Бороотой ирээд , бороотой буцсан тэр хөвгүүнд би хайртай. Зунтай мэндлүүлээд, намартай учруулсан тэр хөвгүүнийг би санадаг. Хайрлаагүй ч гэсэн, хайртай гэж хэлсэн тэр хөвгүүнд би гомддоггүй. Учир нь тэр надад хайртай гэж хэлсэн шүү дээ...
Зун
Тэр үргэлж л "зун шүү дээ" гэж хэлдэг байсан. Зун тийм онцгой гэж үү? Яагаад бүгд түүнд хайртай байдаг юм бол? Би үргэлж л зуныг юугаараа содон гэж бухимддаг байхад тэр "Зүгээр л зун болохоор" гээд инээмсэглэдэг байсан сан. Би зунд дургүй ээ. Дургүй ч байсаар байна. Намайг магадгүй дуртай болчихсон байх гэж бодож байсан биз дээ? Хэрэв тийм бол чи буруу бодож би бодолдоо үнэнч байдаг нэгэн. Гэхдээ зөвхөн түүнийг байхгүй үед. Тиймээ түүнийг гэж бидний яриад байгаа нэгнийг. Би түүнийг өмнө нь харж байгаагүй ээ. Тиймээ бүх л зуны бүтэлгүй хайр тийм байдаг.Гэхдээ би зусланд яваагүй шүү. Би зүгээр л гэртээ байсан. Тиймээ би гэртээ их дуртай. Гэхдээ тэр зун би хажуу айлд минь байдаг хөвгүүнд бүр дуртай байсан юм. Тиймээ нөгөө хөвгүүн. Миний зуны хөвгүүн. Хайртай учруулсан хөвгүүн, зуныг хайрлуулсан хөвгүүн. Минийх байгаагүй миний хөвгүүн.
Зунд дургүй ч бороонд нь дуртай байсанд минь тэр намайг их шоолдог байсан. Тиймээ би бороонд дуртай үргэлж л зүрхийг минь догдлуулдаг. Харин тэр зун огт бороо ороогүй. Зунд дургүй байтал бороо ч оруулаагүйд нь би тэр зуныг хамгийн ихээр үзэн ядаж байсан. Өдөр бүр бороог нэхэж сарын тэмдэг нь ирсэн охин шиг аашилж байхад минь тэр зуны анхны бороогоор би тэр хөвгүүнтэй учирсан. Байрны минь гадаа байдаг сааданд хайртай номуудаа уншиж сууж байгаад босохоор зэхэхэд , хажууханд байх савлуур дээр тэр хөвгүүн над руу ширтэж байсныг би харсан юм. Тэр нэг сонин шаргал нүдээрээ. Түүнийг харснаас ойролцоогоор 2 минутын дараа бороо над дээр ирсэн. Үгүй тэд над дээр ирсэн.
Бороотой ирсэн тэр хөвгүүн. Бороо шиг догдлуулсан тэр хөвгүүн. Бороонд цуг норсон тэр хөвгүүн. Бороотой хамт гүйсэн тэр хөвгүүн. Зүрхийг минь, хайрыг минь, бороотой минь хамт өвөртлөөд гүйгээд ирсэн дээАрен
YOU ARE READING
Миний зуны хөвгүүн [ Completed ]
RomanceБороотой ирээд , бороотой буцсан тэр хөвгүүнд би хайртай. Зунтай мэндлүүлээд намартай учруулсан тэр хөвгүүнийг би санадаг. Хайрлаагүй ч гэсэн хайртай гэсэнд нь гомддоггүй. Учир нь тэр надад хайртай гэсэн шүү дээ...