2.

518 81 16
                                    

Шөрмөслөг гар цамцан доогуур шургахад үл таних хүйтэн хэм бие цочрооно.
Халуун үнсэлт лавшрах тусам би түүнээс холдохгүйг хичээн шилэн хүзүүнээс нь барьсан гараа чангалж байв. Хуруунууд минь түүний шанаа, хацар, бас жижигхэн хөвсгөр үсээр тэнүүчилнэ.

Амьсгаадсан түүний харц шатаж байлаа. Би түүнийг дахин үнсэхээр шунаглахад тэр намайг зогсоогоод инээмсэглэнэ. Уруулных нь дээр жижигхэн хонхорхой үүсэж, нүд нь зураас болчихсон тэр миний духтай өөрийнхөөг нийлүүлэхэд би ч мөн аз жаргалд эзэмдүүлж байв.

Намайг тэвэрсэн гар нь аажмаар өргөгдөхөд цамц минь хамт дээшилж, уур амьсгал халуунаас дулаан болох аж. Зөөлөн, түүний хүрэлт дэндүү аяархан юм. Гал гарсан, гэхдээ тэврээд авмаар санагдаж байна, энэ галыг.


Нүдээ нээхэд гадаа дөнгөж нар мандах агаад үүрийн тэнгэрийн ягаан туяа хамгийн түрүүнд нүдэнд минь өртлөө.
Хэтэрхий бодит зүүднээсээ одоо ч сэрж чадахгүй нь.

-Галзуурчихжээ, Мин Юнги.

Ийн хэлчхээд уруулаа имрэх би дахиад л өнөөх бодолдоо автав. Нимгэн ч биш, зузаан ч биш тэр зөөлөн уруул надад таалагдсан шиг, минийх түүнд адилхан мэдрэмж төрүүлж чадсан болов уу?

Өдрийн хоолоо авахаар цайны газар орсон би тавгандаа гүзээлзгэнэ авсан нь миний хоолны сүүлийн сонголт байсан юм. Би Жонгүг болон Намжүний хамт цонхтой ойролцоох ширээн дээр суун хооллож эхлэв.

Гүзээлзгэнэ. Надад үргэлж түүнийг санагдуулдаг болчихсон учраас би ч өөрийн мэдэлгүй иддэг болчихжээ. Одоо ч нүдээ анихад, төрх нь үзэгдэх тэр хөвгүүн.

-Хөөе, Юнги. Сонсож байна уу?

Би Жонгүгаас багахан цочиж, толгой дохив. Над руу санаа зовсон харцаар ширтэх Жонгүг "Ойрд чамд ямар чөтгөр нь тохиолдоод байгааг ойлгохгүй нь" гэлээ. Тийм ээ, би ч бас ойлгохгүй байна.

Хичээл тарахад үргэлжлүүлэн давтлага эхэлнэ. Гэрт ирээд хоолоо идэж өрөөндөө орно. Гэрлийг нь асаагаагүй өрөөнд сарны туяа л урдахаа харахад тусалж байв.

Үнэндээ үл таних нэгнээр дүүрчихсэн тархинаасаа болоод унтаж чадахгүй байгаадаа уур минь хүрч байлаа. Намайг бүрхсэн догдлол гэнэт л хачин их бухимдал болчих нь тэр.

Хэзээ ч хэн нэгнээс, тэр дундаа ганцхан удаа уулзсан хүүгээс болж өөрийгөө ийм байдалд орсон гэдэгтээ одоо хүртэл итгэхгүй байв.

Анхны найз охиныг минь Ирам гэдэг байсныг санаж байна. Урт хар үстэй, хөөрхөн охин. Өглөө бүр надад гадуураа шоколад бүрсэн, дотроо жимстэй чихэр өгдөг байсан ч, түүнийг нь би инээж авчхаад хогийн саванд хийчихдэг байсан. Чихэрлэг зүйлсийг үзэн яддагийг минь мэдэхгүй түүнд урам хугардаг байж билээ.

Түүнээс хойш хэдхэн жилийн дотор хангалттай эвдэрсэн би хэдэн охинтой уулзсанаа, бас ихэнхийнх нь нэрийг ч санаж чадахгүй байлаа. Угаас эрэгтэй хүн сонирхдог учраас арга ч үгүй биз. Гэвч ингэлээ гээд адгийн новш гэдэг минь өөрчлөгдөхгүй.

Хөрвөөж ханасан би агаар амьсгалахаар гадагш гарав. Хоосноор нь харж дассан Сөүлийн тэнгэрийг ширтэнгээ гар дахь янжуураа сорно. Нэгэнт 12 өнгөрсөн тул зэлүүд гудамжинд эмээх хүн үгүй, тайван байсан би нааш алхах хүний барааг харахдаа даруй тамхиа унтраав.

Гэхдээ түүний бараа ойртох тусам үеийн хүүхэд гэдэг нь танигдаж, талдаа ч ороогүй байсан тамхиа хаячихсандаа харамсаж эхэллээ.

Манай байр луу орох гэж байгаа бололтой намайг чиглэн алхахад би малгайныхаа цамцыг өмсөв.

Хаалганы дэргэдэх хашилга налчихсан надад түүний царай харагдах хэмжээний ойрхон ирэхэд би хөлдөж орхилоо. Бодлыг минь, биеийг минь шатаадаг нэгэн.

Харин одоо хэдхэн алхмын зайтай өөдөөс минь харан зогсох танил хөвнүүний харцнаас болоод хөлөө ч хөдөлгөж чадахгүй нь.

Blue side (Sope)Where stories live. Discover now