6

7.6K 593 7
                                    

"Жонгүгие чи зүгээр үү?... "

Жимин гайхсаар Жонгүг руу харах бол Тэхён түүнрүү галзуу мэт ширтэж байлаа.

"Б-би ерөөсөө явлаа! "

Жонгүг сандарсаар цүнхэндээ дэвтрээ чихэж эхлэв.

"Бурхан минь чи яачихав аа? Би чинь муу байгаа хэрэг үү? Гэхд-... "

"Ахаа би ингээд явчихъя тэгэх үү?... Гуйж байна. "

"Чамайг яагаад гэнэт сандараад байгааг мэдэхгүй ч түр хүлээж бай. "

Жимин босож ирэн Жонгүгийг ширээнд буцаан суулгах бол Тэхён инээдээ барьж ядах аж.

"Хонгор минь танилц. Энэ бол миний сайн найз Тэхён. "

Жонгүг бөхийсөн болчихоод дахиад л бослоо. Жимин энэ удаад уурлаж эхлэв.

"Чи яачихаад байгаа юм! Яагаад намайг үл тоогоод үргэлж надаас зугтаад байгаа юм Жонгүг? "

"Тийм биш ээ Ахаа... З-зүгээр л ойрд хэцүү байна."

Жимин санаа алдсаар буцан суулаа.

"Би та хоёрыг өнөөдөр танилцуулах ёстой гэж бодоод л энд дуудсан юм... Тэхён одоо хэлж байгаад уучлаарай. Энэ бол миний найз залуу Жонгүг. "

"Сайн уу хөөрхнөө намайг гаж донтон биш Ким Тэхён гэдэг. "

Тэхён инээсээр босож ирэн Жонгүг руу гараа сунгах нь тэр.

"Ж-жонгүг... "

Жонгүг түүнээс харц буруулан гарыг нь атгах ядаад холдох гэсэн боловч Тэхён түүний гарыг атгаад авлаа.

"Г-гэхдээ та хоёр арай удаан танилцаад байх шиг байна. "

Жимин худлаа инээсээр босож ирэн тэдний гарыг арай л гэж салгав.

"О-одоо би явлаа. Хайртай шүү Ахаа? "

Жонгүг дээгүүрх цамцаа авсаар Жиминыг хальт үнсэн кафенаас гараад явчихав.

Түүний харц үнэхээр аймшигтай юм...


𝐏𝐇𝐎𝐍𝐄 𝐒𝐄𝐗Where stories live. Discover now