3.

555 89 9
                                    

-Хүний өдөр тутмын жирийн үйлдлүүд тасралтгүй, мөн энгийн хэмнэлтэй байдаг. Харин тэр дундаас өвөрмөц, онцгой гэж санагдсан үйл явдал нь чамд илүү тодоор үлддэг ба үүнийг бид дурсамж гэж нэрлэдэг.

Сонирхолтой сэдэв байсан учир ангид зөвхөн Кан багшийн яриа л сонсогдож байлаа. Нарны хурц туяа ангид тусах ч, хүүхдүүдэд нозоорсон шинж ажиглагдсангүй.

-Аан, нөгөө... үдэшлэгний хүү...

Над руу ч мөн хэсэг гөлөрч зогссон түүний ийн хэлсэн нь хаа нэг харсан царайгаа сая нэг санасных байв. Үдэшлэгний хүү. Тэгэхээр түүний дурсамжинд үлдэх миний нэр байх нь.

-Чамтай энд таарна гэж санасангүй.

-Энд манай ахынх байдаг юм. Хэсэг хугацаанд амьдарч байгаа гэх үү дээ.

-Тийм байх нь.





Завсарлагааны хонх дуугарч хүүхдүүд хэлхэлдсээр ангиас гарна. Жонгүг, Намжүн хоёр хэзээний дэргэд минь ирчхээд цайны газар явахыг шавдуулах ч, би ангид үлдэхийг илүүд үзлээ.
Харин хагас цаг ч хүрэхгүй хэдэн минутандаа гэдсээ цатгах гэсэн найзууд минь "Өөрөө л мэд" гэсээр явж одов.

Онгорхой цонхоор салхи үлээж, дэргэд нь суудаг надад хамгийн түрүүнд мэдрэгдэж байв. Сэнгэсэн, тухтай мэдрэмж. Би нүдээ анин хэсэг суухдаа харандааныхаа араар ширээгээ товшин ямар нэгэн үл мэдэгдэх ая амандаа аялана.

Тун удалгүй урсан орж ирсэн хэдэн мөртөө мартахгүйн тулд цэнхэр хавтастай хуучин дэвтэр дээр бичиж эхэллээ. Жил гаруйн өмнөөс огтхон ч хараагүй дэвтрээ өчигдөр олсон минь одоо ширээн дээр дэлгээстэй байв. Аль хэдийнээ мартчихсан байсан шүлгийн мөртүүд болон нотнууд энд тэнд замбараагүйгээр үзэгдэх бөгөөд бүгд ямар нэгэн дурсамж шингээсэн байх аж.

Дурсамжны минь булан дахь
бор өнгийн төгөлдөр хуур.
Дээврийн хонгилын булан дахь бор өнгийн төгөлдөр хуур....
2015.10.3

Энэ өдрийг сайн санаж байна. Манайх байрнаасаа нүүх гэж байсан учраас тоглодог байсан төгөлдөр хуурыг минь хуучин барааны дэлгүүрийн эзэнд бараг үнэгүй өгчихсөнсөн.
Аав, ээж хоёр уйлчихсан намайг аргадахдаа "Дараа шинийг авч өгье" гэж хүүхдийн ухаанд минь худал хэлж байсан ч тодхон үлджээ.

Үүр цайхын өмнө хамгийн харанхуй байдаг.
Тэртээх ирээдүйд оччихоод одоогийн өөрийгөө бүү мартаарай...
2017.12.09

Дуу зохиогч болохыг хүссэнийхээ төлөө ааваас шанаа авсан би өрөөндөө суунгаа эл дэвтэр дээр элдвийг сараачсанаас энэ хоёр мөр нүдэнд тусав. Гэвч энэ дэвтэр нэгэнт хаячихсан мөрөөдлөө эргэн санах гэсэндээ биш, зүгээр л түүний тухай бодлоор задарчих гээд байсан тархиа хоослох гэсэн л төдий байв.

Гэнэтхэн хэн нэгэн дэвтрийг шүүрч авахад би тэр даруй суудлаасаа өндийлөө.

-Юу бичиж байгаа болоод ингэтлээ гуниглачхаа вэ, Юнги? Хичээл л гэж битгий хэлээрэй.

-Буцаагаад өг, Жон Жонгүг.

-Хайрын шүлэг үү?

Жонгүг инээд алдсаар дэвтрийг минь дэлгэн, хаанаас ч юм гүйлгэн уншихад би түүнийг шанаадаж, харин тэр тэнцвэрээ алдан хойш унах шахсан ч, ширээ налан тогтов.

Тэр уур дүрэлзсэн харцаар намайг цоо ширтэн эргүүлэн цохих гэсэнд Намжүн өмнүүр нь орон болиулж, харин Жонгүг хаалга саван гарлаа.

-Чамайг л хөгжөөх гэсэндээ цайны газраас албаар эрт гарч, элдэв наргиа хийсэн юм. Гэхдээ хэрэггүй байсан бололтой.

Төв царай гаргасан Намжүн Жонгүгийн араас явчхав. Харин би гартаа өнөөх дэвтрээ атгачхаад ганцаараа зогсоно. Ангид бусад сурагчид байсан ч, тэд байхгүй бол би хэзээд орь ганцаар гэдгээ мэднэ.





-Чи хэтэрхий их тамхи татах юм.

-Харин чи оройгуур хэтэрхий их дэмий тэнэх юм.

-Таагүй зүйл тохиолдоо юу?

Нээрээ л таагүй зүйл тохиолдох бүрт тамхи баагиулангаа тэнгэр ширтдэг зуршилтай болчихжээ, би. Түүнд хариулаагүй ч, удалгүй хажууд суусан түүний гар нүүрлүү минь чиглэхэд би нүдээ томруулахаас өөрийг хийсэнгүй. Түүний нарийн хурууг хэт ойроос харсан миний зүрх цээж нүдэн цохилох ч, зуусан байсан тамхийг минь аваад холдоход амьсгаа авахтай болов. Саяхан л утаа нь тэнгэрт замхарч байсан нэг ширхэг тамхи одоо түүний гутлан дор хэвтэнэ.

Харин дараа нь "Танилцъя, Намайг Жон Хусог гэдэг" хэмээн юу ч болоогүй аятай хэлэх нь тэр.

-Надад ч бас таагүй зүйл тохиолдсон болохоор уухаар явж байлаа. Хүсвэл нэгдэж болно шүү.

Ууттай сөжүгээ өргөнгөө ийн хэлсэн тэр дэргэдээс минь боссоноо байр луу зүглэв.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 30 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Blue side (Sope)Where stories live. Discover now