6

3K 218 8
                                    

Нэг сарын өмнө буюу нүүж ирээд хэдхэн хонож байх үед надтай гудамжинд мөргөлддөг залуу байна шүү дээ. Яаж бүхэл бүтэн сарын өмнө тааралдсан хүнээ таниад байгаа юм болоо гэж бодож байвал тэрний царай! Тэрний царайнд л асуудал байсан хэрэг. Ямар ч хүн ийм царайтай хүнийг амьдралдаа ганц удаа хараад л насан туршдаа мартахгүй амьдарна гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Хэтэрхий царайлаг.

Жэймсийн хоолой гарахад би эцэст нь түүнээс харцаа салган Жэймсд анхаарлаа хандуулав.

Тэр хөмсөгөө зангидан "Яах гэж ирсэн юм?" гэж нилээд дургүй байгаа бололтой ширүүхэн асуув.

Нөгөө залуу дооголсон байртай инээн "Яагаад уурлаад байгаа юм? Чи надруу уурлаад л... зоригтой болоо юу? Эсвэл толгойгоо цохиод тэнэг болчихоо юу?" гэж асуугаад надруу харлаа.

Жэймс гараа чанга зангидах бол би тэр хоёр руу ээлжлэн гайхан харж байлаа. Тэд яавч нөхөрсөг харилцаатай хүмүүс биш. Тэр хэн юм бол?

Жэймс юм хэлэлгүй түүнрүү ширтэж байхад өнөөх залуу надруу харсан хэвээр хэдэн хором ширтэж байгаад жуумалзах нь тэр

"Дэлхий ч үнэхээр жижигхэн шүү. Чи бид хоёр магадгүй хувь тавилангаар холбогдсон байх тийм үү?" гэснээ

Надруу дөхөж ирэн нүүрэнд минь бараг л тулж зогсоод "Надаар оролдсон хүмүүс шангаа хүртэлгүй зугтах ч их ховор шүү. Одоо чи миний гараас яасан ч гарахгүй" гэх нь тэр.

Ямар новш нь вэ? Тэр одоо зүгээр гудамжинд мөргөлдсөн танихгүй хүнээ араандаа зуугаад өс санаад сууж байсан юм байх даа? Тэр яг сэтгэцийн өвчтэй байх!

Намайг түүнрүү яг л гаж амьтан руу харж байгаа юм шиг ширтэж байтал хажуунаас Жэймс тэрний гарнаас татаж надаас холдуулав.

Жэймс "Тэрнийг таньдаг юм уу? Гэхдээ тэр одоо явах гэж байна. Тиймээс ямар хэргээр ирсэнээ ярь" гээд намайг яв гэх шиг нүдээрээ дохив.

Энэ залуугийн байгаа байдал болон дагуулж ирсэн хүмүүсээс харвал тэр яалт ч үгүй аюултай нэгэн юм шиг байна. Жэймсийн үйл хөдлөл ч тэр, намайг аюулд орхоосоо өмнө яв гэж байгаа мэт.

Намайг урагшаагаа алхахтай зэрэгцэн өнөөх залуугийн хоолой гарлаа. Гэхдээ өмнөхөөсөө ч илүү хүйтэн бөгөөд ширүүн байх аж.

"Чи надад тушаагаад байгаа юм уу?" гэж хэлж дуусвуу үгүй юу Жэймсийн дуу гарав.

Эргэн хартал тэр залуу Жэймсийн хоолойг нэг гараараа боож байх нь тэр. Жэймс шиг булчинлаг хүчтэй эрийг нэг гараараа боож байгааг хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Шаргал үст залуугийн нүүрэн дэхь доогтой эсвэл ёжтой инээмсэглэл тэр чигтээ алга болж оронд нь уур уцаар нүүрлэжээ.

°°Харанхуйн Эзний Гүнж°°Where stories live. Discover now