тавь[end]

1.7K 178 28
                                    

"Жимин өнөөдөр ирсэн үү?"

Жонгүк Жиминий оронд шүүгээнийх нь дэргэд захидлыг нь уншин зогсох Тэхёноос асуулаа.

-"Чи байс-сан юм-муу?"

-"Тиймээ би байсан юм" Жонгүкийг ийн хариулахад Тэхёны нүднээс арай ядан барьж байсан нулимас нь урсаж эхлэх аж.

"тэр царайг чинь , хэн гэдгийг чинь мэдэхгүй ч хайртай болчихсон байсан, харамсалтай нь чи хэтэрхий оройтчихлоо"

Жонгүк түүний үг бүрийг алдаа мадаггүй сонссон ч ойлгож өгөхгүй байв. Магадгүй  үг бүрээс нь мэдрэгдэх Тэхёны гуниг харамсал түүнийг айлгаж орхисон биз. Тэрээр өмнөө уйлж зогсох бор үстээс эргэлзэнгүй асуух аж.

-"Юу гэсэн үг юм? оройтсон гэж юу яриад байгаа юм?"

-"Тэр байхгүй Жонгүкаа, явчихсан..." Тэхён ийн хэлээд нулимастай нүдээр өөрлүү нь хархад Жонгүк ихэд балмагдаж уймарсан байдалтай

"Байхгүй гэж юу? Яагаад? үгүй ээ тийм байх ёсгүй! Жимин намайг орхиж болохгүй!" Жонгүкийн бүхэл бие салганан чичирч хоолой нь сааралтана.

"Тэр бүгдийг орхихоор шийдсэн, хэн ч  зогсоож чадахааргүй байсан ч чи бас бяцхан захидалууд чинь түүнийг түр зуурч гэсэндээ зогсоож чадсан. Хэрвээ арай эрт ирсэн бол...арай эрт Жиминтэй уулзсан бол тэр амиа хорлохгүй байсан" Тэхён нулимасаа арчин өөр юу ч хэлэлгүй сүнс мэт хувхай цайсан Жонгүкийг ардаа орхин цааш явлаа.

Харин Жонгүк шоконд орсон чигээр зогсоно.  Зогсолтгүй  урсах нулимас , хэтэрхий аймшигтай мэдрэгдэх уй гашуугаа барьж дийлэлгүй тэр газар сөхрөн унаад гаслантай нь аргагүй уйлж эхэллээ. Түүний энэ байдал  хэний ч нүдэнд өр эмтрэм байсан юм.

-"Яагаад Жиминаа?"

-----------------------------

-"Тэр яасан гэнээ?" Хусог чихэндээ ч итгэлгүй ийн уулга алдсаар босч ирээд одоог хүртэл өвдөгөө тэврэн уйлж суух Жонгүкийн хажууд очиж түүнийг эргэлзэнгүй тэврэн авав.

"Тэр үхчихсэн ... г би болиулж чадах байсан. Гэхдээ чадалгүй түүнийгээ алдчихлаа" Жонгүкийн харамсал түүнийг дотроос нь идэж байлаа. Тэр хэт их уйлснаас болоод улайж хавдсан нүүрээ Хусогийн энгэрт наагаад хүндээр санаа алдан

"Ах нараа"  гэхтэй нь зэрэгцэн түүний нүүрэнд  гунигтай инээмсэглэл тодорч доголон нулимас урсана.

"Би Жимингүйгээр амьдарч чадахгүй нь бололтой..."

Жонгүкийн амнаас унасан энэ нэг өгүүлбэр  тэдэнд түүнийг ойлгоход хангалттайгаас ч илүү байлаа.

End

Тэр нэгэн онцгой хүндээ хичнээн их хайртайгаа амжиж заавал хэлээрэй магадгүй маргааш юу болохийг хэн ч мэдэхгүй шүү дээ.

< Dare > [дууссан]Where stories live. Discover now