Аймшигт тахалын эхлэл

113 3 3
                                    

Намайг Ганзориг гэдэг. Би бол 20 нас гарч яваа энгийн л нэгэн залуу билээ. Өдөр хоног үргэлжлэн хүмүүс бүгд арилжаа наймаа ажил төрлөө эрхлэн аз жаргалтай амьдарч байх үед гай газар дороос гэгчээр тэрхүү тахал эхлэсэн юм. Эхэндээ бүгд л үүнийг үл тоон тоглоом мэтээр бодож байлаа.
Гэхдээ тэр нэгэн аймшигт өдөр бүх хүмүүсийн бодолыг өөрчлөх нь тэр. Яасан гээч! Хотын гудмаар алхаж явсан Бадам гэгч эмгэн шууд л унаа; өгөх нь тэр. Тэрээр манай хөрш юм л да. Том хүүтэйгээ хоёулахнаа амьдардаг юм хүү нь 25 настай. Эмгэн Бадамыг тойроод тэр хавийн хүмүүс бүгд цуглан санда  "э-э эмнэлэг! түргэн дуудаарай гэх хүүгийнх нь хоолой тодхон сонсогдоно. Би ч аль болох тиймэрхүү зүйлээс хол болохоор гэрийнхээ тагтнаас ажиглан зогсож байв. Төдөлгүй түргэн ирээд аваад явлаа. 2 өдөрийн дараа би эмгэний хүү болох Баярт санаа зовоод гарын хоолоо хийгээд бариад орлоо. Тэрээр ширээгээ дэрлэн унтаж байв. Тэднийхээс аймшигтэй нэвширсэн муудсан зүйл үнэртэж байлаа. Би ч муу юм бодолгүй хөшигөө нээж агаар салхи оруулаагүй болохоор нэвширчихжээ гэж бодоод хөшгийг нээн сэрээгээд хоолоо өгчихөөд гаръя гэсэн бодолтой ойртон хартал юу вэ! Бурхан тэнгэр минь тэрний арьс ялзар ч яг л муудсан мах шиг болсон байв. Сайн харвал биен дээгүүр нь өт яралзаж байлаа. Би шууд л хаалга руу зүглэн хамаг хурдаараа гүйн гарав. Гэртээ ороод хаалгаа цоожлон бүх өрөөний гэрлийг асаав. Мэдээж тэр зүйлийг бодох бүрт огиудас хүрэн хоол идэхэд бэрх болж байв энэ байдлаараа би гэртээ нэг долоо хоног бүглээ. Зөвхөн ус ууж байсан болохоор ч тэрүү бие маань эцэж сульдан нэлээдгүй жин хассан байв. 7 хоногийн турш тэр зүйлийг мартаж чадалгүй бодсон болохоор түүнд бараг л дасжээ. Гэнэт хаалга тогших чимээ сонсогдов. Миний толгойнд мянга мянган бодол эргэлдэж байлаа.
Онгойлгох уу? байх уу? Гэж эргэлзэж нэлээн зогслоо. Энэ үед чимээгүй болов. Санаа амарч байтал гэнэт л чанга нүдэхэд би цочин гутлын тавиур дээрх цэцэгний ваарыг санаандгүй унагаачихлаа. Хаалганы цаанаас "Иргэн Ганзориг мөн үү? цагдаагийн ерөнхий газараас явж байна аа. Та хаалгаа онгойлгоно уу? гэж хэлэхийн зэрэгцээ миний санаа амарав. Тэгээд 2 цагдаа орж ирэн ширээн зүг очоод намайг суухыг санал болгов. Тэрээр энгэрийн халааснаасаа торонд хийсэ нэгэн зүйл гаргаж ирээд надад өгөв. Тэр нь миний утас байлаа. Би Баярынхаас гарч зугтахдаа унагаасан байв. Цагдаа:
- Энэ чиний утас мөн үү? Гэж асуув
Би:
- Тийм ээ мөн. Тэгэхээр та нар Баярт юу тохиолдсоныг мэдсэн байхна ээ гэж асуутал намайг сандалнаас унатал цохих нь тэр. Би гайхаж ч амжаагүй байтал тэр хэлж байна:
- Чи муу хүний үнэргүй новш
миний ахыг алчихаад ийм янзтайгаар хэнэгч үгүйгээр ийм асу улт тавина гэнээ? Алив энэ новшийг хэлтэс рүү авч яв хэмээн зандарлаа.
Би шокнд орсон байлаа. Гэнэт л байцаалтын өрөөнд ирчихсэн өнөөх цагдаа миний өмнө сууж байлаа. Тэр хэлж байна:
- За сэжигтэн Ганзориг би эвээр ярьж үзье.
Чи яагаад ахыг маань хөнөөсөн юм?
-Би гайхан юун ах би чиний ахыг мэдэхгүй тэгээд бас би яагаад энд байгаа юм? Би буруу зүйл хийгээгүй намайг сулла гэхийн зэрэгцээ тэр ширээг дэлсээд
- Чи Баярыг хөнөөсөн биз дээ новш минь! Тэр бол миний ах. Миний ах чам шиг арчаагүй амьтанд алуулах ёсгүй. Гэхдээ ээжийн минь үхлээс болоод сэтгэлээр унасан байх үед нь чи тэр завшааныг ашиглан хороосон үнэн биш гэж үү? Үнэнээ хэл хэмээн хашгичиж байлаа.
Энэ янзаар 5 хоног өнгрөхөд байцаалтын үеэр тэр цагдааг дуудан тэр гараад явлаа. Удалгүй хүн орж ирэв хэн гээч! Миний аав байлаа. Тэр цагдаагийн байгууллагт дээд албан тушаалтнаар ажилладаг Цогбаяр гэх нэгэн юм. Би аавд бүх зүйлийг тайлбарлаж өглөө. Тэр намайг тэврээд одоо бүх зүйл зүгээрээ одоо хоёулаа ээж рүү нь очъё гээд хувцаслаад гарлаа. Бид ээж дээр очлоо. Манай ээж бол улсын эмнэлгийн тэргүүн эмч Эрдэнэцэцэг юм. Бид 3 ханатлаа ярин хөхрөлдөж сууж байгаад ээж тахалын талаар надад хэлж өглөө. Энэ тахалыг туссан хүн 2 хоногын дараа шууд л амьсгаа нь боогдон 3 цагийн дараа зүрх нь зогсож бие нь маш хурдацтайгаар муудан ялзардаг тахал байв. Үүнийг тайлбарлаж өгөөд надад нэгэн төрлийн тариа хийж их хэмжээний ариутгах хэрэгсэл бэлдэж өглөө. Аав маань өөрийн нандигнан хадгалдаг p2000 гэх гар бууг надад ихээхэн хэмжээний сумтайгаар өглөө. Би юу хэлэхээ мэдэхгүй балмагдан зогсохоос өөр юу ч хийж чадахгүй байлаа.

"Тахал"Where stories live. Discover now