Oh SehunБи яагаад Минагаас уучлалт гуйгаад байсан юм. Ойлгохгүй байна.
Чимээгүй утсаараа оролдсоныхоо төлөө түүнд цохиулсан. Түүнд би уурлаж , гомдож байна.
Мина надруу уучлалт гуйсан чат явуулсан ч би зүгээр л лайк дарчихсан. Тэр ойлгосон л биз...
Би өөрийгөө л нэг сайн ойлгохгүй юм. Минагийн хэлдэг үнэн байх. Өдөр өдрөөр зан нь хувирдаг хувирагч гахай гэдэг нь үнэхээр үнэн бололтой. Би нэг эсвэл Минад сайн юм шиг аашилж, нэг эсвэл түүнийг гомдоодог.
Мина надад сайхан сэтгэлтэй, нийтэч , өөрийнх нь хэрэг биш ч бусдад дандаа санаа зовдог , тусархаг, хөөрхөн , хичээлдээ гайгүй сайн охин шиг санагддаг.
Гэхдээ би
Инээх бүртээ түүнрүү хараад инээж байгааг нь хардаг. Бусадтай ярьж байхдаа ч түүнийг хардаг. Түүнд хүрэхэд ч хайран санагддаг. Түүнийг гомдоочихоод би өөрийгөө зэмлээд л байдаг.
Надаас бусад банди нартай сайхан харьцаж, найзууд юм шиг байдагт нь би уурлан охидтой дотно харьцдаг. Би зөвхөн Минаруу л эгёо гаргадаг. Минагийн утсанд миний зураг байдаг ч би устга гэж хэлдэггүй.
Харин бусал охидын утсанд миний зураг байвал уурлаж байгаад устгуулдаг. Энэ яг юу вэ ?
Арай би Минад сайн юм биш биз ???
☆☆☆☆☆☆
Та нар юу гэж бодож байна. Сэүн Минад хайртай юм болов уу ?
YOU ARE READING
Түүнд хүрээгүй үгс
Short StoryТүүнд өөрийн мэдрэмж үгсээ хэлчихвэл тэр надаас явчих учраас өөр зүйл дээр түүнд хэлэр үгсээ бичиж үлдээж байна. У Сэүн энд бичигдэх өгүүлбэр , үг , үсэг, цэг , таслал бүхэн чамдаа л зориулмаар байна