14

2.5K 265 12
                                    

"Чи яаж байнаа? Дээрээс минь бос! Холдооч" 

Түүнийг түлхэн ийн хэлэхэд тэр гуяар минь гараа явуулсаар жуумалзан "Яасан таалагдахгүй байна уу? Чи энд хономоор байна гэсэн биз дээ?" гэлээ. Би түүнийг хамаг хүчээрээ түлхэх ч бие минь ойрын өдрүүдээс болж их сульдсан байх аж. Түүнийг дээрээсээ босгох нь байтугай жоохон ч болов хөдөлгөж чадсангүй.

Тэр хүзүүг минь чанга гэгч нь шимэхэд сонин мэдрэмж төрхөөс гадна тэр хэсэгт час хийсэн хорсолт мэдрэгдэнэ. Түүнийг түлхэж байсан хоёр гарыг минь тэр чанга базан барьж дээш өргөхөд бугуй янгинан өвдөж байлаа. Айж байна. Хар дарсан зүүднээсээ айж энэ хүртэл гүйж ирсэн ч өөрийнхөө хөлөөр хар дарсан зүүд шиг нөхцөл байдал руу гүйгээд иржээ. Яг л барын амруу гүйж ирсэн туулай шиг өөрийгөө мэдрэн биед минь ирэх өвдөлтийг хүлээн нүдээ  тас аниад хэвтэж байлаа. 

Гэнэт "Нүдээ нээ" гэх түүний сааралтсан хоолой сонсогдов. Би нүдээ улам чанга аниж байтал тэр хоёр гарыг минь барьсан гараа улам чангалах нь тэр. Бугуйн яс минь хугарах гэж байгаа юм шиг л өвдөж амнаас өөрийн эрхгүй яргалсан авиа гарна. Өвдсөндөө бас айсандаа нүдээ нээн түүнрүү харахад нүднээс минь нулимс урсах мэдрэгдэж түүний дүрс бүрэлзэн харагдав.

Айдас дүүрэн нүдээр түүнрүү харан "Өвдөж байна" гэж уйлахад тэр надруу хэсэг харж байснаа гарыг минь суллав. Тэр орноос босоход би нулимсаа шувтраад босож суун бугуйгаа барилаа. 

"Юугаа хийгээд байгаа юм? Гараач!" Валор надруу харан хэлэхэд нь би орноос боссон ч хөл минь чичирч унахаа шахав. Энэ шөнө хэтэрхий их айсандаа хамаг бие минь чичирсэн нь энэ байх. Өрөөнөөс нь гүйн гарахад түүний хаалгаа хаах нь ард сонсогдоно. 

Нүднээс минь нулимс урссаар бараг л харанхуй гэрэлгүй коридороор гүйн өрөөндөө орлоо. 

Зохиолчийн талаас:

Валор урьд шөнийн явдлыг бодон өглөө болгожээ. Тэр хэзээ ч өмнө нь хэлсэн үг, хийсэн үйлдлээсээ буцаж байгаагүй. Хийнэ л гэсэн бол хийж, нэгэнт л шийдвэр гаргасан бол түүнээсээ хэзээ ч ухарч үзээгүй тийм л шийдэмгий хүн юм. Өмнө нь ч олон эмэгтэйг хүчирхийлж эсвэл алж байхдаа уйлан гуйхыг нь огтоос авч хэлэлцэж байгаагүй нь түүнийг араатан шиг араншинтайг нь улам батлана. Гэтэл тэр охин гарч ирснээс хойш хэд хэдэн удаа шийдвэрээсээ буцаж өөрөөс нь гархааргүй зан гарсанд ийнхүү гайхан шөнийг баржээ. 

Урьд шөнийн Лэслигийн маш их айн уйлж байгаа төрх нүдэнд харагдахад Валор түүнийг хэзээ ийм аймхай байлаа гэж бодно. Түүний санахад анх уулзахад тэр их зоригтой охин байсан шүү дээ. 

°°Харанхуйн Эзний Гүнж°°Where stories live. Discover now