AuthorМина, Сэүн хоёр хоёулаа хоёр талд Тэн, Хуарин хоёроор захиагаа дамжуулна.
Мина захиагаа бариад: Хуарин яах бол
Хуарин: зүгээр өгөөч дээ
Мина: Сэүн заавал уншаасай
Мина эцэст нь Хуаринд захиагаа өгүүлээд өөрөө юу ч болоогүй мэт ангируугаа ороод зузаан цамцаа толгой дээгүүрээ тавиад ширээгээ налан хэвтлээ.
Яг одоо түүний зүрх минутанд 100 цохилж байгаа гэдэгт итгэлтэй байна.
~~~~
Сэүн захиагаа Тэнээс татаж аваад: ер нь больдог юм уу
Тэн: тэнэгтээд бай
Сэүн: би өгмөөргүй байна. Тэр надаас зугтаад байвал яах юм. Үгүй ээ үгүй
Тэн Сэүний гарнаас захиаг булаан аваад: зүгээр өгсөн дээр . Одоо л өгөхгүй бол Мина тэр сонин Чанёол, Бэкхён гэсэн ах нартайгаа үерхэвэл яах юм
Сэүн: заза өг
Тэн цааш гүйж явах үед Сэүн сургуулийнхаа 1 давхарт хэрхэн ангируугаа орох талаар бодно. Түүнийг орох үед Мина яг захиагаа уншиж байх учраас тэр хоцорж орхоор шийдсэн юм.
Хуарин гүйхээрээ ирээд: У Сэүн гуай. Хаана байсан юм. Зөндөө хайлаа
Сэүн: яасан юм
Хуарин Минагийн захиаг өгөөд: Мина чамд өгсөн. Түүний сэтгэлийг бодоод үзээрэй Сэүнаа
Энэ хооронд Тэн ч бас Минад Сэүний захиаг өгсөн юм. Тэд яг одоо бие биедээ чин сэтгэлээсээ бичсэн захиагаараа холбогдож байна.
Тэд захиагаа уншихдаа инээж, догдолж байна
YOU ARE READING
Түүнд хүрээгүй үгс
Short StoryТүүнд өөрийн мэдрэмж үгсээ хэлчихвэл тэр надаас явчих учраас өөр зүйл дээр түүнд хэлэр үгсээ бичиж үлдээж байна. У Сэүн энд бичигдэх өгүүлбэр , үг , үсэг, цэг , таслал бүхэн чамдаа л зориулмаар байна