Жисон ах намайг хүргэж өгчихөөд: Дугаараа өгөөч. Гэсэн.
Би: их балмагдаад тэгээд яах гэж байгааг нь асуулгүй. Шууд өгчихсөн шд. Дэмий өгчихсөн юм болов уу? Гэхэд эгч намайг цохин: Битгий тэнэгтээд бай. Харин хөөрхөн л хүү байна шд. Чи яг тэнэгтээд өгөхгүй байх гэж байсан юм уу? Аяаяаяа Мису минь хөлдүү байгаад байвал хэзээ ч найз залуутай болохгүй шүү.
Би муухай харан: Таны тэгээд хөлдүү биш чинь хаана байгаа юм? Тэр Жэхён чинь яасан? Гэж асуухад эгч: Мэдэхгүй ээ. Аль хэлийн үерхэх болчихоод байхад хүнийг гуйх ч үгүй.
Би: Өөрөө гуйчхад болоо юм биш үү? Гэхэд эгч муухай харан: Хэн тэгээд чи Чэнлэ дээр очсон шиг ичих ч үгүй очдог юм. Чи л тийм ширэн нүүртэй хүүхэн шдээ. Гэх нь тэр.Авгай чинь дургүй хүргэх нээ.
----------
Сэрүүлгээ унтраачихсан чинь цагаасаа арай жоохон хожимдож сэрлээ. Хурдхан шиг юмаа болгочхоод гал тогоонд цайгаа ууж байтал аав их сонин царайлчихсан: Мису хаалган дээр чамтай хүн уулзъя гэнээ. Гэв.
Би гайхан: Хэн юм гэхэд аав толгой сэгсэрлээ.Би хаалга нээхэд Жисон ах малийчихсан зогсож байх нь тэр. Би хурдан хаалгаа хаагаад: Та юу хийж байгаа юм бэ? Гэхэд тэр: Хамт явна гэж хэлсэн биз дээ. Тэгээд чамайг гарч ирэхгүй байхаар нь л.
Би: Тэглээ гээд яаж хаалга тогшиж болдог юм?? Наана намайг хүлээж байгаарай. Гэж хэлчхээд дотор ороход аав гайхсан бололтой: Хэн юм? Хоёулаа явна биз дээ?
Би худлаа инээгээд: Аан манай ангийн хүүхэд байгаа юмаа өчигдөр хамт явна гэснээ мартчихсан байна. Та намайг хүргэж өгөх шаардлагагүй дээ. Баяртай. Залгая хэмээн арай гэж аргалж хэлээд хувцсаа өмсөөд хурдан гарлаа.Ямар азаар ээж байгаагүй юм бурхан минь.
Би хурдан хурдан алхангаа хөмсгөө зангидан: Та тэгж шууд хаалга тогшиж болохгүй шдээ. Аав одоо юу гэж ойлгосон болдоо. Гэхэд Жисон ах гэмгүй царайлан: Чи өөрөө утсаа авахгүй байсан шдээ.
Би муухай царайлан: Тэртэй тэргүй гарах гэж л байсан шд. Хүлээж л байхгүй дээ. Гэж гараа энгэртээ тэврэхэд тэр намайг шоолох аятай инээв.Тэгснээ хоолойгоо засан: Уучлаарай. Гэхдээ чиний уурлаж байгаа чинь нээх жижигхэн дэгдээхий доороо эргэлдээд байгаа юм шиг харагдсан болохоор гэх нь тэр.
Би ууртай байсан болохоор: Би ер нь дэгдээхий шиг харагдаад байна уу? Дахиж дэгдээхий гэж дуудаад үзээрэй.
Жисон ах над руу харж арагшаа алхангаа: Тэгж дуудвал яана гэж?Тэгж дуудвал би нээрээ яах гэж байсан юм болдоо. Хөөрхий үгэндээ ороогдох гэж.
Би мөчөөгөө өгөхгүй: Яасан ч яадаг юм. Гэхэд тэр чанга чанга инээгээд: Жижигхэн хэрүүлч дэгдээхий байхнээ. Гэж намайг шоглолоо.
Шоглоод байгаа юм уу? Өхөөрдөөд байгаа юм уу?
Өмнөхөөсөө ялгаатай нь бид хоёр замдаа тасралтгүй чалчсан юм. Бас тэр миний цүнхийг үүрээд явсан.
Тэр надруу инээгээд нүүрэн дээр минь алгаа барьж үзээд: Хүүеээ миний алга бараг чиний нүүр шиг юм байна шдээ. Гэхэд нь би нүдээ эргэлдүүллээ.
Тэр явах замдаа өөрийнхөө биеийг минийхтэй харьцуулж үзэн баахан хөхөрсөн юм.
:Хүүхдүүдээ! Гэж бидний араас хэн нэгэн чанга орилоход би эргэж харвал Рэнжүн ах бидэн рүү даллачихсан ирж явлаа.
Би даллан: Сайн уу? Гэхэд түүний араас яг Жинжү гүйчихсэн ирж явлаа.Би инээмсэглэн: Чинчүү! Гэхэд тэр намайг олж харсан бололтой хүрч ирснээ Рэнжүн ахыг хараад гацчихав.
Өө хөөрхий олон ах сольсонийх нь нэг нь энэ мөн. Зоолттой.
Би: Танилц манай найз Жинжү. Гэхэд Рэнжүн ах түүнтэй танилцлаа.
Рэнжүн ах Жинжүд хандан: Чи ямар нэг зүйлээр бэлдэж байгаа юу?
Жинжү: Би бүжигээр л.
Жисон ах: Өө тийм үү? Би бас бүжиглэдэг шд. Ер нь чи манай клуб дээр ирээрэй за юу. Гэхэд Рэнжүн ах: Бид нар ч бас өнөөдөр бэлтгэлээ эхлэнэ тийм ээ? Гээд надруу харахад нь би инээмсэглээд толгой дохив.Түүнийг бүжиглэдэг гэхэд миний толгой дотор Жисон ах хэр янзтай харагдах нь төсөөлөгдөөд эхлэх нь тэр.
Рэнжүн ах: заза тэгвэл тараад уулзацгаая гэсээр саллаа.
---------------
Зохиолчийн талаас
Жисон гараа барьсаар инээмсэглэн: Та бүр бод доо. Миний гар бараг нүүр нь байсан шд. Хөөрхөн юм бэ бүр. Гэсээр эгдүүрч үхэх гэж байгаа царай гаргахад Рэнжүн толгойгоо сэгсрэн: Анги руугаа явж балай минь гэсээр Жисоныг түлхэнэ.
A/n: ene neg tiim bonus heseg shig baina uu hha. Zaza er in l bonus geed bodchih kkk.
-Miyong-
YOU ARE READING
Bye my first |Complete|
FanfictionБи хаягдчихсан. Жон Чэнлэ гэдэг долфин шиг инээдэг тэнэг их зантай амьтан намайг хаячихсан. Гэхдээ яах вэ. Хаягдаад хогон дээр унана гэж бодож байсан ч Пак Жисон дээр уначихсан учраас харин ч би азтай байна. -Misonnim-