Тэд хэн бэ?

49 1 1
                                    

Тэр их хэцүү байдалд би яахаа мэдэхгүй балмагдаж байх зуур гадаа хэдэн хүний 2 давхарт хэмээн ярилцах нь бүдэг бадаг сонсогдоно. Намайг аврах эсвэл гүйцээхийг нь мэдэхгүй ч хүний хоолой сонсоод баярлах ч биш айх ч биш. Байшинд минь хадах буун дуу надруу ойртсоор. Миний өөдөөс гараа сунгах үхдэлүүд ар араасаа хядуулж байлаа. Нэг л мэдэхэд бүгд үхсэн байв. Тэнд гурван хүн байсан нь нэг эмэгтэй хоёр эрэгтэй шиг байсан. Би хэтэрхий их сандарснаас болоод нүд бүрэлзээд харахад бэрхшээлтэй байсан ч эмэгтэй нь над руу ойртохыг харж байлаа. Яагаад ч юм тэд намайг хараад баярлаж байх нь тэр. Магадгүй намайг аварсан болохоор юм болов уу. Би босох гэтэл толгой руу аймшигтайгаар хатган өвдөж нүд харанхуйлаад ухаан алдчихсан. Нүдээ нээхэд гэрийн унь харагдаж байлаа. Нэг л танил юм гээ ч. Өндийгөөд хартал хэн ч байхгүй би ганцаараа байх нь нэг л сэжигтэй. Болсон явдлыг санах гэж оролдох бүрт толгой руу хатгаж өвдөнө. Удалгүй 2 эрэгтэй ороод ирлээ. Тэд цаанаа л нэг танил санагдаж байсан нь хачирхалтай. Араас нь нэг Эмэгтэй орж ирээд их л таньдаг мэт "Ашгүй дээ сэрчихээ юу чи шууд л ухаан алдаад уначихсан". Одоо яаж байна гэж асуулаа. Би тэдэнд "Уучлаарай би юу болсоныг сайн санаж өгөхгүй байна л даа. Надад хэдэн юм тайлбарлаад өгөөч тэгэх үү? " гэтэл Эмэгтэй:
-Яах аргагүй санахгүй байх шиг байна. Чиний амь дээсэн дөрөөн дээр байсан шүү аз болж бид чиний хоолойг сонссон. Сонсоогүй бол ч хэцүүдэх байлаа. Гэхдээ чи үнэхээр биднийг танихгүй байна уу? Гэхэд би:
~Уучлаарай үнэхээр санаж өгдөггүй ээ. Харин намайг танидаг хэрэг үү?
Гэхэд тэрээр
-эхх мартана гэж санасангүй шүү. Заза бид өөрсдийгөө танилцуулцъя. Намайг Марал гэдэг харин энэ 2-ыг Төгөлдөр, Билгүүн гэдэг. Одоо санахгүй байна уу? Гэж асуухын зэрэгцээ миний толгойнд зурсхын орж ирлээ. Би яаж тэднийг мартаж чадав аа. Тэд бол миний хар багийн найзууд. Би дунд сургуулийн 7-р ангиасаа хот уруу шилжсэн юм л даа. Тийм болохоор тэднийг санаагүй бололтой. Би ч санаад бөөн баяр! Босож бүгдийг нь тэврээд л. Төгөлдөр бол их зоригтой эрэлхэг нэгэн. Багаасаа л бусдаас айхыг мэдэхгүй тиймэрхүү нэгэн байсан. Одоо ч бараг өөрчлөгдөөгүй байна шүү... Билгүүн бол их ухаантай баян айлын хүү болохоор хүүхэд байхаасаа л компьютертай ноцолдож өссөн учир программдаа их сайн. Тэгээд л бид дурсамжаа дэлгэн ярилцаж ууж идэн суусаар оройн цаг боллоо. Гэтэл гадаа түс тас болоод Төгөлдөр "Би гараад харчихаад ирье" гээд гархад бид 3 нэг их юм тоосонгүй. Удалгүй Төгөлдөр орж ирээд "Билгүүнээ нөгөөдхөө гаргаад ир" гэхэд Билгүүнээ гайхсан шинжтэй
-Яах гэж байгаа юм? Ямар нэгэн юм болсон юм уу?
Төгөлдөр- Зүгээр гаргаад ир л дээ гэхэд Билгүүн орны доороос том хайрцаг гаргаад ирлээ. Их л хүнд бололтой шүү. Марал юу ч дугралгүй суусаар... аргагүй л дээ Төгөлдөр их сандарсан байсан болохоор нөлөөнд нь орсон байх. Гэнэт л Төгөлдөр Ганаа эндээс өөртөө эвтээхэн зүйлээ сонгоод ав гэлээ. Очоод харвал дүүрэн сум буу гээд бүх л төрлийн зэвсэг байлаа. Би ч өмнө нь харж ашиглаж байсан болохоор нэг их гайхсангүй хос гар бууг 1 гар бөмбөг, нулимс асгаруулагч аваад 4 лээ гарлаа тэднийг харвал Билгүүнээ Calibre гэх буу Марал P90, Төгөлдөр Shotgun үүрсэн байлаа. Төгөлдөр хэлж байна:
Билгүүнээ байшингийн дээвэр дээр гар Марал хашааны хажуудах овоолсон модон дээр гараад сууж бай дохио өгөхөөр гарч ирнэ шүү.
Харин Ганаа надтай хамт гар. Гээд бүгд байрлалаа авлаа. Төгөлдөр бид 2 гартал нэг том машинтай хэдэн хүмүүс байв. Нэг нь хашааны урд бид 2-ыг хүлээж байсан нь намайг их гайхшруулсан юм л даа. Би бодохдоо тахалд өртөгсөд байх гэж бодсон. Ингэж бодох зуурд л хэдийнээ Төгөлдөр өнөөх хүнд буу тулгачихсан машины ард нэг хүн, цонхоор нь нэг хүн, машины дээврээр нэг эмэгтэй гарч ирэн бид 2 луу буу шагайсан байлаа. Гэтэл Машины дээвэр дээр байсан эмэгтэй хэн байсан гээч!!...

4-р бүлэг төгсөв

"Тахал"Where stories live. Discover now