1.

867 95 20
                                    

Xүнд хэмнэлтэй хөгжим чих дэлссэн жирийн л нэг үдэшлэгэн дээр гартаа ганц шил пиво барьчхаад хана налангаа элдвийг ажиглах би амандаа нэг ширхэг тамхи зуусан байв. Үнэндээ холгүйхэн бүжиглэх хэсэг хүмүүс дундаас шөнийг хамт өнгөрүүлэх нэгнээ л сонжиж байсан минь энэ.

-Юу хийгээд зогсоод байгаа юм?Явж бүжиглэцгээе.

-Юнги зүгээр зогсоогүйг бид мэднэ шүү дээ. Алив, энэ удаад хэнийг онилсон юм бэ дээ?

Өдрийн ихэнх хугацааг хамт өнгөрүүлдэг Намжүн, Жонгүг хоёр аль хэдийн дэргэд минь иржээ.

-Шаргал үстэй нөгөө ангийн охин дажгүй харагдаж байна.

-Улаан даашинзтай юу? Юнги ч нүдтэй шүү. Гэхдээ чамайг тооно гэж бодож байна уу?

-Харж л байя.

Би Намжүнд өөрийн шилтэйг бариулж, бараг л дуусч байсан тамхиа хаячхаад бүжгийн талбайг зүглэлээ. Өнөөх охины дэргэд бүжиглэж, багахан яриа өдвөл тэр надад төвөгшөөлгүй хариулах агаад жуумалзсан инээд, аальгүй харцнаас нь би түүнийг ямар амархан, үнэ цэнгүй нэгэн болохыг ойлгов. Гэсэн ч сээтэгнэхээ больсонгүй.

Найзууд нь дуудан авч явахад тэр хацар дээр минь үнсэн нүдээ ирмэнэ. Харин би буцан уух юмны дэргэд зогсож байсан найзууд дээрээ ирэв.

-Аргагүй охидын дунд алдартай залуу юм, Мин Юнги. Биширч байна.

Намжүн шилтэйгээсээ балгангаа намайг магтаж, цаашлуулах хоёрын дунд элдвийг ярих хооронд Жонгүг хаашаа ч юм явж одлоо. Удалгүй Намжүн ч гэсэн "таньдаг хүн явж байна" гэн намайг орхив.

Хааяа энэ бүх дуу чимээ, зугаа цэнгэлээс дэндүү их залхах ч, орхиж даанч дөнгөхгүй юм.

Тамхи баагиулангаа угаалгын өрөөний жижигхэн цонхоор агаар амьсгалан зогсох намайг хэн нэгний хүчтэй гар цамцнаас минь татаж өөрлүүгээ эргүүлэв. Бас түүнээс хэдхэн секундийн дараа өөр хэн нэгний уруулыг би ижил газраа мэдэрсэн юм. Шаргал үст биш, миний уулзаж байсан охид ч биш, тэр ерөөсөө л эмэгтэй хүн биш байсан.

Гэнэтийн үнсэлтэнд самгардсан оюун ухаан минь хэдий түүнийг эрэгтэй хүн гэж таньсан ч, хэзээ ч амталж байгаагүй зөөлөн уруулаас салах гэж яараагүй. Тэр нүдээ аньж, бас хэл нь аажмаар гулган орж байлаа. Эр хүний шөрмөслөг хоёр гар шилэн хүзүүнээс минь өөртөө улам татаж, шунаглан үнсэхэд аманд минь түрүүхэн татсан тамхины утаа, ямар нэгэн чихэрлэг зүйлтэй холилдон амтагдаж байв.
Магадгүй тэр идсэн байх. Чихэр, жимс, өөр ямар нэгэн амттай зүйл.
Юу ч байлаа гэсэн энэ үнсэлт намайг мансууруулж байв. Би нэг л мэдэхэд түүний өмнөөс хариу үнсэлцэж, бас нэг л мэдэхэд тэр надаас зайгаа авчихсан, бидний уруул салчихсан, бас "Уучлаарай, шийтгэл байсан юм" гэх хэнэггүй үгсийг би сонсож байсан.

Хариулт минь ердөө л "Ойлголоо, зүгээр дээ. Буруугаар битгий ойлгоорой. Би эсрэг хүйстнээ сонирхдог".

Гэвч би түүнд худал хэлчихлээ. Үнэн гэвэл "би хараал идсэн хөвгүүдэд татагддаг". Бас үүнийгээ үзэн яддаг учир охидтой унтдаг.

Угаалгын өрөө байсан учраас хэн ч хараагүй байх гэх хулчгар бодлоор өөрийгөө зоригжуулсаар буцан үдэшлэгт очвол шаргал үст аль хэдийн ирчихсэн намайг хүлээн зогсож байлаа. Би шууд л түүн дээр очоод хүчтэйгээр үнссэн. Энэ зүгээр л уур, аль эсвэл харамсалдаа хөтлөгдсөн үйлдэл байв. Түрүүний үнсэлт тоглоом байсанд уур минь хүрч, бас хэзээ ч жинхэнэ байхгүй гэх харамсал намайг бүрхэж байсан юм.

Бид хэн хэнээсээ алхам ч холдоогүй, мөн түүн шиг үзэсгэлэнтэй охин дэргэд минь байсаар байтал хэдэн хормын өмнөх тэр нэг хөвгүүн бодогдсоор байв. Би өөрийн эрхгүй энэ охиныг түүнээр төсөөлж байгаадаа бухимдаж байлаа. Шулуун бор үс, жижгэвтэр нүд, өндөр хамартай үеийн хүү байсан. Бас инээмсэглэхэд нь жижигхэн хонхорхой уруулных нь дээр үүссэнийг би санаж байна.

Шаргал үстийг өөрөөсөө түлхэхэд тэр дээгүүрхээ хэдийнээ тайлчихсан байсан боловч би энэ бүх хугацаанд түүнийг ч анзаарсангүй.

-Юу болсон бэ?

-Чи тийм ч дур булаам биш юм.

Гайхсан харц уурласан болж өөрчлөгдөж, хацар хорсох бяцхан өвдөлтийн дараа хаалга хүчтэй савагдах чимээ л үлдэнэ.







...Шөнө дунд өнгөрсөн ч үдэшлэг дуусах болоогүйг байшин нураах шахам хөгжим хангалттай хэлж өгөх аж. Харин харанхуй, хоосон өрөөний цонхоор алсыг ширтэн зогсохдоо би нэг зүйлийг мэдсэн юм.

Гүзээлзгэнэ. Тамхины утаатай хоршин амтагдаж байсан тэр зүйл гүзээлзгэнэ байж.

Blue side (Sope)Where stories live. Discover now