3.БИ ЧАМД ДУРТАЙ

258 38 0
                                    

1999 оны хаврын өдөр.

  Үдийн хоолны цаг болоход гал тогооны байшингийн гадаа хүртэл хүүхдүүд эгнэн жагсжээ. Тэр байшинд гал тогоо, хоолны жижиг заал, мөн багш нарын өрөө хамт байдаг бөгөөд тэрүүгээр эндхийн хүмүүс том жижиггүй л зөрж харагдана.

  Амралтын өрөөнд байдаг жижиг зурагтаар гарч байсан хүүхэлдэйн кинонд улайрснаасаа болж бусдаасаа хоцроод хамгийн сүүлд зогсон өөрийгөө азгүйд тооцож байгаа нэгэн хүүхдийн ард би гарахад тэрээр ядаж хамгийн азгүй нь өөрийгөө биш гэдгээ мэдрэн тэр даруй инээмсэглэв.

=

  Явсаар явсаар, миний хоолтой тавцангаа авах ээлж болоход хоёр гурван хүүхэд нэмэгдэж ирсэн гэх шалтгаанаар яг над дээр хоол дуусчихсан гэх нь тэр.

  Орой өгдөг зутан гэхээсээ илүү шингэн амтгүй шөлийг хүлээхээс өөр аргагүй болон тэндээс гарахад хэдэн хүүхдүүд намайг шоолж байгаа нь хойно сонсогдоно.

~

  Бантсан даа ч юм уу амралтын байранд байсан том том хуванцар савтай тоглоомнуудыг модон шалан дээр точигнотол асгачихаад яахаа мэдэхгүй сууж байтал хамаг хүүхдүүдийн урдуур орж, хамгийн түрүүнд хоолоо идээд дуусчихсан хэдэн банди нар орж ирэв.

  Өөрсдийгөө эндхийн атаман гэж хэлж бусдыгаа дээрэлхэж байгаад асрагч нарт гөвшүүлдэг тэд бие биедээ ямар нэгэн зүйл шивэгнэсээр миний урд ирэн тойрон зогсоцгоов.

  Уул нь надтай л нас чацуу хүүхдүүд шүү дээ. Жаахан өндөр л болохоос.

"Чи өөрөө хураахгүй байж яагаад бүгдийг нь асгачихаж байгаа юм?"

  Нэг нэлээн махлаг хүү чанга дуугаар ийн хэлэхэд би доожоогүй ч гэсэн түүний өөдөөс эгцлэн хараад "Угаасаа хүүхдүүд бүгд хоолоо идчихээд ирж тоглоно биз дээ" гэхэд тэр багахан бантаж харин бусад нь зэвүүн инээвхийлэв.

"Өө, манай хэлгүй хэлд орчихож. Ер нь хэзээ бид нарын өөдөөс том толгойлдог болчихов?"

  Нээрээ л дандаа дуугүй байдаг би ярьдаг болж, байнга дүнсийж явдаг би хааяа инээдэг болчихсон байсан юм.

  Тэд нар нэг л эвгүй болоод ирэхэд юу юугүй зодуулах нь дээ гэж багахан айсан даа аврал эрэн эргэн тойронг хартал Юнги өрөөний цаад буланд үдийн хоолноор өгсөн нэг ширхэг жүржийг хальслан сууж байв.

  Гуйя, ядаж намайг өмөөрөөд ханиндаа зодуулаач гэх аминчхан бодлыг тэр миний өөдөөс ширтэхэд нүдээрээ ойлгуулах гэж хичээсэн боловч тэр зүгээр л нэг ширхэг жүрж ам руугаа хийгээд зажиллаа.

  Тэрхэн бяцхан түгшүүртэй мөчид тэр атаман хүүхдүүдээс илүү Цагаанаад гомдож суутал ашгүй асрагч эмээ орж ирэв.

"Хөөе! Юу болоод байна?"

  Түүнийг ийн сөөнгө хоолойгоороо чанга дуугарахад намайг тойроод зогсож асан хүүхдүүд хурдан холдоцгоож дор бүрнээ "Өө юу ч болоогүй ээ, машинаа өгөөч гэж гуйгаад л ххэ" гэж худлаа ярьцгааж эхлэв.

"Хусог! Найзуудаасаа харамлалгүй хамт тоглоорой!"

  Би муухан толгой дохиход асрагч эмээ хаалга саван гарахад нөгөө хэд гэдийн цонхоор түүнийг хэрхэн цааш явж байгааг харцгаав.

  Дахиад зодуулчихвы гэж айсандаа ч юм уу, Юнги надад туслаагүйд гомдсондоо ч уу шууд л тэр хавиар нэг асгасан тоглоомоо орхин байшингаас гарахад нарны хурц гэрэл нүд гялбуулав.

Цагаанаа намайг зодуулах гэж байна гэдгийг ойлгоогүй юм болов уу?

Эсвэл ямар нэг шалтгаан байв уу?

Ер нь зүгээр л амиа бодсон байх.

  Уурласандаа уруулаа жимийн байшингийн ард очиж суухдаа хойноос хүн ирж байгааг ч анзаарсангүй шороо малтаж байтал гэнэт "Уучлаарай" гэх хоолой сонсогдлоо.

  Тэд нарын хэн нь ч байсан эргэж харахгүй гэж бодоод, шороо малтахаа түр азнан гараа худлаа үнэн гөвөв.

"Хусогаа, уучлаарай. Чамайг авраагүйд"

  Түүний энэ үгэнд хэн болохыг нь таахдаа эргэж харчихмаар санагдсан ч танихгүй аав ээжийхээ алинаас нь өвлөж авсаныг мэдэхгүй зөрүүд зандаа дийлдэн улам цаашлан суутал нэгэн цагаан гар миний багахан шороотой гаранд хүрэх нь тэр.

  Тэр үед л биеэр цахилгаан гүйдэл гүйх шиг болж нүд бүлтийж байрандаа таг гацахад Цагаанаа гарыг минь чангалан атгасанд нэг юм ухаан орж түүн рүү харлаа.

  Юнги хажууд явган суунгаа над руу багахан гэмшил тээсэн харц шидлэсэн байх нь түрүүний уурыг бүр мөсөн агаарт ууршуулах шиг болж түүний зөөлөн харцанд нь ховсдуулсан мэт хэсэг ширтэлцэв.

"Би эмнэлэгээс гарсан шдээ. Тэгээд эмч зөндөө хэлсэн юм Чи хүнд зодуулвал бие чинь муудна шүү гэж. Тэгээд л.. бас дахиад уучлаарай"

  Тэр ингэж хэлэхдээ багахан гудайж өөр тийш харахад нь би өөрийгөө дэндүү тэнэг байсанд дахиад уур хүрэх шиг болсон ч "Зүгээрээ Цагаанаа, би чамд уурлаагүй ээ. Тэд нарт л багахан дургүй хүрээд" гэхэд Юнги инээмсэглэж байлаа.

Нэг тийм гэнэн хөөрхөн мөн дулаахан инээмсэглэл.

"Ашгүй дээ, гэхдээ тэд муу хүүхэд байна лээ тэ? Би дараа бие сайтай болохоороо чамайг хамгаална аа"

  Түүний надад гаргаж буй энэ их сэтгэл нэгэнт илрэх үест би түүнд дуртай гэдгээ ухаарсан юм.

Юнги би чамд дуртай.


МАНАН ДУНДWhere stories live. Discover now