Дөрөв

83 8 1
                                    

Чийгтэй уруул
Бодлыг минь, сэтгэлийг минь, тэр өдрийг минь тэр чигт аваад одчихдог бороо орох тоолонд тэр хажууд минь хэвтээд хүзүүнд минь нүүрээ шигтгээд унтчихдаг байв. Ээж минь гэртээ тогтдоггүй байсныг тэр зунжингаа ашигласан даа.

Би бороо орох үед хэнтэй ч ярьдаггүй байсан. Одоо ч тэр. Учир нь надад бодох зүйлс, тунгаах юмс толгойд минь үгүй байсан тул амнаас минь ч авиа үл гардаг байв. Харин тэр намайг ширтээд л чимээгүйхэн хажууд минь байдаг. Эсвэл биеэр минь гараараа гүйлгэхэд нь бороог мартаад түүнд наалдах нь хичнээн сайхан гээч.

Цонхны минь тавцан дээр байдаг миний байнга түрхдэг үнэртэй усыг тэр хувцсандаа цацаад надад үнэртүүлэн

-Би чамтай адилхан болчихлоо

Гээд л шаргал нүдээрээ ширтдэг. Намайг инээх тоолонд тэр хацар дээр минь үнэсээд эрүүг минь зөөлөн зөөлөн хазахад нь би бага зэрэг дуу алддаг сан.

Тиймээ бид их нялуун бас гайхалтай элэн далангүй байсан. Тэр миний хөлийн минь хуруунд их хайртай гэж хэлж байсныг би одоо ч санадаг. Тэр хэлэхдээ

"Ийм халуухан хөлд чинь тохиромгүй их эгдүүтэй жижигхэн"

Гэдэг байсан. Одоо бодох нь ээ хичнээн их баярладаг гээч. Учир нь тэр миний биеийн хэсэг болгонд үнэсэлт бэлэглэж, хайртай гэж шивнэдэг байсан.

Түүнд улам их дасаж байсан, түүнийг улам их санах болсон. Тэгсэн ч гэсэн нэр тодотголгүй бидний харилцаа наддаа хэтэрхий их үнэ цэнэтэй, бас нандин байсан.

Болдог бол аварга гарт нь атгуулаад халаасанд нь амьдрахыг хүсдэг байв. Үргэлж дулааныг нь мэдрээд илчинд нь согтохыг л хүсдэг нэгэн болж хувирсан. Гэхдээ хайртай гэдгээ ухаараагүй хэвээр л...

Бид хамтдаа 3 сар байсан ч гэсэн түүнийг өөрөөсөө илүү мэдэрдэг, хайрладаг болсноо мэддэг болсон ч хүлээн зөвшөөрдөггүй байсан тэнэг би. Хэлчих юм бол, мэдчих юм бол түүнийг надаас явчих байх л гэж айсан юм. Гэхдээ буруу байсан. Тэр аль хэдийнээ надаас явчихсан байсан. Үгүй надтай хамт байгаагүй байх.

Би хэлсэн шүү дээ минийх байгаагүй миний зуны хөвгүүн.

Би хэлсэн шүү дээ минийх байгаагүй миний зуны хөвгүүн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Арен

Миний зуны хөвгүүн [ Completed ] Where stories live. Discover now