Замдаа гарлаа

46 2 1
                                    

Өглөө эртлэн босч аян замын бэлтгэлээ хангаж эхлэлээ. Гэрт байсан бүх хүнсээ авч явах боломжгүй учир өөрт байгаа үүргэвчний хэрээр сайндаа л 5 хоногын хоол хүнстэй гарах шаардлагатай болсон нь харамсалтай. Гэрт үлдсэн хүнсээ зүгээр хаяж орхих нь харуусал төрүүлж байлаа. Тиймээс ядаж л бусдад тус болхын тулд орны цагаан даавуун дээрээ анхаарал татахуйц том хэмжээгээр "Энд хорогдох байр хоол хүнстэй бий!! гэж бичээд гарлаа.
Би Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод амьдардаг хэлэхээ мартаж.
Улаанбаатар явах төлөвлөгөөнд минь машин хэрэгтэй учир машины эрэлд гарах шаардлагатай болов.
Ерөнхийдөө байрнуудын грашнд үхсэн хүмүүст түлхүүр нь байх ёстой гэж таамагласан би байруудын граш руу зүглэн явлаа. 20-30 минутын дараа зорьсон газартаа ирээд граш руу ортол үхдэлүүдээр хүрээлэгдсэн машин дотор нэгэн эмэгтэй сандчин хашгичиж байлаа. Би ч гар буугаа гарган бүгдийг нь буулгаж аваад эмэгтэйг авархад эмэгтэй над руу нэг л итгэл муутайгаар харж байсан ба гараа өгөөд та зүгээрүү? гэж асуутал хэдий дальдарч байсан ч гэлээ
- Тийм ээ
Гэж хариуллаа. Би дотороо бодохдоо энэ эмэгтэйг авч явбал машинтай ч болно мөн үргэлж мэдэрдэг байсан шигээ дэлхий дээр ганцаараа мэт мэдрэгдэх мэдрэмжийг умартана гээд баяртайгаар чи надтай хамт явах уу? гэж асуутал тэрээр тайвширсан бололтой асуухгүй нь гэж айлаа шүү гээд эелдэгээр инээлээ. Тэгээд бид манай гэрлүү явах зуурд тэр өөрт юу болсон талаар тодорхой ярьж өгсөн юм. Тэрээр аавтайгаа 2лахнаа амьдардаг ээж нь бага байхад нь нас нөхчжээ. Саяхан 22 нас хүрч байгаа бөгөөд нэрийг нь Анужин гэдэг. Надтай яг жацуу байж таарсан шүү. Өдөр хоног үргэлжилсээр тэр урьдын л адилаар телевизэр үзээд сууж байтал хүнс цуглуулхаар явсан аав нь гар хоосон их бэртсэн байдалтай орж ирсэн нь түүнийг алмайруулж орхилоо. Аав нь хэр баргийн хүнд дээрэмдүүлхээргүй нэгэн байсан ба машинтай явж байж яагаад ийм зүйл тохиолдсоныг нь асуух гэсэн боловч зүрхэлсэнгүй. Тэгж зогсож байх зуур аав нь ухаан алдаад уначихлаа. Тэр сандраад ойртон очтол нүүр нь ялзарчихсан, түүгээр ч зогсохгүй нүүрний зарим хэсгийн яс нь харагдаж байсан нь тэрнийг үнэхээр их балмагдуулж байв. Энэ үеэр аавынх нь бие ухасхийн түүнийг хазах гэж оролдоход нь тэр азаар түлхэж амжсан байна. Хар хурдаараа граш руу гүйхдээ тэр аав шигээ болсон олон алхалж буй биеүүдийг харсан боловч машин руу гүйсээр байлаа арай гэж машиныг олоход гайхамшиг гэмээр түлхүүр нь зоолттой байж таарав. Машинд аавынх нь бэлдсэн хүнс байсан нь аврал болжээ. Тэгээд машиндаа 3 хоног болоод 4дэх хоногт хүнс нь дуусдгтйн даваан дээр би ирж таарж л дээ. Төд удалгүй яриа ч дуусаад манай гэрт хүрээд ирлээ. Түүнийг гэртээ дагуулан ороод хоол хүнс өгч усанд орохыг санал болголоо. Учир нь түүнээс нөгөө үхдэлүүдийн нэвширсэн үнэр шингэсэн мэт үнэр үнэртэж байсан юм. Усанд орох хойгуур нь ээжийн хувцаснаас хэдийг гаргаад тавьчихлаа.
