буруу биш шүү! Чиний төлөө л хэлээгүй юм. Одоо чиний төлөө хэлэхээс.

Юнгийг утгагүй зүйл бувтнаад байсанд Жонгүгын нүдний зовхи таталдан хариугүй өшиглөчихмөөр санагдах ч шүд зуун тэвчиж байлаа.

Жонгүг: Олон юм ярилгүй хурдан хэлээдэх дээ!

Юнги: За хурднаар хэлбэл иймэрхүү юм болсон юм. Кхмм. Тээр нэг өдрийн орой чамд Пак Жиминаас чат ирээд чи сэтгэлийн хөөрөлтэй хөөрүү амьтан юм болохоор нягталж ч үзэхгүй үсэрч дэвхцээд мольго үмхээд өдийг хүртэл мэлэн хойлог царайлаад тархиараа наадуулчаад явж байгаа байхгүй юу. Би энэ талаар саяхан л мэдсэн.

INSTA BABY /дууссан/Where stories live. Discover now