2. Үнэнийг хэлье

6.4K 715 65
                                    

Кёнсүү "түүнийг ажиглаж байгаарай, бас тосгоноос бүр явахад хүргэж болохгүй шүү. Ордноосоо зугтаасан гүнж хэзээ нэгэн цагт бидэнд хэрэг болж л таараа" хэмээн бага зэрэг мушилзана.

Аби "мэдлээ эрхэм дээсээ"

Түүнийг газар доор эргэн ирэхэд ордны харуулууд нэг мангасыг агнасан байлаа.

Кёнсүү хөмсөг зангидсаар тэдний дэргэд очин "дахиад л Кадилын араатан уу?"

Харуул "тийм ээ эрхэм дээдсээ, энэ удаад илүү том бас нас биед хүрсэн харагдаж байна"

Аби "энэ ч муу шүү, саяхныг хүртэл Кадилын араатнууд домог төдий байсан. Гэтэл эхлээд өндөг нь олдсон, дараа нь зулзага нь дайрсан. Одоо бүр нас биед хүрсэн араатан дайрч байна. Энэ чигээрээ байгаад байвал манай хаант улс аюулд орно. Газар доор амьдрах аргагүй болно"

Кёнсүү "тийм ээ, бодож байснаас асуудал томорсон бололтой. Бас нас биед хүрсэн араатан байна гэдэг тэд үржиж олон болж байгаа гэсэн үг. Энэ араатнууд газар дээр огт гардаггүй нарны гэрэлд тэсвэргүй. Тиймээс бусад хаант улс эдний тухай мэдэхгүй. Зөвхөн бидний л дайсан болоод байна" хэмээн санаа алдана.

Ахлах жанжин "Кай нэгэнт эх газрын хаан болсон бас бидний тухай мэдэж байгаа шүү дээ. Түүнээс тусламж хүсэж болох юм. Засаглалын хуулийн дагуу харьяа улс нь аюулд өртсөн бол удирдагч улс шууд туслах болон хамгаалах үүрэгтэй шүү дээ"

Кёнсүү "хэрэггүй ээ, ганц муу араатнаас болж тусламж хүсэх нь дэндүү дорой хэрэг. Бид хэдэн мянган жилийг газар доор хэнээс ч тусламж авахгүй амьдарч ирсэн хүчирхэг ард түмэн. Ганц домгийн амьтан хараад айж зугтах юм бол улс байгаад хэрэггүй бүгд үхсэн нь дээр" хэмээн ширүүн харлаа.

Аби "гэхдээ дээдсээ Кадилын араатнууд маш хүчирхэг шүү дээ. Одоохон доо ганц нэгээрээ дайрч байгаа болохоор л бид хөнөөж чадаж байна. Тэд сүргээрээ эсвэл олон тоогоор дайрвал бидний хувьд том аюул нүүрлэх болно"

Кёнсүү "хамгаалалтаа гурав дахин нэм, залуу цэргүүдэд араатан агнах тухай тусгай бэлтгэл хийлгэ. Бас хамгаалагч жанжин нар ээлжээрээ өөрсдийн тусгай салааг авч явж Кадилын араатнуудын ул мөрийг хай, бид үүрийг нь олох ёстой"

Бүгд "мэдлээ эрхэм дээдсээ"

Кёнсүү "бас араатнуудыг дарах өөр арга заавал олно, удирдагч нарыг ордны их танхимд цуглуул" хэмээн тушаагаад дотоод ордон руу орлоо.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S3 👑 [⚜️ World of Darkness ⚜️]Where stories live. Discover now