K

1.6K 186 3
                                    

°°°·.°·..·°¯°·._.· special part ·._.·°¯°·.·° .·°°°

Юна тооны номнуудаа энгэртээ наан сурагчид бужигналдсан коридоороор алхана. Бүгд л тус тусын зүйлсээ хийн, зарим сурагчид хамтдаа юм ярин инээлдэн явна.

Юна коридоороор алхаж байхдаа дахиад л өөртөө гутарж, сэтгэлээр ихэд унаж байлаа.

Тэр хажуугаар нь өнгөрөн явах гуалиг сайхан охидуудыг хараад санаа алдах нь тэр. Хэрвээ чиний жин 40-45 кг-ийн хооронд байхгүй л бол Солонгост аль хэдийнээ бүдүүн хүмүүсийн тоонд орчихсон байх болно.

Солонгос бас Солонгосын хатуу стандартыг хараал идэг.

:)

"Би тэгвэл халим байх нь. Маш том бүдүүн халим."
Тэр дахиад л санаа алдах аж. Түүнийг хэн нэгний ханагар цээж мөргөж унагаан номнуудыг нь энд тэндгүй тараахаас өмнө шүүдээ.

Юна нэгэн хөвгүүн түүнтэй ярьж байгааг анзаарах хүртлээ унасан газартаа суун, газар ширтсээр байлаа.

"Намайг үнэхээр үнэхээр үнэхээр их уучлаарай. Би номнуудыг чинь цуглуулаад өгье"
Гэж Юнаг санаандгүй байдлаар унагаачихсан залуу түүнийг татаж босгонгоо сандран хэлснийхээ дараагаар сурагчдын хөл доор өшиглүүлэн гулсах номнуудыг цуглуулж ирэн охины гарт өглөө

"Энэ, бүгдийг нь түүчихлээ" гээд залууг инээмсэглэхэд нь Юна зүгээр л гүн цочролд орсон байлаа.

Бяцхан тоглолтын дараачаас Юнагийн сэтгэлийг татах болсон залуу түүний өөдөөс мишээн зогсох ажээ.

Охин ичиж хацарт нь ягаан туяа татсан байлаа. "Б... баярлалаа"

Залуу инээмсэглэсэн хэвээр Юнаруу гараа сунгаж " Чамтай уулзах үнэхээр сайхан байна шүү"
Юна гайхширсан ч түүний гарыг барилаа.

"Юу гээч Юна, чи үнэхээр хөөрхөн. Тийм болохоор өөртөө итгэлгүй байдаг зангаа хая за?" Гэж Жонгүг хэлээд түүнийг орхин явлаа.

Юна түүнд өөртөө итгэлгүй байдаг талаараа дурдсан эсэхээ бодно. Эсвэл нүүрэн дээр нь биччихсэн байсан юм болов уу?

Охин шүүгээндээ номнуудаа буцааж хийх зуур Жонгүг гүйж ирэн Юнаг шүүгээнд шахан " Чамтай уулзах нэр төрийн хэрэг байлаа хадагтай" гэж хэлэн инээмсэглэчихээд явж одлоо.

_______

Хичээл тарсны дараа Юна сургуулийнхаа дээвэр дээр гарч ирэн төмөр хашлаганы цаадахыг харлаа.
Тэр утсаа гаргаж ирэн Seagull рүү зургийг нь даран явуулахаар шийдэв.

"Seagull,чи хаана байна?"
《Sent attached image》

"Seagull,чи хаана байна?"《Sent attached image》

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Seen

"Зүрхэнд чинь байна"
Seen

Гэхдээ хэн ч миний зүрхэнд байдаггүй|

Гэхдээ хэн ч миний зүрхэнд|

Гэхдээ хэн ч миний|

Гэхдээ хэн ч|

"Ганцхан Жонгүг л миний зүрхэнд байдаг"
Seen

"Чи харах болноо."
Seen

Чи Бүдүүн Биш  [JJK] ON HIATUSWhere stories live. Discover now