Чи минийх

4.1K 169 0
                                    

Юнги ахын сэрээрэй гэх дуунаар сэрээд ахад болон өөртөө өглөөний цай бэлдэчихээд хувцасаа солин Жонгүгруу залгалаа гэхдээ утасаа авсангүй ууг нь уулзах гэж байсан юмсан ангид л уулзахаас гэж бодоод ахтай сургуулийн зүг явлаа.

Сургуулийн гадаа ирэхэд ах нар байсан ч Жонгүг харагдсангүй ах нартай мэнд мэдэн шууд ангируу яарна. Гэтэл харамсалтай нь миний төсөөлж байсан бодол минь ор мөргүй алга болж уур хүрээд ирлээ. Тэр миний сандал дээр манай ангийн хормой султай шууд хэлэхэд манай сургуулийн bitch болох Сэраг суулгачихсан учиргүй инээгээд харваас илт сэтэгнээд сууж байлаа намайг орж ирэхийг харчихаад хараагүй юм шиг дүр эсгэж байх шив байздаа тэр эхний хоёр товчоо тайлчихаж хараал ид маш их уур хүрж байна. Би түүнийг тоохгүй царайлахаар шийдэж ариун цэвэрийн өрөө орж будагаа сэргээж юбкаа нэг нугалан эхний нэг товчоо тайлж зангиагаа ч суллан буцан ангируугаа ороод Жонгүгийн урд суудаг Мингүтэй (seventeen Mingyu) хамт суун сайн танилцан ярилцаж суутал адилхан сонирхолтой дуу бичдэг мөн бүжиг дэглэдэг тухайгаа хэлж тараад кафед суун түүний зохиосон зарим дууг хамт сонсохоор тохироод хичээл эхэлжээ. Жонгүгийг үе үе ажиглавал надруу муухай харсан ч би бас өөдөөс нь муухай харсаар зөрнө. Ингэсээр хичээл тарж Жонгүг өөдөөс ууртайгаар алхаж ирэхэд нь би Мингүг сугадан ангиас гарна. Ардаас КИМ АРИМ гэх нь сонсогдон би гэлтгүй Мингү ч бас цочин эргэж хараад би Мингүд маргааш уулзахаа хэлэн түрүүлээд явууллаа.

Би: яасан

Жонгүг: дээвэр дээр ярилцацгаая гээд түрүүлж алхахад нь араас нь хүрдална.

Би: за юу ярих гэсэн юм дээвэр дээр ирчихлээ

Жонгүг: чи яагаад байгаа юм яагаад товчоо тайлчихсэн юм яагаад юбка чинь ийм богинохон байгаа юм би чамд миний өмчийг ил гаргах хэрэггүй гэж хэлсэн биздээ.

Би: хэлсэн ч чи өөрөө л эхэлж тэр Сэратай алцганаад байсан биздээ орж ирж байхад тоохчгүй өөдгүй зан гаргачихаад

Жонгүг: тэр чинь ч гэсэн чамаас болсон заюу өөрөө өөдгүй юм байж

Би: би яасын

Жонгүг: чи Юнги ахынд юм хийж байна гээд намайг тоохгүй бас юу хийж байгаагаа хэлэхгүй байсан биздээ би өчигдөр сайн ч унтаж чадаагүй ядаж байхад та хоёрыг нилээн дотно гэж Хусог ах хэлсэн бас чамайг жоохон байхдаа Юнги ахад сайн гэж хэлж байсан тухай ч хэлсэн тэгээд л би чамайг хардуулах санаатай л тэгсэн чинь чи л өөрөө дахиал өөр хөвгүүнтэй юм яриад байхаар чинь нилээн уур хүрсэн ч хувцасийг чинь хараад л бүр дээд цэгтэй тулчихсэн

Миний донтой Жон ЖонгүгWhere stories live. Discover now