Би ч эмэгтэй хүнтэй харицахдаа муу ч биш сайн ч биш. Юу ч гэмээр юм бэ дээ. Эвийг олчихдог гэмээр юм уу. Тэгээд би удаан хугацаанд хүн хараагүй болохоор яриа өдөхийг оролдлоо. Тэр уриалхан ярьж байна шүү. Бид дотносож байлаа. Тэгж ярьж хөгжилдсөөр цаг орой болсныг ч анзаарсангүй. Тэр яагаад ч юм унтах гэж яараад байв. Би гайхаж байсан ч түүний хүслээр унтахаар боллоо. Тэр миний орон дээр би зочны өрөөнд буйдан дээр унтахаар болсон нь жаахан харамсалтай xD. Би унтаж чадахгүй хөрвөөсөөр арай гэж давсанд явсан шүү. Өглөө боллоо. Сэрэхэд Анужин ашгүй сэрчихсэнүү? Гээд хөөрхөнөөр инээмсэглэснээ хаалганы зүг яваад эргэж харснаа буу гаргаад духанд минь сум зоох үед би цочоод хүйтэн хөлс цувуулсаар өндийлөө. Зүүд байсанд баярлан ухаан ороод Анужинг дуудан хэлэх гээд хаалгыг нь нээгээд ортол хэн ч байхгүй байлаа. Харин орон дээр цаас байсан нь "Тусламжид чинь талархлаа. Чиний хүнс бас хэдэн хувцас зээллээ шүү. Аа нээрээ энэ гар бууг чинь авчхъя." Гэж бичсэн байлаа би итгэсэнгүй хамаг хурдаараа доошоо буугаад хөргөгч ийг онгойлгон харахад юу ч байсангүй. Энэ ч яах вэ гэхэд ширээн дээр байсан миний ганц зэвсэг болох аавын минь надад үлдээсэн P2000 гар буу байхгүй байлаа. Энэ бүхэнд итгэж чадаагүй балмагдан айх гайхах давхацан байтал гаднаас үхдэл ороод ирэх нь тэр араас нь 5-6 үхдэл алхалж байхыг хараад өмнө нь айж байгаагүйгээрээ айсан ч түлхэн зайлуулаад хаалгаа түгжив. Гэвч хаалганы араас их олон үхдэл балбаж байсан тул хаалга удахгүй нь лавтай. Хүнд тэгж мэхлүүлсэндээ итгэж чадахгүй байсан би үнэхээр сул дорой нэгэн болон хувирсан байлаа. 1-2 цагийн дараа хаалга эвдэрч эхлэлээ. Цууралт өгөн түүнээс томорч байлаа. Энэ үеэр би хамаг чадлаараа Хэн нэгэн туслаач! Амьд хүн байна уу гэж ориллоо. Хэнч хариу өгөхгүйг мэдэж байсан ч дахин дахин орилсоор л байлаа. Энэ үед үхдэлүүд хаалгийг эвдэж орж ирлээ. Би ухаан жолоогүй дээшээ гүйн тагт руу гараад тагтны хаалгийг түгжлээ. Шилэн учраас бүр тэсэхгүй нь ойлгомжтой энэ үеэр надад үсэр ч буугаад явган зугтахаас өөр арга байсангүй. Гэхдээ доор үхдэлүүд намайг барьж авах магадлал хэтэрхий өндөр байсан тул зүрхэлсэнгүй. Ингэж байх зуур шилэн хаалга хагар ч буланд шахагдан тэдний өмнөөс цохиж түлхэн тэмцэж байтал гадаа хүний дуу сонсогдох нь тэр.
3-р бүлэг төгсөв

"Тахал"Where stories live. Discover now